Аав ээжийн хожимдсон хайр

Twitter Print
2018 оны 01-р сар 08-нд 10:41 цагт
Мэдээний зураг,

Хүний өдөр тутмын байнгын хэрэглээ ухаалаг (SMART) гэх технологийн дэвшилд захирагдах болжээ гэдгийг бид бүгдээрээ маш сайн мэдэж байгаа. Ухаалаг утас, ухаалаг компьютер, ухаалаг ТВ, одоо бүр ухаалаг хөнжил хүртэл гарчихсан байна лээ. Гэтэл бидний хэрэглээ хялбар болоод сайхан байгаа мэт боловч үүнийг дагасан сөрөг үр дагавар нэмэгдсээр л...

Хүний нүд бусад эрхтэнүүдтэй адил ядардаг тул нүдээ амраах, нүдний булчин идэвхтэй ажиллах хэрэгтэй байдаг тул нүдний дасгал хөдөлгөөн хийх, байнга чийглэг байхын тулд анивчих шаардлагатай байдаг. Тэгэхээр телевизорын дэлгэцийн хэмжээ томрох тусам нүдний булчингийн үйл ажиллагааны идэвхи суларч, ухаалаг утасны хэрэглээ их байх тусам нүдний анивчих тоо багасч, өдөрт ядаж 3 удаа нүдний дасгал хийж амраадаггүй бол нүд тань хөөрхий маш их ядарчээ.

Тэгэхээр бага насны хүүхэд телевизор их үзэх, ухаалаг утсаар тоглох, нүдний дасгал тогтмол хийхгүй байх нь хараа муудах гол шалтгааны нэг болж байна.

Хүүхэд сургуульд ороод самбар дээрх багшийн бичиг харахгүй, холоос аав, ээжийгээ хараад танихгүй, хана хаалга мөргөөд эхлэхээр нүдний эмчид ханддаг. Хүүхдийн хараа муудсаныг хожуу мэдэх нь өндөр тоотой харааны шил зүүх, бүр харааны шил зүүгээд ч тодрохгүй залхуу нүд үүсэх, нүдний угийн эмгэг өөрчлөлт үүсэх олон эрсдэлүүд байдаг тул таны анхаарал халамж эрт байх тусам хүүхдэд тань хэрэгтэй.

Насны онцлог, биеийн өсөлт, харааны байдлаас шалтгаалаад нүдний оптометрист эмчийн өгөх зөвлөгөө ялгаатай байдаг тул эмчийн зөвлөгөөний дагуу тогтмол хяналтанд байж таарсан нүдний шилээ тогтмол зүүж, нүдний эрүүл ахуйн дэглэмээ сахих нь маш чухал.

Эмч 6 сарын дараа ирээрэй гэхэд 2 жилийн дараа ирдэг, нүдний дасгал тогтмол хийгээрэй гэхэд харин мартаад байх юмаа гэх мэт хайхрамжгүй байдал гаргах нь маш түгээмэл. Хүүхдийн хараа шалгаж, шил тааруулах нь яарч, сандарч, хурдан хийгдэх боломжгүй байдаг тул аав, ээжүүд минь ойлгохыг хичээгээрэй.

Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.