Жудаггүй хоёр бөх

Twitter Print
2017 оны 12-р сар 29-нд 22:20 цагт
Мэдээний зураг,

2017 оны 12-р сарын 29. Монголын эрх чөлөөний хөдөлгөөний 106 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдааныг зурагтынхаа өмнө яс сууж үзлээ.

Нэгийн даваанд улсын залуу арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын харцага Х.Гантулга болон сайн начин Э.Даш гээд улсын олон цолтон амныхаа аймгийн нохой шувууны үнэмлэхтэнүүдээ дийлэлгүй годройтлоо. Улсын харцага Төрөөхүүгийн Баасанхүүгийн барилдахыг хараад бахархлаа.

Харин том цолтой хоёр бөхийн авир төрийг хараад сэтгэл гонсойн дургүй хүрлээ. Улсын гарьд Ө.Бат-Орших нэгийн даваанд аймгийн харцага Батсайхантай удаан барилдаж арай гэж унагасан хойноо баруун тохойгоороо албын хүчээр няхаж дарж дарамтлахыг хараад бүр шал дургүй хүрлээ. Би Ө.Бат-Оршихыг арал бие тэгш, өрсөлдөгчтэйгөө нэг их зууралдаад байдаггүй бяртай мэхтэй сайн бөх гэж үнэлж хүндэтгэдэг юм. Гэтэл өөрөөсөө жижиг цолтой залууг дарж уначихаад бүр байзнаснаа тохойгоороо нэдэрч бүх биеийнхээ жингээр дарна гэдэг байж болшгүй авир мөн. Эсвэл том цолтон нь жижиг цолтноо тийнхүү дарамтлахыг өөгшүүлдэг юм уу. Үгүй л баймаар юмаа даа... Тийм муухай дээрэнгүй авир монгол бөхийн хийморийг гутаана. Нөгөө талаар залуусын хавиргыг хугалж гэмтээж мэдэх түрэмгийлэл мөн.

Нөгөө нэг дургүй хүрсэн нь тавын даваанд улсын залуу заан Н.Жаргалбаяр харцага Б.Бат-Өлзийтэй тунаж барилдав. Б.Бат-Өлзий барьцаа тавиад анхаарлаа сулруулан амсхийх гэхэд Н.Жаргалбаяр араас нь шуудагны дороос барьж зууралдсаар эцэстэй өргөж хаялаа. Улсын цол авах гэж улайрсан үе бол яана гэхэв. Гэтэл үе тэнгийн сайн барилдаж буй хоёр залуу байтлаа, нөгөө нэгнийгээ тийнхүү завсарлага авах гээд барьцаа тавиад гэдийсэн үед гэнэдүүлэн зууралдаж хаях нь жудаггүй эрийн шинж мөн. Гэтэл сүүлдээ Н.Жаргалбаяр Т.Баасанхүүтэй барилдахдаа өөрөө мөн тиймэрхүү завсарлага авах гээд гэдийхэд нь өрсөлдөгч нь хөлийг авахад тавиуллаа. Н.Жаргалбаярыг бодвол Т.Баасанхүү ёстой жудагтай ёс зүйтэй бөх юм. 

Ийнхүү Ө.Бат-Орших, Н.Жаргалбаяр хоёрын санаатай үйлдэл нь ёс зүй муутай жудаггүй бөхийн тоонд өөрсдийгөө орууллаа... Бөхөө хүндэлдэг үзэгчдийн дургүй хүрнэ гэдэг асар их муу...

Самбуугийн Товуудорж

Ред: Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд Заан цолны давааны салхийг улсын харцага Ө.Бат-Орших улсын аварга С.Мөнхбатаар хагалсан бол улсын харцага Н.Жаргалбаяр улсын аварга Г.Эрхэмбаяраар долоо давж, улсын заан цолны босго алхаж байсан билээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ххх

      (122.201.17.186) 2018-01-02 16:32
      • 0
      • 0

      Жаргалбаярын буруу байхгүй ээ. Барилдаан үргэлжилж байсан шүү дээ. Харин Бат-Өлзий уначихаад шанааддаг нь буруу.

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.9) 2017-12-30 08:46
      • 0
      • 0

      Жуддаггүй турсагнуудыг барилдах эрхийг нь хасах хэрэгтэй. бөхчүүдэд зориулж бөхийн барилдаан зохион байгуулж байгаа биш, үзэгчдийг баясгах гэж барилдаан зохион байгуулж байгааг бөхчүүд ойлгохгүй байх шиг байна. Жаргалбаяр Батөлзийтэй жудаггүй барилдсан. барьцаа тавиад хөндлөн алхаж байхад нь араас нь зуураад авсан. зөв бичжээ

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.105) 2017-12-29 23:43
      • 0
      • 2

      undesnii buh maani deer uedee saigan l bsan bhdoo odoo bol unen teneg baridhaasaa taahalzah ni ih nud baysah yum daan ch bhgui . yamarch emh tsegts deg juram sahilga bat gej uzeed uzeed bhgui. хөшилдөөл хөндөлдөөл бүүр harahad setgeld dulaan nud baysah yum unendee howorb.

      Хариулах

    • Сэтгүүлч ч боллоо хөөрхий

      (66.181.185.97) 2017-12-29 23:21
      • 1
      • 0

      Үүнээс өөр бичих сэдэв чамд олдохгүй байна уу монгол бөх бол жинхэнэ эрчүүдийн тулаан амнаасаа өөр авьяасгүй чиний оролдох юм биш мэдүү цолны эрэмбэ гэж байдаг юм үүнийхээ оронд утааны талаар бичүүл ядаж нэр хүнд чинь жаахан дээшлэх байхдаа

      Хариулах

    • Tulga

      (202.9.40.117) 2017-12-29 22:46
      • 1
      • 0

      Heruulch avgai shig nuhur ve muruurei gants buh uzej chadahgui.

      Хариулах

    • Shuuhed ugnu shu

      (49.0.218.96) 2017-12-29 22:42
      • 1
      • 0

      Buhiin durem juramaa sain nygtalj shalgachihaad hunii ner turd haldana shu sait guai

      Хариулах

    • Зочин

      (49.0.218.96) 2017-12-29 22:44
      • 1
      • 2

      Nemjbhelhed buhiin holboonoos hen ni buruu uildel gargasniig nyagtalj shalgachihaad ali buruutaid ni hariutslaga tootsvol yaasiin batulzii jargalbayar hoyriig

      Хариулах