Харүмафүжиг 500 мянган иенээр торголоо

Twitter Print
2018 оны 01-р сар 04-нд 18:03 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж өөрөөсөө зиндаа доогуур нутаг нэгт бөх Таканоиваг зодож хүнд гэмтээсэнтэй холбоотой асуудал үргэлжилсээр байна. Их аварга хүлцэл өчиж, сумогоос зодог тайлах болсноо зарласан ч асуудал үүгээр дуусахгүй нь.  

Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос Ёкозүнагийн зөвлөлтэй хамтран тэргүүлэгчдийн хурал зохион байгуулж, Харүмафүжи, Таканоива нарын хэрэгтэй холбоотой хүмүүст шийтгэл оноох болсон тухай мэдэгдсэн. Мөн Хакухо аваргын цалинг хасах шийдвэр гаргаснаар Хакухо аварга ирэх нэгдүгээр сард цалингаа 100 хувь авахгүй бол хоёрдугаар сард цалингийнхаа талыг хасуулахаар болжээ. Харин Какүрюүгийн энэ сарын цалинг бүтнээр хасахаар болсон байна.

Таканоивагийн багш Таканохана, Харүмафүжигийн багш Исэгахамагаас гадна ёкозүна Хакүхо, Какүрюү, сэкиваке Тэрүнофүжи, Ишира нарт шийтгэл мөн оноохоор болсон. Тэднийг хэрэг гарахад хамт байсан ч таслан зогсоогоогүй хэмээн хариуцлага тооцох болжээ. 

Хамгийн сүүлийн мэдээллээр нутаг нэгт Такаинова А.Баасандоржийг зодож гэмтээсэн ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржид Японы Тоттори мужийн шүүхээс 500 мянган иенийн (5,665 USD) торгууль оноосон байна. Мөн Мэргэжлийн сүмо бөхийн холбооны Захирлуудын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Такаиновагийн багш Таканоханаг Зөвлөлөөс хасах шийдвэр гаргалаа. 

Sumo grand champion Harumafuji pushes opponent Takanoiwa out of the ring.

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлуудтай холбогдээлан Харумафүжи аварга өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийсэн байна. "Өрнөж буй үйл явдал, миний амьдралд гарсан өөрчлөлт бүхэн надад бодож байснаас минь ч хүнд хэцүү сорил, өөрчлөлтүүдийг өдөр бүр авчирч байна. Миний амьдрал урдынх шигээ байгаа больсон. Гэсэн ч энэ бүхэнд би буруутай тул хариуцлагаа үүрч гарна" гэж өнгөрсөн оны сүүлчээр буюу 12-р сарын 28-нд хийсэн мэдэгдэлд өгүүлжээ. 

Монгол бөхчүүдийн хооронд болсон үйл явдал сумогийн түүхэнд байсаар байсан, одоо ч байгаа доод зиндааны бөхчүүдээ дээрэлхэх, зодох занчих, сургах хатуу ширүүн өрсөлдөөн, уламжлалтай холбоотой ч 12 гаруй жилийн өмнө нэгэн сумо суралцагч бөх дэвжээний эзнийхээ тушааснаар 3 сумочид зодуулж нас барснаас хойш Сумогийн холбоо олон зуун жилийн уламжлал, бөхчүүдэд хандах хандлагадаа эрс өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатай болсон юм. Тухайн хэргийг өдүүлсэн дэвжээний эзэн шоронд хоригдсон нь Сумогийн хуульгүй шахам байсан харгис зодуур, дээрэлхэлт, хатуу ширүүн дэг жаяг шинэчлэгдэх, сумочдын эрхийг хамгаалахад нэг алхам урагшлах хөшүүрэг болсон билээ. 

Эх сурвалж: Reuters/ABC

Орчуулсан М.Билгүүн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.