2018 оны 01-р сар 06-нд 12:38 цагт

Парисийн вокзал дээрх алдарт хоршил

2013 онд Парисын вокзал дээр болсон нэгэн сэтгэл хөдөлгөм бичлэгийг хүргэж байна. Тус төмөр замыг хариуцдаг компани үйлчлүүлэгчдээ уйдаахгүйн үүднээс авсаархан төгөлдөр хуур танхимын голд байрлуулсан нь энэ бүхний эхлэл болжээ.

Галт тэргээ хүлээж ядсан Испанийн төгөлдөр хуурч Жирард Пла Даро бидний сайн мэдэх Уна Маттинаг эгшиглүүлж эхлэхэд удалгүй Алжир төгөлдөр хуурч Нассим Заош түүнтэй нэгдэн, алдарт Хатан Зоригтон киноны аялгуу болох "Гүнжийн Хайрын Төлөө"-г уусган тоглоно.

Тэд бие биенээ огт танихгүй, нэг хэлээр ярьж чадахгүй. Ганцхан төгөлдөр хуураар хоорондоо ярилцаж байгаа энэхүү гайхалтай бичлэгийг youtube сайтад байршуулснаас хойш 13-хан цагийн дотор 2 сая хүн үзсэн байдаг. Одоо бол 33 сая хүн үзэж сонирхжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.