Сард хоёр удаа худалдаалдаг хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгодог болно

Twitter Print
2017 оны 12-р сар 21-нд 13:07 цагт
Мэдээний зураг,

Сард хоёр удаа худалдаалдаг хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгодог болж байгаа талаар ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. Гэхдээ нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад шалгалт хийж дууссаны дараа өдөр бүр олгох боломж бүрдэх бөгөөд одоогоор олгож эхлээгүй байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас 16 тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хөнгөлөлттэй үнээр эм олгох үйлчилгээ 10 орчим хувийг эзэлдэг гэнэ. Эрүүл мэндийн даатгалын сан нь  861 эмийн сантай гэрээ байгуулан ажилладаг бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 321 эмийн санд тодорхой хэмжээний зөрчил илэрсэн аж. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр эм олгоход 28 тэрбум төгрөг зарцуулдаг аж. Харин нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 321 эмийн санд нэг тэрбум 31 сая төгрөгийн эрх олгодог юм байна.

Эм үйлдвэрлэл технологийн газрын дарга н.Мөнхтулга хэлэхдээ  “Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмж хангалтгүй байгаагаас иргэд эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэхгүй байгаа асуудлыг, судалж шийдэх албан даалгавар өгсөн. Даалгаврын дагуу бид эрүүл мэндийн Төрийн нарийн бичгийн даргаас аймаг нийслэлийн эрүүл мэндийн газарт албан тоот хүргүүлсэн. Үүний дагуу нийслэлийн эрүүл мэндийн газарт аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газруудад эмийн сангуудын ачааллыг бууруулах талаар эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яам хамтран ажлын хэсгүүд гарч ажилласан.  Өгсөн үүрэг даалгаврын хугацаандаа ирүүлсэн судалгааны дүнг нэгтгэн, цаашид ямар арга хэмжээ авах гэдэг талаар ажиллаж байна" гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.