Г.Баасан: АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах саналыг бид өнөөдрийн хурлаар оруулж байна

Twitter Print
2018 оны 01-р сар 09-нд 13:07 цагт
Мэдээний зураг,

Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "АТГ-ын дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулав" сэдэвт хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тус зөвлөлийн дарга Г.Баасан Олон нийтийн зөвлөл авлигыг таслан зогсоох зарчмыг баримтлан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид дөрвөн удаа хуралдсан. Хууль хяналтын байгууллагынхантай уулзаж, хамтран ажиллах санал хүргүүлсэн. УИХ, Ерөнхийлөгчид авлигын эсрэг зөвлөмж хүргүүлж, 102 иргэнтэй биечлэн уулзлаа. 2018 оныг бид гэрч, хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил болгон зарласан.

"АТГ “Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа” гэсэн уриатай. Гэтэл АТГ-аас аливаа авлигын хэрэгт хэрэг бүртгэлт нээе гээд прокурорт шилжүүлэхээр прокурор нь татгалзаж байна гээд хариу өгчихдөг. Эсвэл АТГ нь хэрэг үүсгэх шаардлагагүй гэдэг. АТГ, прокурор хоёр ийм байдлаар авлигын хэргийг дундаа хийдүүлж байна.

Улаанбаатар төмөр замын оффшор данс, засварын машин, тос тосолгоо, 999 вагон гэх мэт маш олон авлигын асуудлыг бид гаргаж тавьсан. Гэтэл АТГ-ын дарга Х.Энхжаргал 2017 оны 12 сарын 27-ны өдөр “Улаанбаатар төмөр замын асуудлыг чимээгүй орхи” гэж надад хэлсэн. 12 сарын 25-нд АТГ-т хэвлэлийн хурал болох үеэр сэтгүүлчид Улаанбаатар төмөр замын асуудал юу болж байгааг асуухад “Тэр талаар мэдээлэл байхгүй” гэж хариулж байсан. Ингэж хариулсныг би ч сонссон. Сэтгүүлчид та бүхэн ч сонссон. Үүнээс харахад АТГ-ын дарга Х.Энхжаргал гэмт хэрэгтнүүдийг хаацайлаад сууж байдаг, авлигын гомдол хэн өгч байгааг  дарамталдаг, мөрдөн байцаагч нараа битгий хэрэг үүсгээрэй гэж замхруулдаг удирдагч нь байна гэж харахад хүргэж байна.

АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлыг устгадаг, гомдол гаргасан иргэдийг албан тушаалтанд ховлодог байдал байна. ШУТИС-ийн оюутнуудын төлбөрөөс 3-4 тэрбум төгрөг завшсан гээд өөр бусад 23 баримт бидэнд байгаа ч АТГ-т хүргүүлээгүй л байна. 

"60 тэрбум"-ын хэрэг шиг замхраад алга болох эрсдэл, гомдол гаргагчдын аюулгүй байдлыг хангах боломжгүй болчихсон учраас бид ирсэн олон олон фактыг гаргаж ирж чадахгүй байна. АТГ-т оруулах боломжгүй болчихоод байна. Ялангуяа Х.Энхжаргал гэж энэ хүнийг солиогүй цагт АТГ-т ямар ч хэрэг ороод нэмэргүй юм байна гэсэн байр сууринд бид хүрээд байна.

Х.Энхжаргал дарга Хууль ёсны олон нийтийн зөвлөлийнхний үйл ажиллагааг эрс эсэргүүцэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдсан, хууль ёсны Олон нийтийн зөвлөлийн гишүүд бид АТГ-ын хаалгаар орохдоо үнэмлэх үзүүлж ордог болсон.

Тиймээс Х.Энхжаргалыг огцруулах саналыг бид өнөөдрийн хурлаар дэвшүүлж байна. Авлигын эсрэг хууль, эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ёстой” гэсэн юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Тянь Фу Тай

      (180.149.78.99) 2018-01-10 12:14
      • 0
      • 0

      АТГ дуу бичлэгийн эвлүүлэг хийдэг болсон юм байна.

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.226) 2018-01-10 01:36
      • 0
      • 0

      Baasan avgaig eronhiilogch ATG iin dargaas iluu erh uuregteigeer tavisan yum u haashaa yu. Neg gudamjind hogshchuuliig urialaad l yvdag bsan avgai heziidee huulich bolchihson yum genet l jigteihen huuli yum yrisan bj gene. Jinhen huulichdiig doish n hiigeed bgaa yum u haasha yum. Arai ch bolood bga yum bishuu erinhiilogch oo? Bugdiig shalgadag ATg iig baasan abgaigaar shalguulj barihaar nogooh n bur durdee orchihood ih yum yrij buhnii urduur zuragtaar garch durgui hurgeh yumaa. Zuragtaar ch saihan um uzuulehee bla. Suvag bolgonoor eronhiilogchiin tavisan baasan avgai garaad ydargaa!!!

      Хариулах

    • Irgen

      (121.161.224.99) 2018-01-09 21:39
      • 0
      • 0

      Baasangiin zov shuu.ATG mash muu ajillaj bgaag ard tumen teneg bish medej l bgaash dee.

      Хариулах