Цагаан гаа бараг бүх өвчнийг анагаах увидастай

Twitter Print
2019 оны 02-р сар 16-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

Монголчууд цагаан гааг хоол хүнсэндээ төдийлөн их хэрэглээд байдаггүй. Азийн зарим үндэстэн япончууд, солонгосууд, хятадууд энэ ногоог өдөр бүрийнхээ хоолны хэрэгцээ болгосон байдаг. Тэдгээр орны хүн ардын урт насалдагт цагаан гааны үүрэг маш их гэсэн судалгаа байдаг юм байна.

Цагаан гаа нь хоолонд сайхан амтлагч болохын зэрэгцээ олон төрлийн ид шидтэй ургамал ажээ. Цагаан гаа нь сарнай шиг улаан ягаан цэцэгтэй олон наст модлог ургамал.Өмнөд Азиас гаралтай энэ ургамал Хятадын хойд, өмнөд дунд хэсгийн нутгаар ихэд ургадаг бол Ямайка, Нигери, Гайт зэрэг халууг орнуудад бас ургадаг ажээ. Хордлого тайлах, сэрvvнийг дарах, гэдэс гүйлгэхийг зогсоох чадалтай болохоор Хятадын ард түмэн эртнээс эмэнд оруулж, “Дорнодын шидэт эм” гэж нэрлэдэг. Бас “Цагаан гаа зуун өвчнийг анагаадаг” гэсэн vг ч уламжлагдаж иржээ. Цагаан гааны ид шидийн талаар Хятадын сайтуудад бичсэнийг сонирхлоо.

Зуны халуунд цагаан гааг идэх юм уу хатаасан цагаан гааг цайтай хандалж уувал бактерыг эсэргvvцэх, халууныг хөөж, тархи толгойг сэргээдэг. Тогтмол хэрэглэж дадвал ядрах, тамир алдах, хоолонд дургүй болох, нойр хулжих, хавагнахыг зохицуулж чаддаг юм байна. Хоол идэх үедээ хэдэн зүсэм цагаан гаа хэрэглэвэл, хоолны дуршлыг нэмэгдvvлдэг бєгєєд ходоодонд сайн, цагаан гаатай усаар амаа зайлахад амны эвгүй үнэрийг арилгаж, шүдний угийн үрэвслийг эмчлэхэд ч үр дүнтэй гэнэ.

Цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэхдээ хальсалдаггүй юм байна. Гааны хальс нь хөлс гадагшлуулах, наршихаас сэргийлэхээс гадна элэг болон хоол шингээх эрхтнийг хамгаалах, шээс гадагшлуулах зэрэгт маш сайн эм болдог .Энэ ургамал цусны эргэлтийг сайжруулдаг учраас гар хөл нь үргэлж даардаг хүмүүс тогтмол хэрэглэх хэрэгтэй.Мөн захын судсыг тэлдэг, цус шингэлдэг чанар нь даралт ихтэй хүмүүст тохирох төдийгүй толгойн өвдөлтийг намдаадаг бол бүх төрлийн шалтгаант дотор муухайралт, бөөлжилтийг намдаадаг нь олон тооны судалгаануудаар батлагджээ.

Цэр ховхолж, хөлөргөдөг учраас ханиад томууны үед хэрэглэнэ.Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учраас үе мөчний өвчнүүдийн үед бас хэрэглэдэг. Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг ч намдаадаг юм байна.

Цагаан гааны үндэс нь ходоодтой адилхан хэлбэртэй. Энэ ногооны нэг ач холбогдол нь хоол шингээх үйлчилгээтэй. Хордлого тайлдаг. Тиймээс хятадууд 2000 жилийн өмнөөс цагаан гааг ходоод анагаах, далайн өвчний эсрэг өргөн хэрэглэсээр иржээ.Сүүлийн үед цагаан гааг Азийн орнуудаас гадна дэлхийн бусад орнуудад ч өргөн хэрэглэдэг болоод байгаа нь түүний анагаах увидасыг илүү таниж мэдэснийх байх. АНУ-ын Минесоттагийн их сургуулийн эрдэмтэд цагаан хулганыг цагаан гаанаас гаргаж авсан химийн бодисоор тарихад шулуун гэдэсний хавдрын эс буурсан нь тогтоогджээ.


Цагаан гаа нь дараах өвчнүүдэд хэрэгтэй болохыг анаагахын эрдэмтэд тогтоожээ.

1. Өндгөвчний хорт хавдарын эмчилгээнд

2. Бүдүүн гэдэсний хорт хавдараас урьдчилан сэргийлхэд

3. Жирэмсний эрт үеийн хордлогонд

4. Далайн өвчин буюу унаа машин, онгоцонд бөөлжиж дотор муухайрхад

5. Өвчин намдаах болон үрэвсэл, шарханд

6. Шар хөөрхөд

7. Чихрийн шижин өвчний үед бөөрний үйл ажиллагаа муудахаас урьдчилан сэргийлэхэд

8. Толгой хүчтэй өвдөх, таллаж өвдөхөд

9. Сарын тэмдгийн үе дэх базалт өвдөлтийг намжаах

10. Ханиад томуунаас урьдчилан сэргийлдэг байна

Хэрхэн хэрэглэх вэ

Цагаан гааг бүх төрлийн хоол хүнсэнд хэргэлэдэг ч цайнд хийж уувал илүү хялбар.Өөрийн хүссэн хэмжээгээр гаанаас таслаж аваад 10-20 минут буцалгаад шүүж зөгийн бал нимбэгийн шүүстэй хольж ууна. Өдөрт 0,5—1,0 граммаар хэрэглэж байхад тустай.

Мөн 1 литр усанд 10 грамм цагаан гаа хийж буцалгаад ваннтай усанд хийж орвол ядаргаанд тустай гэдэг . Цагаан гааг халуун усаар зуураад, толгой, нурууны өвчин намдаах, гэмтэл, шөрмөс сунах зэрэг өвчний үед хэрэглэдэг.
Эмчилгээний зорилгоор хэрэглэх

Хятадын уламжлалт эмчилгээнд олон зүйлийн эмийн найрлаганд цагаан гааг оруулж хэрэглэсээр ирсэн ба Африк тивийнхэн, баруун индианчууд янз бүрийн өвчнийг эмчилхэд энэ ургамлын үндсийг хэрэглэсээр иржээ.Грекийн эмч Гален цагаан гааг биеийг цэвэршүүлэх, тэнцвэржүүлэх зорилгоор хэрэглэж байв.Хятадууд цагаан гааг ходоод өвдөх, суулгах, дотор муухайрах, урвах тахал багтраа, зүрхний өвчин уушигны өвчнүүд, шүд өвдөх, хэрэх өвчий үеүдэд хэрэглэсээр ирсэн байна. Мөн Энэтхэгийн Аурведийн эмчилгээнд цагаан гааг ходоод гэдэсний ажиллагааг сайжруулах, суулгахыг дарах, цэр ховхлох, захын цусны эргэлтийг сайжруулах, үрэвсэл дарах, хаван хөөх мэтэд мөн хэрэглэсээр ирсэн. Америкт ч бас машин тэрэг, нисэх онгоц, усан онгоцонд суух үед гардаг дотор муухайрах, бөөлжих тохиолдолыг давахын тулд өргөн хэрэглэдэг.

Ходоод гэдэс өвдөхөд: Цагаан гаанд байдаг зарим бодисууд нь хоол шингэцийг идэвхижүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ба өтгөн хатахад тустай байдаг. Үүнээс гадна цагаан гааг нэг граммаар урьдчилан хэрэглэхэд мэс заслын дараа гардаг бөөлжих, дотор эвгүйрэх тохиолдлыг эрс багасгаж байжээ. Мөн жирэмсний хордлогын үед 250 мг нунтаг цагаан гааг өдөрт 4 удаа уулгаж, 4 өдөр хэрэглэхэд дотор эвгүйрхэж бөөлжих нь намддаг.

Үе мөч, үрэвсэл дарах: Үе мөчний өвчний үеийн өвдөж хавдаж үрэвсэх, хөдөлгөөн хязгаарлагдахад болон элдэв үрэвслийн гаралтай өвчний үед хэрэглэхэд тустай төдийгүй гаж нөлөө илрэх нь ховор байдаг. 5 грамм шинэ цагаан гаа буюу хатааж нунтагласан гааг 0,5-1,0 грамм тун-гаар хэрэглэх үе мөчний үрэвслийн үеийн хавдаж өвдөх нь эрс багасгаж байжээ. Ийм байдлаар 3 сарын турш хэрэглэхэд маш сайн үр дүн өгдгийг судлаачид тогтоосон байна.

Нянгийн эсрэг: Цагаан гаа бол нянгийн эсрэг хүчтэй үйлчилдэг ба мөөгөнцөрүүдийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Цагаан гаа нь элдэв нянгуудын үржлийг сулруулдаг бөгөөд хавдар үүсэхэд нөлөөлдөг мөөгөнцөрийн эсрэг сайн үйлчилдэг болох нь батлагджээ.

Зүрх судас, даралт бууруулах: Хятадын уламжлалт эмчилгээнд цагаан гааг биеийн шингэний солилцоог сайжруулах зорилгоор өргөн хэрэглэдэг. Цагаан гаа бол цус шингэлж, зүрх сэргээх үйлчилгээтэй тул цусны эргэлтийг сайжруулдаг.Ингэж цусны эргэлт сайжрах нь эсийн бодисын солилцоог сайжруулж, эд эрхтэний цочролыг багасгаж тайвшруулдаг. Цусны даралтыг бууруулахаас гадна зүрхний ачааллыг багасгадаг.

Толгойны өвчинд: Мөн цагаан гааг хоол ундны зүйлээс биед үлдсэн холестролын хэмжээг бууруулдаг, биед учирсан исэлдлийг багасгаж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй болохыг саяханы судалгаанууд нотлоод байна. Цагаан гааны нунтагийг (500-600мг) толгой таллан өвдөх өвчний хүнд хэлбэрийн үед 4 цагийн зайтай 3-4 өдөр ууж хэрэглэхэд энэ өвчний шаналгааг дардаг болохыг судалгаагаар нотолсон байна.

Цагаан гаа нь хүнд ямарч хор нөлөөгүй хүнсний бүтээгдэхүүн бөгөөд хоол хүнсэндээ хэрэглэж байхад л хүний эрүүл мэндэд ач тусаа өгч байдаг ургамал юм байна.

emegteichuud.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.