Хятад улс нүүрснээс татгалзлаа

Twitter Print
2018 оны 01-р сар 08-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

-БНХАУ-ЫН АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ БОДЛОГО ОЛОН САЯ ХҮНИЙГ ХАЛААЛТААР ТАСАЛДУУЛЖ БАЙНА-

Дэлхийд агаарын бохирдлоороо манай улстай зуузай холбодог орнуудын нэг бол өмнөд хөрш юм. БНХАУ энэ онд агаарын бохирдолтой тэмцэхийн тулд нүүрснээс татгалзах бодлого барьж байгаа нь олон сая хүмүүсийг өвлийн идэр өдрүүдийг халаалтгүй туулахад хүргэж байна.

Бээжингийн удирдлагууд 2018 оны өвөл хойд хэсгийн 28 том хотын нүүрсний хэрэглээг бүрэн зогсоох шийдвэр гаргасан. Үүний үр дүнд нүүрсийг орлох газны үнэ тэнгэрт хадсан байна. Тухайлбал, өнгөрөгч оны 11 сараас хойш Хебей мужийн агаарын бохирдол "улбар шар" дохио буюу ноцтой хэмжээнд зааж, нүүрсийг бүрэн хорьсон. Түүнээс хойш газны гачигдалд орсон хотын иргэд, эмнэлэг, сургуулиуд өвлийн өдрүүдийг халаалтгүй өнгөрүүлж байна.

Бээжингийн гаргасан нүүрсийг халах шийдвэр иргэдийг хүндрүүлж, газны хомсдол үүсгэж байгаа учраас тус улсын нефтийн томоохон компани болох Петро Чайна Шинжиан уйгар дахь байгалийн хийн олборлолтоо 20 тэрбум метр куб болгон нэмэгдүүлээд байна.

Хебей мужид 2,3 сая өрхийг хийн халаалттай холбосон. Энэ нийт хийн халаалтад хамрагдах ёстой өрхийн ердөө гуравны нэг нь. Үлдсэн хэсгийг хийн түлшээр хангах, хийн хоолой барих ажил ид өрнөж байна гэж орон нутгийн удирдлагууд мэдээллээ.

БНХАУ-ын хийн хэрэглээ өнгөрсөн оныхоос 134%-иар нэмэгдсэн байна. Үүнийг дагаад хийн түлшний үнэ 9-р сараас хойш 60 хувиар өсчээ. 

Эх сурвалж: http://www.rfi.fr/emission/20180103-chine-interdiction

С.Чулуунцэцэг, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.