Сөүл, Вашингтоны хамтарсан жил тутмын цэргийн сургуулилт хойшлогдлоо

Twitter Print
2018 оны 01-р сар 05-нд 16:08 цагт
Мэдээний зураг,

АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан жил тутмын цэргийн сургуулилт Пьёнчанын өвлийн олимпын үеэр зохион байгулагдахаар төлөвлөгдөөд байсан ч хойшлогдсон байна.

Хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилт ирэх гуравдугаар сард буюу параолимпын үеэр болно гэж төлөвлөөд байсан боловч мягмар гаригт Сөүл Вашингтоны талууд утсаар холбогдож цэргийн сургуулилтыг хойшлуулжээ.

Сөүлийн мэдээлж байгаагаар хэрэв Умард Солонгос ямар нэгэн өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй бол "Эв нэгдлийн наадам"-ыг дуустал цэргийн сургуулилт явуулах шаардлагагүй гэж АНУ үзсэн байна. АНУ-ын батлан хамгаалахын сайд Жеймс Маттис дээрх шийдвэр ямар нэг улс төрийн бодлого агуулаагүй гэж мэдэгдлээ.

Өвлийн параолимпын наадам 3-р сарын 18-ны өдөр өндөрлөнө.

Эх сурвалж: http://www.lemonde.fr/

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.