Гавьяат тамирчин Э.Бэхбаярт гурван өрөө байр бэлэглэжээ

Twitter Print
2018 оны 01-р сар 08-нд 06:43 цагт
Мэдээний зураг,

Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, залуучуудын дэлхийн аварга Э.Бэхбаярт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлага, хамт олноос Улаанбаатар хотод 3 өрөө байр бэлэглэжээ.

Хан-Уул дүүргийн 16-р хороонд олгосон байрны батламжийг саяхан түүнд танилцуулжээ.

Э.Бэхбаяр нь 2015, 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, энэхүү амжилтыг нь үнэлэн Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээсэн билээ.

Сонирхуулахад гавьяат тамирчин Э.Бэхбаяр өнгөрсөн оны наймдугаар сарын 26-нд Францын нийслэл Парис хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-д хүрэл медаль хүртэж 2015 оны Лас-Вегасын ДАШТ-ийн хүрэл медалиа ихэрлүүлж, түүхэн амжилт гаргасан билээ.  

Тэрбээр, энэ амжилтаараа Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16 дахь, эрэгтэйчүүдээс 10 дахь бөхөөр тодорсон юм. 



Парисын дэвжээнд Э.Бэхбаяр эхний тойрогт Киргизийн Улукбек Жолдошбековыг оноогоор (12:0) цэвэр, 1/8 шигшээд Туркийн Сулейман Атлиг 7:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд энэ жилийн Азитивийн аварга Японы Юки Такахашид 4:4-өөр тэнцэж, онооны чанараар ялагдав. Японы бөх шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарч Ази тивийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг оноогоор цэвэр (10:0), хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ийн мөнгө, хүрэл медальт Болгарын туршлагатай бөх Владимир Дубовыг 9:2-оор ялж дэлхийд данстай бөх гэдгээ нотолж ДАШТ-ийн хошой хүрэл медальтан болсон юм.

Ийнхүү дэлхийд данстай бөх гэдгээ нотолсог гавьяат тамирчин Э.Бэхбаярт хүний амьдралд хамгийн чухал хэрэгцээ шаардлагтай 3 өрөө байр бэлэглэсэн “Эрдэнэт” хотын удирдлагууд, “Хангарьд” спорт хорооныхонд спорт сонирхогчид халуун талархал дэвшүүлж байна.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.