Иргэд хоорондоо мөнгө зээлэхдээ заавал баталгаажуулах хэрэгтэй

Twitter Print
2018 оны 09-р сар 10-нд 09:21 цагт
Мэдээний зураг,

-Иргэд хоорондын төгрөгийн зээл-

Иргэн Та хэн нэгэнд мөнгө зээлэх гэж байгаа бол дараах хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэйг зөвлөж байна. 

1. Зээл өгсөнөө баталгаажуулах.

Зээл өгсөнөө баталгаажуулахаар зээлдүүлэгч та “Зээл олгосон тухай” зээлдэгчээр бичиг хийлгэж авах. Өрөөр хэлбэл нэг цаасан дээр зээл олгосон он, сар, өдөр, зээлийн хэмжээ, буцаан төлөх өдөр /зээлийг банкаар шилжүүлээгүй бол /бэлнээр хүлээн авсан гэсэн нэмэлт зүйл бичүүлж зээлдэгчээр өөрөөр нь нэр, гарын үсгийг зуруулж авах нь зүйтэй. Харин мөнгийн банкаар шилжүүлсэн бол бэлнээр хүлээн авсан гэдгийг бичүүлэх шаардлагагүй. Хэрэв хэн нэгний гуйлтаар гуравдагч хүнд зээл олгож байгаа бол тухайн зээлдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, холбогдох дугаарыг нь тэмдэглэн авахад илүүдэхгүй. 

Зээл өгсөнөө баталгаажуулснаар зээлдэгч зээлээ төлөөгүй тохиололд маргааны гол нотлох баримт болох ба компьютерт шивж нотариатаар баталгаажуулснаас илүүтэйгээр зээлдэгчээр өөрөөр нь зээл хүссэн хүсэлтийг гараар нь бичүүлж авах, мөн зээлээ банкаар дамжуулан зөвхөн зээлдэгчийн харилцах банкний нэрийн дансанд шилжүүлэх нь зүйтэй. 

2. Зээлийг хариу төлбөртэй буюу хүүтэйгээр олгож байгаа бол хэлцлээ бичгийн хэлбэрт буулгах хэрэгтэй. 

Гэрээ гэхээр зайлшгүй эрх, үүрэг тусгасан байх албагүй. Зээл нь эргэн төлөгдөх нөхцөлтэй байдаг ба хэрэв зээлдэгч зээлийг ашигласны үр шим болгон зээлдүүлэгчид үндсэн зээл дээр нэмж мөнгө төлж байгаа бол тэр нь хариу төлбөр болох ба бидний хэлдгээр зээлийн хүү юм.

Зээлдүүлэгч та олгож буй зээлдээ хүү тогтоосон бол мөн л нэг цаас гарган дээд хэсэгт дурдсан зүйлүүд дээр хүүгийн хэмжээ, хүүг ямар хугацаанд төлөх зэргийг нэмж бичихэд л болно. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байдаг. Харин хэлцлээ баталгаажуулж бичгийн хэлбэрт оруулсан ч гэсэн хүү заагаагүй бол зээлдүүлэгч та хүү шаардах эрхгүй гэсэн үг. Учир нь зээлийн гэрээнд хүү тогтоосон бол хүүгийн хэмжээ тодорхой байх ёстой.

3. Зээлийг буцаан шаардах.

Зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол талууд харилцан тохиролцох буюу зээлдүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд зээлдэгч зээлийг хүүгийн хамт хугацаанаас нь өмнө буцаан өгч болно.

Тодруулбал найдвартай зээлдэгчээс төлж буй хүү нь зээлдүүлэгчид ашигтай байдаг тул зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл хүү хүүлж, ашиг олох сонирхолтой байдаг ба иймд гэрээний үндсэн хугацаанаас өмнө зээлдэгч зээлийг буцаан өгөхөд зээлдүүлэгчийн зөвшөөрөл шаардагддаг байна.

Хэрэв талууд зээлийг буцаан төлөх талаар хугацаа тохиролцоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч зээлийг буцаан төлөх үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасан байдаг.

Хуульч С.Энхбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Tuul

      (66.181.178.64) 2018-01-20 13:38
      • 0
      • 0

      Huulichaas yum asuuya. herev belneer avaagui baij uur yumnii naimaa hiih zorilgoor belen mungu avsan gej hudlaa zeeliin geree hiisen bol ter zeel huchintei yu

      Хариулах