Хотын захирагч С.Батболд МУГЖ Б.Батзаяад байр бэлэглэлээ

Twitter Print
2017 оны 12-р сар 27-нд 19:05 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд МУГЖ Б.Батзаяад байр бэлэглэжээ.

Энэ тухай Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Жанцанноровын Дамдинцэрэн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. 

Тэрбээр "Хөдөөгийн баясгалан" киноны Б.Батзаяа ахын бүтээсэн дүрийг үзээгүй хүн ховор болов уу, зах зээлийн нийгэмд шилжих үeд "Хошин урлаг" хэмээх их айлыг бий болгож, "Азтай бадарчин" хошин урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг наадмыг санаачилсан хүн бол яах аргагүй энэ эрхэм юм. Ах маань амьдралын элдэв нугачаанд өгсөж уруудаж явсан ч амьдрал гэдэг хэчнээн сайхан гэдгийг өдөр бүр мэдэрч яваа болов уу гэж би хувьдаа боддог юм.

2017 оны эхэнд "Азтай бадарчин" наадмыг сэргээх, зохион байгуулах эрх өгөөч, 13 жил зохион байгуулаагүй өнгөрсөн ч энэ наадам бол байх ёстой наадам гэж уулзахаар гэрт нь очиж уулзахад халуун дотно хүлээж авч билээ. Уулзаж байхад "Монголын хошин урлагийн нэвтэрхий толь" бичиж байгаагаа үзүүлж байсан ч 6 сард цус харваад биe нь жаахан сул байгаа.

Тухайн үeд хошин урлагийн продакшнуудын захирал нартай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай уулзах уулзалтыг зохион байгуулж Б.Батзаяа ахад байр шийдэж өгөх талаар дэмжлэг хүссэн юм.

Хэдийгээр байрны асуудлыг шийдэхэд хүндрэлтэй болсон ч гэлээ Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үүнд анхаарал хандуулан урлагийн нэгэн оргил эрхэм хүний амьдралд нь гэрэл гэгээ оруулсан зүйлийг шийдэн өгч, өнөөдөр шинэхэн байрныхан түлхүүрийг гардуулж өгсөнд талархаж байгаагаа нийт соёл, урлагийн ажилтнуудын өмнөөс хүргэe!

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Хүндэтгэсэн Ж.Дамдинцэрэн" гэсэн байна.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • erdenet

      (202.9.40.215) 2018-01-01 18:00
      • 0
      • 0

      UNDARMAAD DURLAJ GER BULEE UIMUULJ MURIITEI TOGLOOMD DONTSON BALAI HUN DEE.HEDII HURTEL TUSLAMJ AVAH YUM BOLDOO.

      Хариулах

    • Ogi

      (88.179.25.227) 2017-12-29 05:28
      • 0
      • 0

      Zov hunee demjij fee bayr hurgee

      Хариулах