Владимир Путины нэр хүнд өссөөр байна

Twitter Print
2017 оны 12-р сар 27-нд 18:17 цагт
Мэдээний зураг,

Сирийн дайнд ялалт байгуулж, улс төр, дипломат харилцаа гээд олон талбарт гялалзаж яваа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг ирэх онд маш том сорил хүлээж байна. Тэрбээр ирэх оны 3-р сарын 18-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мягмар гаригт албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд илэрхийлсэн. Харин Оросын ард түмэн түүнд дөрөв дэх удаагаа итгэл хүлээлгэх үү гэдэг асуулт гарч байна.

Хэрэв Путин дахин сонгогдвол Сталинаас хойш төрийн эрх хамгийн удаан барьсан удирдагч болох юм. Сталин 24 жил ЗХУ-ыг удирдсан юм. Олон улсын ажиглагчид Владимир Путин дахин сонгогдох магадлал 61%-тай гэж харж байна. Түүнийг ялж чадах нэр дэвшигч байхгүй ч сонгуулийн ирц буурах эрсдэлийг үгүйсгэхгүй байна.

Саяхан явуулсан судалгаагаар Путин 61%, Владимир Жириновский 8%, Ксения Собчак 1%-ийн санал авна гэсэн таамаглал гарсан байна. Харин Путины залгамжлагч 2024 оны сонгуулиар гарч ирэх байх, одоохондоо хэн Путин ерөнхийлөгчийн халааг авах вэ гэдэг нь нууц хэвээр байна.

"Невада" хэмээх судалгааны байгууллагын санал асуулгад оролцсон иргэд ерөнхийлөгч Владимир Путинг "тэвчээртэй, чанга хатуу, өөртөө итгэлтэй, дэлхийн тавцанд нэр нөлөөтэй, цэргийн хүчнийг дэмжиж барууны түрэмгий бодлогоос улсаа хамгаалдаг товчхондоо жинхэнэ эр хүн" гэж тодорхойлсон байна.

Оросын залуучууд цэргийн алба заавал хаах "үндсэрхэг боловсрол"-ын тухай хууль удахгүй Думаар хэлэлцэгдэж батлагдаж мэдэхээр байна. Энэ нь Оросын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг хүчийг улам зузаатгах бодлоготой нь холбоотой юм.

Саяхан Олон улсын олимпын хороо Оросын тамирчдыг зохион байгуулалттай сэргээш хэрэглэсэн гэдэг шалтгаанаар ОХУ-ын тамирчдыг ОУОХ-ны туган дор оролцуулахаар болсон. Хэдий Оросын төрийн далбааны дор олимпт оролцох эрхгүй болсон ч Путины нэр хүнд иргэдийнхээ дунд өндөр хэвээр байна гэж ажиглагчид харж байна.

Зарим олон улс судлаачид Оросыг тамирчидад хориг таввьсан явдал ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн санал нөлөөлөх оролдлого байлаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Путины нэр хүндэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж зарим хэвлэлүүд бичсэн юм.

Эх сурвалж: http://www.lefigaro.fr/international

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ард

      (139.5.218.180) 2017-12-30 17:58
      • 0
      • 0

      Путин улс орноо зөв удирдаж.хэний ч нөлөөнд автахгүй зоримог тууштай зангарагатай ерөнхийлөгч өө харуулж чадаж байна. Дахин сонгогдох нь гарцаагүй.

      Хариулах