50 метр хүртэлх цас, мөсөө цэвэрлээгүйн улмаас хальтарч гэмтсэн бол эмчилгээний болон бусад зардлыг төлүүлдэг

Twitter Print
2018 оны 01-р сар 24-нд 11:32 цагт
Мэдээний зураг,

Иргэн, Аж ахуйн нэгж, байгууллага эзэмшил газрынхаа гаднах 50 митер хүртэлх талбайн цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй. 

Сум, Дүүргийн Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 50 митер хүртэлх нийтийн эдэлбэр газрын заагийг тогтоодог. Ийнхүү зааг тогтоох нь тухайн талбайн цэвэрлэгээг хариуцуулж байгаа хэлбэр юм. Тухайлбал “Хог хаягдлын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10 дахь хэсэгт /Иргэн, Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшилийн бүсээс гаднах 50 митер хүртэлх талбайн хог, хаягдал, цас мөсийг цэвэрлэх/ үүрэгтэй байхаар заасан. 

Иргэн, аж ахуйн нэг, байгууллага нь уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3 дахь хэсэгт зааснаар /хүнийг 30,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 200,000 төгрөгөөр торгох/ зохицуулалттай.

Гаднах талбайн 50 метр хүртэлх цас, мөсөө цэвэрлээгүйн улмаас иргэн хальтарч унан гэмтсэн тохиолдолд эмчилгээний зардал болон орох ёстой байсан орлого зэрэг зардлыг нь нийтийн эдэлбэрийн талбайн цас, мөсийг цэвэрлэх үүрэг бүхий этгээд хариуцан тухайн иргэнд нөхөн төлөх үүрэгтэй ба хохирогч нь Иргэний хуульд заасны дагуу гэм хороо нэхэмжлэх эрхтэй юм.

Хуульч С. Энхбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.