МХЕГ-ын газар, хэлтсийн дарга нараас 500 гаруй сая төгрөгтэй тэнцэх валют илэрсэн гэлээ

Twitter Print
2017 оны 12-р сар 25-нд 18:07 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан журмын дагуу тус газар сар бүрийн 25-ны өдөр иргэд, олон нийтэд зориулан үйл ажиллагааны мэдээллээ тогтмол хүргэж байхаар болсон билээ.

Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2017 оны 12 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажил, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хэвлэлийн бага хуралд хийсэн мэдээллийг товчоор танилцуулъя.

Иргэн, албан байгууллагаас ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 58 гомдол ирсэн бөгөөд албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болох бусдад давуу байдал олгосон гэх зөрчил их байгаа аж. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн сургуулийн захирал Х өөрийн хамаарал бүхий этгээдтэй "Үдийн цай" хөтөлбөрт хамтарсан, Амгалан дулааны цахилгаан станц тендер зарлалгүйгээр нүүрс худалдаж авсан зэрэг гомдол иржээ. 

Хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн Уул уурхайн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын 9 албан тушаалтан, 30 хоногт гаргаагүй албан тушаалтнуудад сахилгын хариуцлага тооцохоор болсон байна. 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ онд 1200 орчим өргөдөл, гомдлыг шалгасан байна. 412 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн тоо өссөн байна. 2017 онд шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт 7 тэрбум гаруй төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарсан байна. АТГ-т эрүүгийн хэргээр шалгагдсан хэргийг тоо өссөн байна. 

Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр удаа дараагийн үйлдлээр хахууль авч олон улсын тээврийн эрх олгосон нь тогтоогдсон бөгөөд түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө болон нотлох баримтыг олсон байна. Ийнхүү удаа дараагийн үйлдлээр хахууль авч эрх олгосноор нүүрс тээвэрлэлтэд зохиомол дараалал үүссэн гэдгийг ч мэдээлж байна. Түүнийг прокурорын шийдвэрээр яллагдчаар татаад байгаа юм. 

МХЕГ-ын газар, хэлтсийн дарга нарыг 12 сарын 8-наас эхлэн шалгаж байна. Эдгээр хүн бүлэглэн зөвшөөрөл олгох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ургамлын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, рапс, самар зэрэг зөвшөөрлийг олгохдоо хүнд суртал гарган, хясан боогдуулах замаар их хэмжээний мөнгийг авч зарцуулсан болох нь тогтоогдсон байна. Эдгээр хүнийг прокурорын зөвшөөрөлтэйгээр ажлын байр, орон сууц, хамаарал бүхий обьектуудаас 500 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг илрүүлжээ. Иймд яллагдагчаар татан хорьж, цаашид их хэмжээний хахуулийн хэргийг шалгаж байна гэдгийг хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 

"Монголросцветмет" ХХК-ийн ерөнхий захирал До.Ганболдыг гадаад улсад түүхий эд нийлүүлэх гэрээг хийхдээ зарим компанид давуу байдал олгосон, түүхий эдийн зах зээлийн ханшийг хэрхэн тогтоож гэрээ байгуулсан болоод гэрээнд албан тушаал, авлигын хэрэг байж магадгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт мөрдөн шалгаж байгаа аж. 

Мөн төрийн тусгай албан тушаалтан 140 хүн холбогдсон 129 хэргийг мөрдөн шалгаж байна. 

2017 онд АТГ: 

  • Мөрдөн шалгах хэлтэс нь 2017 онд иргэд, байгууллага, албан тушаалтнаас тус газарт ирүүлсэн нийт 1288 гомдлын 640 өргөдөл, гомдол буюу 49.7 хувийг хүлээн авч Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгаж шийдвэрлэсэн.

  • Хуульд заасан харьяаллын 1286 үйлдэлтэй, 639 холбогдогчтой 412 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөгч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл жилд 1 мөрдөгч 24.6 гомдол, мэдээлэл, 15.9 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

  • Эрүүгийн хэрэгт холбогдон 639 хүн шалгагдсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39.2 хувиар өссөн үзүүлэлт юм. 2017 онд авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас 69.546.211.566 төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 3,412,008,181 төгрөгийг нөхөн төлүүлсэн. Үл хөдлөх, хөдлөх байр орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 11 төрлийн 29,338,941,434 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан. Өмнөх онтой харьцуулбал гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 84 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хохирол нөхөн төлүүлсэн байдал нь 21 хувиар өссөн, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 175 хувиар өссөн байна. 2017 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн 46 хэрэгт 7 тэрбум 789 сая 113 мянга 800 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө, мөнгийг улсын орлого болгох шийдвэр гарсан. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (27.123.212.133) 2017-12-26 15:06
      • 0
      • 0

      Sain bna gehdee ene bol yu ch bish. Hir ih zorchil ilruulj ulsiin sand hir ih mongo oruulna ternii huvi hemjeegeer ni tsalin nemdeg bolgovol sain. Terniig hurtel ajlaa sain hiij bhgui bol ajlaa aldah bolno, medeejiin hereg!

      Хариулах

    • erdenee

      (202.21.117.42) 2017-12-25 18:49
      • 0
      • 0

      baga bna muu ileruulj bna tiim bj tsalingaa nemuulen genee ushuu sain ajil tegbel nemeed ugie odoo bol hangaltgui bna ...

      Хариулах