"АДАМАС 2017" гран при тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Twitter Print
2017 оны 12-р сар 22-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

"АДАМАС 2017" ГРАН ПРИ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Гуравдахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын туялзуур сэлэмний холбооны 2017 оны хаалтын бөгөөд хамгийн оргил тэмцээн "ADAMAS GRAND PRIX 2017" эрэгтэй 16, эмэгтэй 16 шилдэг тамирчдын халз тулаан өнгөрсөн амралтын өдөр Гадаад харилцааны яамны ёслол хүндэтгэлийн НОМИН танхимд, хурц ширүүн өрсөлдөөн, халуун дулаан уур амьсгал дор амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.

Улаанбаатар, Эрдэнэт, Багануур хотоос эрхээ аван шалгарсан шилдэг тамирчдын өрсөлдөөн маш ширүүн явагдаж үзэгч зочдод харц салгаж уйдаамгүй сонирхолтой үзүүштэй тулаанаар бэлэг барилаа.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, МУ-ын гавъяат дасгалжуулагч, Ардын багш Ц.Дамдин, Монголын туялзуур сэлэмний холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч З.Номундарийг МҮОХ-ны "Олимпийн Алдар" цол тэмдгээр шагналаа.

АДАМАС 2017 ГРАН ПРИ тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд:

  • АЛТ: Багануур ХК, Уурхайчин клуб, БльюМон группын тамирчин, спортын мастер Б.Амарзаяа

  • МӨНГӨ: Швейцарь улсын 2 удаагийн аварга, УБ Фенсинг клубын тамирчин Camille BARRAS

  • ХҮРЭЛ: Үндэсний чансааны №1, Эрдэнэт Үйлдвэр ХХК, Хангарьд клубын тамирчин, спортын мастер Б.Гэрэлмаа

  • ХҮРЭЛ: УБ Фенсинг клубын тамирчин спортын мастер Б.Цолмон

АДАМАС 2017 ГРАН ПРИ тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд:

  • АЛТ: УБ Фенсинг клуб, Alliance Tech компаны тамирчин, спортын мастер Э.Дөлгөөн
  • МӨНГӨ: УБ Фенсинг клуб, үндэсний чансааны №1, спортын мастер Э.Нямлхагва
  • ХҮРЭЛ: Эрдэнэт Үйлдвэр ХХК, Хангарьд клубын тамирчин А.Бат-Эрдэнэ
  • ХҮРЭЛ: Багануур ХК, Уурхайчин клубын тамирчин Б.Хатанзориг нар хүртэж шилдэгээр шалгарлаа.

Э.Дөлгөөн, Б.Амарзаяа нарын хувьд Гран При тэмцээнд анх удаа түрүүлж байгаа юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр туялзуур сэлэмний спортын мастер цолоор УБ Фенсинг клубын тамирчин 2017 оны Улсын аварга Э.Бат-Эрдэнэ, спортын дэд мастер цолоор Багануур ХК, Уурхайчин клубын тамирчин М.Нямжаргал нарт МТСХ-ны Дэд ерөнхийлөгч, Цол зэрэг шагнал урамшууллын зөвлөлийн дарга С.Бат-Ерөөл цол тэмдгийг гардуулан өглөө.

Мөн энэ өдөр Монголын туялзуур сэлэмний холбооны 2017 оны ШИЛДЭГ ТАМИРЧИН, ШИЛДЭГ КЛУБ-ЫГ тодруулан шагнаж, амжилт хичээл зүтгэлээрээ манлайлж буй тамирчид дасгалжуулагч нарыг хүндэт цол тэмдгээр шагнан урамшуулснаар энэ өдрийн арга хэмжээ өндөрлөлөө.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч: Adamas Mining LLC
Тэмцээний ивээн тэтгэгч: Bright Future BRB
Тэмцээний ивээн тэтгэгч: Залуу Дипломатчдын клуб
Зохион байгуулагч: Монголын Туялзуур Сэлэмний Холбоо, МТСХ-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч З.Номундарь

Эх сурвалж: Fencing Mongolia

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.