2017 оны 12-р сар 28-нд 22:08 цагт

Элчин сайд И.К.Азизов: Монгол-Оросын харилцааг одоо цагтай нийцүүлэн хөгжүүлэхийн төлөө бид уйгагүй ажиллаж байна

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовын шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. 

"Эрхэм хүндэт найз нараа!

Та бүхэнд ирж буй 2018 оны шинэ жилийн чин сэтгэлийн мэнд дэвшүүлье!

Улирч буй 2017 он манай хоёр орны хувьд ч, дэлхий ертөнцийн хувьд ч амаргүй жил байлаа. Гэвч хүнд хэцүү үед Орос, Монгол хоёр орныг холбодог шиг эртний найрсаг харилцаа бүр ч илүү үнэ цэнэтэй болдогийг бид бүхэн мэдэх билээ.

Манай хоёр улс гүрний хоорондох яриа хэлэлцээ дээд, өндөр түвшинд амжилттай үргэлжилж Монгол удирдагчид өнгөрч буй онд Оросын Холбооны Улсад зохиогдож байсан олон улсын эдийн засгийн томоохон нэлээдгүй арга хэмжээнд, түүний дотор Дорнын болон Петербургийн эдийн засгийн чуулганд идэвхтэй оролцлоо.

Яам агентлаг болон бүс нутгийн хооронд аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, тэрчлэн соёл урлаг, боловсролын байгууллагын дотно харилцан ажиллагаа идэвхитэй хөгжиж байна. Бодит хүрээг хамарсан Монгол-Оросын харилцааг эрин цагийн дуудлагад бүрнээ нийцүүлэхийн төлөө бид уйгагүй хамтран ажилласаар байгаа билээ. 

Монголын ард түмэнд болон найрсаг Монгол оронд ажиллаж, амьдарч буй Оросын Холбооны Улсын иргэдэд сайн сайхныг билэгшээж, ирж буй 2018 он айл, өрх бүрт аз жаргал, эрүүл энх, хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг заяагаасай хэмээн ерөөе. 

Шинэ оны баярын мэнд хүргэе, эрхэм анд нөхөд өө! 

Шинэ жилийн мэнд хүргэе!"

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.