Дэлхийн эдийн засаг 2018 онд

Twitter Print
2018 оны 01-р сар 08-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн эдийн засаг эерэг дүр зурагтай байхад нөлөөлөх эхний орон бол АНУ юм. Тус улсын өнгөрсөн оны эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, инфляцын түвшин эерэг байгаа нь 2018 оны дэлхийн эдийн засагт төдийлөн сөргөөр нөлөөлөхгүй гэж судлаачид харж байна. 2017 онд АНУ-ын эдийн засаг сүүлийн 10 жилд байгаагүйгээр цэцгэлсэн. Дэлхийн эдийн засаг харин ижилхэн дүр зурагтай байх уу гэсэн асуулт гарч ирж байна.

Зөвхөн АНУ гэлтгүй дэлхийн бусад хүчирхэг орнуудын улс төр, мөнгөний бодлого, худалдаа гээд олон хүчин зүйлээс дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал шалтгаална. Тиймээс ирэх саруудын дэлхийн эдийн засгийг нөхцөл байдлыг шууд тооцоолох боломжгүй. Тодруулж хэлбэл АНу-ын мужуудын захирагч, Франц, Их Британи тэргүүтэй орнуудын удирдлагууд солигдсон. Түүнчлэн Өнгөрөгч 9-р сард солсон Германы парламентын сонгууль одоо ч засгийн газраа бүрдүүлж чадаагүй байна. Мөн хөгжиж буй орнууд болох Аргентин, Саудын Араб, Бразил тэргүүтэй орнуудын улс төрийн нөхцөл байдал бүрхэг байгаа нь дэлхийн эдийн засгийн таамаглалыг бүдгэрүүлэх хүчин зүйлс болж байна.

Олон улсын валютын сангийн өнгөрөгч 10-р сард гаргасан тооцооллоор дэлхийн эдийн засаг энэ онд 4%-ийн өсөлттэй байна гэж таамаглаж байна. Эдийн засгийн энэ өсөлт цалин нэмэгдүүлж, санхүүгийн хямрал, хүндхэн байгаа банкнуудын нөхцөл байдлыг дээрдүүлнэ гэж дэлхийн банк үзсэн байна. Өөрөөр хэлбэл 1963 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Кеннедигийн хэлсэн алдарт өгүүлбэр болох "Далайн өндөр түрлэг, жижиг том бүх завийг ялгалгүй дээш өргөнө" гэсэн өгүүлбэрээр жишээ татаж, эдийн засгийн өсөлт бүгдэд эерэг нөлөө үзүүлнэ гэж тэмдэглэсэн байна.

Тэгвэл зарим эдийн засагчдын харж байгаагаар дэлхийн эдийн засаг энэ онд 3,5%-ийн өсөлт харуулна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оныхаас ялимгүй буурна. Энэ нь дэлхийн хоёр бүст, ялангуяа Европ болон нефтиэр баялаг орнууд болох Ойрхи дорнодын орнуудаас хамааралтай гэж үзэж байна.

Үүний хажуугаар Евроны ханш сулрахыг зогсоож чадах эсэх нь Германаас хамааралтай байна. Тодруулж хэлбэл Ангела Меркел хамтарсан засгийн газраа хурдан бүрдүүлэхээс хамаарч Европын эдийн засаг хаашаа эргэх нь шалтгаалахаар байна гэж судлаачид харж байна.

Түүнчлэн Европын холбоо, Их Британийн хоорондох тохиролцоо харилцан ашигтай, хоёр талын худалдааны салбарыг одоогийнхтой ижил түвшинд байлгахаар хийж чадах эсэх Европын эдийн засагт хамааралтай гэж эдийн засагчид үзэж байна.

С.Чулуунцэцэг

Эх сурвалж: MNC телевиз

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.