Элгээ хэрхэн цэвэрлэх вэ?

Twitter Print
2018 оны 10-р сар 08-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

Хүний бие дэх хорт бодисыг хэрхэн гадагшлуулж байгаагаас тухайн хүний эрүүл мэндийн байдал шууд хамаарч байдаг. Элэг нь хүний биеэс янз бүрийн согтууруулах ундаа болон бусад хорт бодисыг гарган цэвэршүүлдэг цуллаг эрхтэн. Түүнчлэн элэг нь цусыг бүлэгнүүлэх, идсэн хоол хүнсийг шим тэжээл болгон хувиргах, бодисын солилцоог зохицуулан цөсийг үүсгэн өөх тосыг задлах, эрдэс бодис амин дэмийг хадгалах, цус төлжүүлэх  зэрэг чухал үүрэгтэй.

Зарим төрлийн нян, эм болон архи тамхи зэрэг хорт бодисуудаас шалтгаалан хүний элэг хордож гэмтэж байдаг. Эрүүл хооллодог хүмүүсийн хувьд ч мөн элгээ цэвэрлэж байх шаардлагатай. Учир нь бидний хэрэглэж буй бүтээгдэхүүнүүд /үнэртэй ус, хумсны будаг, цавуу/ болон амьсгалж буй агаарт зарим төрлийн хүнд металууд агуулагдаж энэ нь аажмаар элгийг хордуулж байдаг. Тиймээс элгэнд тустай хоол хүнсийг тогтмол хэрэглэж заншихаас гадна хааяа элгийг цэвэрлэж байх нь зүйтэй. Элгийг цэвэрлэснээр биеэс хорт бодисууд гадагшлан цус шингэрч, царай зүс сайжирдаг. 

Элгээ цэвэрлэх цаг болсныг илтгэх шинж тэмдэг

Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал элгээ зайлшгүй цэвэрлэх шаардлагатай. Үүнд:

  • Ам гашуу оргих

  • Хэл шар өнгөтэй болох

  • Хоол идсэний дараа хэхрүүлэх

  • Дотор эвгүйрхэж бие хүндрэх

  • Арьсан дээр хар батга гарах

  • Шалтгаангүй жин нэмэх

  • Толгой өвдөх

Элгийг хэрхэн цэвэрлэх вэ?

Элэг цэвэрлэхээс хэдэн өдрийн өмнө архи дарс, тамхи зэрэг хорт бодисыг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн өөх тостой, шарсан хуурсан хоол хүнснээс татгалзаж, халуун ваннд сууж биеийн арьсандаа хангалттай чийгшлийг өгөх нь чухал. Элгийг цэвэрлэх олон арга бий. Ихэнх хүмүүс өлөн элгэн дээрээ оливын тосыг лемоны шүүстэй ижил хэмжээгээр ууж элгээ цэвэрлэдэг. Харин бид танд 7 өдрийн турш өглөө бүр өлөн элгэн дээрээ цэвэр үзэмний шүүс ууж элгээ цэвэрлэхийг зөвлөж байна.

үзэм

Энэхүү шүүсийг бэлтгэхийн тулд 1 аяга үзэм, 3 аяга цэвэр ус хэрэгтэй. Үзмийг 2-3 минутын турш усанд хийж буцалгаад 24 цагийн турш дарж, хандлана. Ингээд дараагийн өдрийн өглөөнөөс эхлэн  уг ханднаас 1 аягыг ууж эхлээрэй. Иймэрхүү байдлаар 7 хоногийн турш уухад таны элэг цэвэрлэгдсэн байх болно. Харин энэ хугацаанд ямар нэгэн хорт бодисыг хэрэглэхгүй байхыг анхааруулъя.

Элгэнд тустай хоол хүнс

Ийнхүү элгээ цэвэрлэсний дараа та хоол хүнсэндээ аль болох К витамин ихтэй хүнс хэрэглэж байгаарай. Дараах хоол хүнс нь элгэний үйл ажиллагааг сйатар дэмждэг. 

  • Бууцай, салатны навч гэх мэт ногоон өнгийн ногоонууд

  • Сармис

  • Усан үзэм

  • Хүрэн манжин

  • Лууван

  • Авакода

  • Ногоон цай

  • Оливын тос

  • Алим

  • Үзэм

  • Лемон

  • Байцаа гэх мэт хүнснүүд нь элгийг цэвэрлэх, элэгний үйл ажиллагааг дэмжихэд тустай. Харин түргэн хоол, шарсан хуурсан хоол, өөх тос ихтэй хүнс нь элгийг гэмтээдэг болохыг анхаарна уу.

​Эх сурвалж: tipmonos.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.