Иргэд туйлдаа хүрч эсэргүүцлээ илэрхийллээ

Twitter Print
2018 оны 01-р сар 06-нд 13:04 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын эрх баригч МАН байж боломгүй шийдвэр гаргаж 7 үндсэн, нийт 9 төрлийн татвар, тэтгэврийн нас нэмэгдүүлснийг эсэргүүцэж ард түмэн 2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 11:00 цагт Амарын талбайд жагслаа.

МАН-ыг сонгосныхоо горыг иргэд хангалттай амсаж байна. МАН сонгуулиар татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэж амлаж байсныг иргэд мартаагүй. Гэтэл өнөөдөр 9 төрлийн татвар нэмж, ард иргэдээ басамжиллаа. Үүнийгээ МАН-ынхан “Олон улсын валютын сангийн шаардлага” гэж халхавчилж байх. “Иргэдийн нуруун дээр хүндээр тусаж байгаа татварын нэмэгдлийг Ардчилсан нам эсэргүүцэж, ард түмэнтэйгээ хамт байна” гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Тансаг хэрэглээнд татвар хэрэгтэй” гэсэн. Гэтэл 1,5 сая төгрөгийн орлого тансаг хэрэглээнд тооцогдох уу? “Татвар нэрээр дундаж амьдралтай иргэдээ дарлаж нийтээр нь нэн ядуу болгох бодлого явуулж байна. Хөдөлмөрлөсөн нь татварт дарлуулдаг МАН-ын коммунист бодлого Монголчуудад хэрэггүй” хэмээн иргэд дургүйцлээ илэрхийлсээр байсан.

"Төрийн эрх баригчид эдийн засаг өссөн, хямрал үгүй болсон, валютын нөөц хангалттай" гэж ташаа мэдээлэл өгч байгаа хирнээ иргэдийнхээ халаас руу гар дүрж, луйвар хийж байгаа нь юуг өгүүлнэ вэ? Мэдээж ийнхүү татвар нэмэгдсэнээр иргэдийн орлого буурч, улмаар хэрэглээний зардал өснө. Татварын нэмэгдлийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөж иргэдийн худалдан авах чадвар буурах нь ойлгомжтой. Эрх баригчид иргэдийнхээ үгийг сонсож, гаргасан шийдвэрээ эргэн харах ёстой гэдгийг цугласан олон хэллээ. Ардчилсан нам уг шийдвэрийг цуцлуулахыг шаардаж, ард түмэнтэйгээ хамтдаа байна гэдгээ ч илэрхийлсэн.

erdenetinfo.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.212.118.198) 2018-01-07 12:00
      • 0
      • 0

      erdenet ovootiin tumur zamiig sanal yavuulj bariul

      Хариулах

    • Иргэн

      (66.181.186.64) 2018-01-06 17:36
      • 0
      • 2

      Иргэд аргагүй л тэсвэр алдаж байна даа. ГОК ийн ажилчид ажил хаялт зарлахаар бэлдэж өайна шүү. Анхаараарай.

      Хариулах