Хувь хүний орлогын албан татвар нэмэгдүүлэхийг эсэргүүцлээ

Twitter Print
2017 оны 12-р сар 26-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

Хувь хүний орлогын албан татварыг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн шатлан нэмэгдүүлэхийг эсэргүүцэн өнөөдөр Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбоо (МЭХГУУҮЭХ)-ноос мэдээлэл хийв.

Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны дараа 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс 1.5 саяас дээш цалинтай иргээс Хүн хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 15, 20, 25 хувь болгон нэмэгдүүлэхээ зарласан юм. Энэ нь шөнийн цагаар хүнд хүчир ажил эрхэлдэг уурхайчдад хүндээр тусч буйг МЭХГУУҮЭХ-ны дарга Х.Буянжаргал дурьдлаа. Тэрбээр, “Уурхайчдын дундаж цалин 2 сая 300 мянган төгрөг байдаг. Үүнд үндсэн цалин дээр хээрийн нэмэгдэл, илүү цагийн нэмэгдэл, хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн нэмэгдлүүдийг тооцдог юм. Бид жилийн 8 сарыг эхнэр хүүхэд, орон гэрээсээ хол өнгөрүүлдэг. Тиймээс биднээс илүү татвар авахыг эсэргүүцэж байна” гэв.

“Оюутолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Баярмаа "Шаталсан татварын системийг дэлхийн олон улс хэрэглэдэг ч гэлээ ганц бие болон өрхийн гэж ялгаварлан оногдуулдаг. Гэтэл эрх баригчид татварын шаталсан шинэ системийг оруулж ирэхдээ үүнийг яагаад гээгдүүлсэн юм бэ. Дэлхийн жишиг юм бол түүнийг нь мөрдөх хэрэгтэй шүү дээ.

Манай уурхайчдын хувьд жилийн найман сард нь хөдөө хээр, гэрээсээ хол ажилладаг. Ар гэр нь ажил хийх боломжгүй байдаг. Эрх баригчид хууль ёсны нэмэгдлээс нь дээрэм хийж байгаагаас ялгаагүй. Тайлбар хийхдээ 8 хувь гэж хэлж байгаа ч бүхэл бүтэн нэг салбарыг хамарсан шийдвэр гэдгийг онцолж хэлмээр байна. ОУВС-ын шаардлагаар ийнхүү нэмсэн гэсэн тайлбарыг өгч байгаа хэдий ч татварын бааз сууриа өөрчлөхийг зөвлөсөн гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна. 

Дээр нь ийнхүү татварыг нэмсэн хэдий ч түүний зарцуулалт нь тодорхойгүй байна. Татвар нэмэгдлээ гээд эргээд өгөх үр өгөөж нь ч харагдахгүй байгааг онцлох хэрэгтэй.

ХХОАТ-ын шинэчилсэн хуульд уул уурхайн салбарын 80 хувь буюу 37 мянга 256 хүн, эрчим хүчний салбарын 46 хувь буюу 7360 хүн хамрагдаж байна. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад татварын шаталсан систем бий. Тухайлбал, АНУ, Герман зэрэг орнууд ганц бие хүний орлого, өрхийн орлого гэсэн хоёр хувилбараар хэрэгжүүлдэг.

Мөн АНУ-д гэр бүлтэй уурхайчин 15 хувийн татвар төлдөг. Гэтэл манай эрх баригчид бүх уурхайчдыг хамруулан өндөр татвар авах гэж байна. Эрх баригчид зардлаа танаж, эдийн засгаа өсгөх өөр боломжуудыг эрэлхийлэх хэрэгтэй” гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (49.0.165.5) 2018-01-02 11:00
      • 0
      • 1

      Тэнэг дарга нар дагаж далдаганасан бялдууч. Ажилчдыг, хороогоо хамгаалж өмгөөлж чадахгүй байж юун том юм ярина вэ.тэгээд болиулж чадахгүй байж ингэж битгий өөрийгөө рекламд.ингэх нь өөрт чинь л хэрэгтэй

      Хариулах

    • Зочин

      (49.0.165.5) 2018-01-02 10:57
      • 0
      • 1

      Өөрийг чинь эсэргүүцэж байна. Онигоо. Ажилчид тэнэг биш. Худал PR хийхээ боль.

      Хариулах

    • Зочин

      (49.0.165.5) 2018-01-02 10:54
      • 0
      • 1

      ҮЭ-ийн хорооныхоо эсрэг дарга нартай нийлээд хов жив яриад явж байдаг ажилчдын шившиг болж байгаа хүн. Үнэхээр гутамшиг.Үр дүнгүй ингэж байхаар хороодоо хамгаал.гишүүддээ үйлчил.

      Хариулах

    • ajilchin

      (49.0.165.5) 2018-01-02 10:51
      • 0
      • 2

      Duugarsan ner zvvj ingej bitgii jvjig tavi.Darga nart doligonoson muuhai pildaga hvn. iim yums l amidardag bolj dee. ajilchid ard tvmen teneg bish. chadahgui sh dee zogsooj

      Хариулах

    • ajilchin

      (66.181.161.85) 2017-12-26 13:33
      • 0
      • 1

      ene dargantsar duugaraad zogsoodog bol saihan daa.jvjigchin.

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.85) 2017-12-26 13:35
      • 0
      • 1

      darga nart byalduuchilsan emees doloon dor ve iin darga.ajilchdiin shivshig.stantsiin onigoo bolj bgaa hvn.chadahuu

      Хариулах