АТГ Г.Баасанг гүтгэлгээ зогсоохгүй бол шүүхэд өгөхөө мэдэгдлээ

Twitter Print
2018 оны 01-р сар 09-нд 16:08 цагт
Мэдээний зураг,

Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр өглөө "АТГ-ын дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулав" сэдэвт хэвлэлийн хурал зохион байгуулж, тус зөвлөлийн дарга Г.Баасан "АТГ “Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа” гэсэн уриатай. Гэтэл АТГ-аас аливаа авлигын хэрэгт хэрэг бүртгэлт нээе гээд прокурорт шилжүүлэхээр прокурор нь татгалзаж байна гээд хариу өгчихдөг. Эсвэл АТГ нь хэрэг үүсгэх шаардлагагүй гэдэг. АТГ, прокурор хоёр ийм байдлаар авлигын хэргийг дундаа хийдүүлж байна.

Улаанбаатар төмөр замын оффшор данс, засварын машин, тос тосолгоо, 999 вагон гэх мэт маш олон авлигын асуудлыг бид гаргаж тавьсан. Гэтэл АТГ-ын дарга Х.Энхжаргал 2017 оны 12 сарын 27-ны өдөр “Улаанбаатар төмөр замын асуудлыг чимээгүй орхи” гэж надад хэлсэн. АТГ-ын дарга Х.Энхжаргал гэмт хэрэгтнүүдийг хаацайлаад сууж байдаг, авлигын гомдол хэн өгч байгааг дарамталдаг, мөрдөн байцаагч нараа битгий хэрэг үүсгээрэй гэж замхруулдаг удирдагч нь байна гэж харахад хүргэж байна.

АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлыг устгадаг, гомдол гаргасан иргэдийг албан тушаалтанд ховлодог байдал байна. ШУТИС-ийн оюутнуудын төлбөрөөс 3-4 тэрбум төгрөг завшсан гээд өөр бусад 23 баримт бидэнд байгаа ч АТГ-т хүргүүлээгүй л байна. 

"60 тэрбум"-ын хэрэг шиг замхраад алга болох эрсдэл, гомдол гаргагчдын аюулгүй байдлыг хангах боломжгүй болчихсон учраас бид ирсэн олон олон фактыг гаргаж ирж чадахгүй байна. АТГ-т оруулах боломжгүй болчихоод байна. Ялангуяа Х.Энхжаргал гэж энэ хүнийг солиогүй цагт АТГ-т ямар ч хэрэг ороод нэмэргүй юм байна гэсэн байр сууринд бид хүрээд байна.

Х.Энхжаргал дарга Хууль ёсны олон нийтийн зөвлөлийнхний үйл ажиллагааг эрс эсэргүүцэж байна. Тиймээс Х.Энхжаргалыг огцруулах саналыг бид өнөөдрийн хурлаар дэвшүүлж байна. Авлигын эсрэг хууль, эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ёстой” гэсэн билээ.

Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан өнөөдөр үдээс хойш АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү болон АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “АТГ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор тодорхой үйл ажиллагаандаа мониторинг хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар сар бүр иргэд, олон нийтэд мэдээлэл өгч ирсэн. Өнөөдөр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүс байгууллагын үйл ажиллагаа илт мушгин гуйвуулсан шинжтэй мэдээлэл хийсэнд залруулга хийе.

Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд АТГ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ нь өөрөө АТГ-ын хараат бус, бие даасан байдлаар ажиллах хууль зүйн баталгаа болж байдаг. Гэтэл Г.Баасан нарын хүмүүс АТГ-ын үйл ажиллагааг саармагжуулах, байгууллагын удирдлагыг шүүмжлэх нэрийдлээр манай байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, гутаан доромжлох, харлуулах, авлигатай тэмцэх тэмцлийн хүчийг бууруулах, олон улсын болон хамтын ажиллагаатай байгууллагуудын өмнө АТГ-ын нэр хүндийг унагаах зорилготойгоор удаа дараа худал ташаа, илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийгэмд тараалаа.

АТГ-ыг хаалттай байна, дарга нь олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзахаас зугтаадаг, Х.Энхжаргал дарга хууль ёсны Олон нийтийн зөвлөлийнхний үйл ажиллагааг эсэргүүцдэг, Олон нийтийн зөвлөлийн гишүүд бид АТГ-ын хаалгаар үнэмлэх үзүүлж ордог гэх мэт асуудлуудыг Г.Баасан ярьсан. Авлигын эсрэг хуулийн 32.6-д АТГ-ын байр төрийн хамгаалалтад байна гэж заасан. Хуулиар төрийн тусгай хамгаалалтад байдаг объектэд хэн нэгэн дур зоргоороо орохыг хязгаарлах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн дотоод журмыг АТГ-аас өөрсдөө баталж мөрддөг.

АТГ-ын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон бусад  гишүүдийг нь уулзах хүсэлт гаргах тухай бүрд нь хүлээн авч уулзаж байсан.

2017 оны 12 сарын 26-ны өдөр Г.Баасан АТГ-ын даргатай уулзах хүсэлт гаргаад ганцаарчилж уулзаад Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн асуудлыг яагаад шалгахгүй байна вэ гэж Х.Энхжаргал даргаас асуусан байсан. "Төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн хувьд эрүүгийн хэрэг үүсгээд прокурорын хяналт дор хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас одоо наад асуудлаа орхи” гэж Х.Энхжаргал дарга хэлсэн байсан. Тухайн үед юу ярьсан нь АТГ-ын даргын өрөөнд байх дуу хураагуурт бичигдэж үлдсэн байгаа.

“Есөн тэрбумаар юу ч хийгээгүй байж 17 тэрбум төгрөгийн төсвөөр шагнууллаа” гэх асуудал Г.Баасан ярьсан. 2015 оноос хойш АТГ-ын төсөв жил дарааллан буурч ирсэн. Харин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2016 оны 11 сард батлагдсанаар АТГ-ын 2018 оны хөтөлбөрийн төсөв санхүүжилтийг 14,8 тэрбум төгрөгөөр баталсан. Энэ төсөвт АТГ-ын үйл ажиллагааны бүх зардлаас гадна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн санхүүжилт мөн багтсан.

АТГ-ын хүлээсэн үндсэн чиг үүрэг бол авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх. Энэ үйл ажиллагаанд Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй олны танил олон нийтийн төлөөллийг үүрэг маш чухал байдаг. Бидэнтэй хамтраад авлигын мэдээлэгчийг яаж хамгаалах вэ гэж ярихын оронд эсрэгээрээ АТГ-т та нар мэдээлэл өгөх юм бол хохирно шүү гэж уриалга гаргаад байгааг ойлгохгүй байна. 

Г.Баасан “Мөн гомдол чинь нотлогдохгүй бол хүн гүжирдсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хууль сануулаад, гомдол гаргагчаар гарын үсэг зуруулдаг асуудал маш их гарч байна” гэж илт мушгин гуйвуулсан зүйл ярьсан. Иргэд хүсвэл өөрсдөө нэрээ нууцлаад АТГ-т мэдээлэл өгөх боломжтой. Гэхдээ нөгөө талаас иргэн өргөдөл гомдол, мэдээлэл гаргах эрхтэй ч гэсэн тухайн холбогдсон албан тушаалтан бас гэмт хэрэгт гүтгэгдэхгүй байх эрхтэй. Үүнийг зохицуулахын тулд худлаа мэдээлэл өгсөн бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг хуулийн зохицуулалт аль ч улс оронд байдаг.

Тиймээс АТГ-ын зүгээс байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх хандлага болон илт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараахаа зогсоохгүй бол байгууллагынхаа ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй хүмүүсийг Монгол Улсын шүүхэд өгөхөө мэдэгдэж байна” гэлээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Тянь Фу Тай

      (180.149.78.99) 2018-01-10 12:10
      • 0
      • 0

      Энхжаргал дуу бичлэгийн эвлүүлэг хийсэн байна.

      Хариулах

    • ха ха...

      (202.9.42.100) 2018-01-09 22:30
      • 0
      • 0

      За ашгүйдээ, Дээгүүрээ алалцаад баййй хө. Бие биенээ алаад дуусга. Олон авилгач нарын хүүрэн дээр бүжиглэх цаг айсуй..

      Хариулах

    • Zochin

      (121.161.224.99) 2018-01-09 21:36
      • 0
      • 0

      Ene niigem uneheer bolohoo boliloo.Shudarga bus bolgonoo nuun daragduulj shudarga unend durguitsej biye biyenee haatsailj shudarga uneniig helsen humuusiig eldveer havchin hyahaj shuuh prokuroroor ailgan surduulj amiig ni barih sanaatai.Ene baidald chin ard tumen ulam durguitsej eserguutsej bgaag ch medsench medeegui tsarailj bur tsagaandaa garch bgaam bishuu.uneneer yavbal uher tergeer tuulaig ch guitsnee gedeg.Odoo boliuoch dee.

      Хариулах

    • zochin

      (5.74.247.138) 2018-01-09 18:49
      • 0
      • 0

      Unen yum yariad bga bhor shuuhed ughuu barij horih uu.Yalzarsan hahuulchid ta nar bol hun bish.adguus

      Хариулах

    • zochin

      (5.74.247.138) 2018-01-09 18:49
      • 0
      • 0

      Unen yum yariad bga bhor shuuhed ughuu barij horih uu.Yalzarsan hahuulchid ta nar bol hun bish.adguus

      Хариулах