П.Орхонд гурван өрөө байрны түлхүүр гардуулжээ

Twitter Print
2017 оны 12-р сар 20-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

МУГТ, Дэлхийн аварга П.Орхонд Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлөөс "Алтан соёмбо" шагнал болон "Sunshine vilage" хотхонд байрлах 160 сая төгрөгийн үнэ бүхий гурван өрөө байрны түлхүүр гардуулсан байна. Энэхүү арга хэмжээ нутгийн зөвлөлийн шинэ жилийн баяр дээр болжээ.

Чөлөөт бөхийн дэлхийн шилдэг тамирчин П.Орхон Францын Парис хотноо  чөлөөт бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон билээ. Түүний гаргасан өндөр амжилтыг Монголын төр засаг үнэлж Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх хүндтэй цол тэмдгээр шагнасан бол "Батсол" компани шинэхэн дэлхийн аваргыг "Ланд Круизер-200" автомашинаар урамшуулсан билээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.