Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оюутан залуучуудад лекц уншина

Twitter Print
2014 оны 03-р сар 14-нд 11:32 цагт
Мэдээний зураг,
 

Өнөөдөр 14:00 цагт ШУТИС-ийн хурлын танхимд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лекц уншина. Тэрээр “Хөгжлийн асуудал” нэртэй лекцээ тус сургуулийн багш, ажилчид, оюутан нарт орох аж. Монгол улсын тэргүүн өмнө нь томоохон лекц уншиж улс орныхоо хөгжлийн асуудлаар санал солилцож байсан. Тухайлбал есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн нээлтэнд зориулж шинэхэн сурагч болсон хүүхдүүдэд “Монгол хүн байхын учир”, “Ирээдүйн эзэд” гэдгийг нь хүүхдүүдийн ой тойнд нь ойлгуулах сонирхолтой лекц уншиж байсан билээ.

М. Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.