“Хаан жимс” бааз байрны төлбөрөө тэглэв

Twitter Print
2018 оны 01-р сар 08-нд 16:27 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын утаа аюулын түвшинд хүрээд удаж байгаа. Төр засгаас утааг бууруулах олон ч төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон тэрбум төгрөгийг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй.

Тэгвэл “Хаан жимс” компани утааг харааж суух биш дор бүрнээ боломж бололцоогоо ашиглан утаанаас хүүхэд гэр бүлээ хамгаалах арга хайж, бодит ажил хийхийг иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагуудад уриалжээ. Энэхүү ажлаа тэд өөрсдөө эхлүүлж нэгдүгээр сарыг дуустал “ЭРҮҮЛ АГААР-ЭРҮҮЛ ХҮҮХЭД” зорилтот хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдтэйгээ ирсэн ээж аавыг байрны төлбөрөөс чөлөөлж байгаа аж. Хамтын хүчээр утаатай тэмцье гэсэн “Хаан жимс” компани жишээ аван бодит ажил хийж, үр хойчдоо санаа зовсон ээж аавууд, албан байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хамтарч төрд найдалгүй өөрсдөө үр хүүхдээ утаанаас хамгаалах бодит ажил хийхийг уриаллаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (202.9.43.127) 2018-01-09 13:31
      • 0
      • 0

      Сайхан санаачлага байна. Очноо. Баярлалаа.

      Хариулах

    • зочин

      (150.129.141.228) 2018-01-08 21:22
      • 3
      • 0

      улсаас ханатлаа хуссан хүмүүс ор хоногийн хэдэн төгрөг ч яамай байнааа

      Хариулах

    • Зочин

      (202.21.116.2) 2018-01-09 11:51
      • 1
      • 0

      hi.tanaih hna bdag be?

      Хариулах