Усан шоунууд залуусын замыг алдагдуулж байна...

Twitter Print
2018 оны 01-р сар 08-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

“Making the band”, "ХХ зууны дуунууд", "Авьяаслаг Монголчууд", "Univere best songs", "My voice", "Оддын академи", "ТВ караоке" гэх мэт нэвтрүүлгүүд "одыг" үйлдвэрлэж өгч байна. "Хаанаас төрсөн од билээ" гэхэд TV-5-ын "Алтан шар зам" шоунаас, TV-9 телевизийн хүүхдийн шоунаас төрсөн одод гэх болов. Бүр сүүлдээ "Малчин" телевизийн "Уяачид дуулж байна" нэвтрүүлгийн од гэж гарч ирэх юм. 

Малчин залуус адуугаа элдэж явахын оронд дуучин болох санаатай гүйлдэж явна. Хүүхдийн нэвтрүүлгээс эхэлсэн нөхөр Балхжавын дуугаар дамжаад Авьяаслаг Монголчуудад ороод Ахмадууд "Дуулах өдөр"-өөр дуусах болов уу. Дууны тэмцээнд 10-20 мянган залуус бүртгүүлж Лхагвасүрэн, Цогоо, Ариунаа цаашлаад Женифер Лопес, Тайлор Свифт, Майкл Жексон болохыг хүсдэг. Тийм мөрөөдлөөр баруун руу Батчулуун, Эмошний охидууд яваад ирсэн билээ. Яг үнэндээ Ариунаа шиг дуулдаг дуучид дэлхийд хэдэн арван саяараа бий.

Энэ олон телевизүүдийн шоуг харахад ихэнх залуус нь англи хэлний тааруухан мэдлэгтэй, солгой хоолтой, сонсголгүй нөхдүүд оролцоно. Цагаан сарын хэсээчин шиг шоу хэсээд давхиж явах юм. Шулуухан хэлэхэд энэ олон хүүхдээс 2-3 хүүхэд од болвол их юм. Манай зах зээл чинь тийм олон одод багтаах багтаамжгүй. 

Залуусыг уруу татсан усан шоунуудаа болиод ажил хөдөлмөрт уриалсан, ажил хийвэл ам тостдог тухай нэвтрүүлэг гараасай. Монгол залуус бүгдээрээ бахирдаг, барилдаг болчихвол улс орныг хэн хөгжүүлэх юм бэ. Чихэвчтэй хөгжим сонссон дуучин, хөгжимчин, ая зохиогч биш нөхдүүд клипний мөнгө яриад явах болов. Аятайхан дуулчихдаг барилгачин, адуучин, жолооч, нэхмэлчин, засварчин байж болно шүү дээ залуус.

Д.Жаргалсайхан /"Буян"-гийн хэмээх/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (203.91.118.180) 2018-02-06 14:47
      • 0
      • 0

      одоогийн нийгэм ард түмнийг маань жүжигчин болгож байна шүү дээ захын нэг айлын 5 настай хүүхэд ч хэнтэй яаж харьцах вэ гэдэгээ мэднэ жүжиглэнэ

      Хариулах

    • fgh

      (119.40.103.50) 2018-01-09 11:13
      • 0
      • 0

      duuldag.jujigledeg.yridag humuus l olshirood baih ym.

      Хариулах

    • Гадаадаас

      (202.9.42.100) 2018-01-08 10:20
      • 0
      • 0

      Энэ бол гашуун үнэн. Улс орны хөгжлийг чангааж, мөхөлрүү нь түлхсэн ажил. Тэр шоу зохион байгуулж бгаа хэсэг дуракуудын хөөрхөн мөнгө олох ажил шүү. За тэгээд өөрийгөө эймээр од гд бодчихсон тэнэг, боловсролгүй, хоосон толгойтнууд Монголоор минь дүүрлээ. одоо тэгээд яан даа энэ улс орон.

      Хариулах