“Бөртэ чоно 2017” наадам болж, шилдгүүдээ тодрууллаа

Twitter Print
2017 оны 12-р сар 21-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол “Бөртэ чоно 2017” наадам уламжлал ёсоор өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд нэр дэвшсэн юм. Ингээд энэ жилийн “Бөртэ чоно 2017” наадмын шилдэг тамирчин дасгалжуулагч болон холбоодоор хэн, ямар байгууллага шалгарсныг танилцуулж байна.

ШИЛДЭГ ТАМИРЧИН, БАГ

  • 2017 оны шилдэг эрэгтэй тамирчин: Жүдо бөхийн ДАШТ хүрэл медальт Г.Одбаяр

  • 2017 оны шилдэг эрэгтэй тамирчин: Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр

  • 2017 оны Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин: Боксын ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгондалай

  • 2017 оны шилдэг эмэгтэй тамирчин: Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг

  • 2017 оны шилдэг эмэгтэй тамирчин: Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон

  • 2017 оны Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин: Жүдо бөхийн дэлхийн аварга Д.Сумъяа

  • 2017 оны шилдэг баг: 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ

  • 2017 оны шилдэг дасгалжуулагч: О.Балжинням (Шигшээ багийн жүдочид энэ онд нийт 1 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ)

  • 2017 оны шилдэг дасгалжуулагч: Хүндийг өргөлтийн дасгалжуулагч Ц.Хосбаяр

  • 2017 оны шилдэг дасгалжуулагч: Чөлөөт бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр

  • 2017 оны Шилдгийн шилдэг дасгалжуулагч : Жүдо бөхийн дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од

БУСАД НОМИНАЦИ

  • 2017 оны шилдэг залуу тамирчин: Чөлөөт бөхийн тамирчин Н.Насанбуян

  • 2017 оны шилдэг клуб: Мегастарс /Тамирчид нь нийт 48 медаль хүртсэн/

  • 2017 оны шилдгийн шилдэг шүүгч: Хүндийг өргөлтийн олон улсын шүүгч Л.Одгэрэл

  • 2017 оны олимпийн шилдэг зүтгэлтэн Ч.Зоригтбаатар

  • 2017 оны спортын шилдэг эмч, эрдэм шинжилгээний ажилтан: Э.Энхбаяр

  • 2017 оны шилдэг спортын холбоо: Монголын жүдо бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо,

  • 2017 оны олимпийн бус төрлийн шилдэг холбоо: Монголын шатрын холбоо, Монголын бүжгийн спортын бүжгийн холбоо

  • 2017 оны спортын холбооны шилдэг Ерөнхийлөгч: Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч Д.Даваасамбуу

  • 2017 оны спортын холбоодын шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга: Монголын Жюү жицүгийн холбооны ЕНБД О.Болд-Эрдэнэ

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.