"Пёнчан-2018" олимпийн наадмын тасалбарын борлуулалт өсч байна

Twitter Print
2017 оны 12-р сар 25-нд 20:29 цагт
Мэдээний зураг,

Ирэх онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадмын тасалбарын 60 гаруй хувь нь борлуулагдаад байгаа тухай уг олимпийг зохион байгуулах хороо мэдэгджээ.

Тус хорооноос ням гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, 1.07 сая тасалбарын 61 хувь нь буюу 655 мянган тасалбарыг борлуулаад байгаа аж. Хоёр сарын өмнө тасалбарын ердөө 32 хувийг борлуулаад байсан, харин 11-р сарын 24-ны байдлаар 52 хувь буюу 555,000 тасалбар борлуулжээ.

Албаны хүмүүсийн хэлснээр, Өмнөд Солонгосын улс төрийн тогтворгүй байдал болон Умард Солонгос нь “Пёнчан-2018”-ын тасалбарыг борлуулахад сөргөөр нөлөөлж байсан хэдий ч олимпийн бамбарыг буухиалж эхэлснээс хойш тасалбарын борлуулалт эрс нэмэгдсэн гэнэ.

Үлдсэн тасалбарыг ирэх оны хоёрдугаар сарын 9-нөөс өмнө буюу олимпийн нээлтээс өмнө борлуулж дуусгахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.

Эх сурвалж: US Today

Э.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.