Б.Мөнхбаясгалан: Дөч хүрсэн улстөрч яагаад 18-хан настай охиныг саунд урьж төрсөн өдөр тэмдэглэснийг хэн ч эргэцүүлээгүй юм даа...

Twitter Print
2017 оны 12-р сар 17-нд 21:21 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн хийсэн мэдэгдэлээс үүдэн шударга үнэний төлөө зогсох ёстой сэтгүүлчид дуугарахгүй байна, тэр тусмаа сэтгүүлч Б.Мөнхбаясгаланг ярилцлага авсангүй хэмээн олон нийт ихээр шүүмжлэх болсон. Үүнтэй холбогдуулан сэтгүүлч Б.Мөнхбаясгалан цахим хуудсаараа дамжуулан доорх тайлбарыг хийжээ. 

Номундарь, Сарангэрэл ...

Номундарь охин мөдхөн "Намайг дарамталж энэ бүхнийг яриулсан. Би цагдаад хандана" гэж мэдэгдэл хийвэл бүү гайхаарай. Хажууд нь нөгөө " солиот" Батбаяр өмгөөлөгч сууж байж мэднэ. Яагаад гэвэл түүнийг, эцэг эхийг нь аймаар дарамталж байгаа. Хэдэн жилийн өмнө би Тэмүүжин сайдад уруу татагдсан Сарангэрэл охинтой ярилцлага хийсэн. 3 хоногийн дараа нөгөөх маань Батбаяр өмгөөлөгчтэй зэрэгцэж суугаад Мөнхбаясгалан намайг хүчээр яриулсан гэж мэдэгдэл хийсэн. Бүх хэвлэл, фейсбүүк хаяг, твитерчид намайг үзэн ядуулж, гэнэн цайлган охиноор улс төр хийлээ хэмээн Монголоос хөөх юм болсон.

Жил гарны дараа Сарангэрэл шоронгоос гарч ирээд Тэмүүжин, Батбаяртангууд хэрхэн худал зүйл зохион байгуулсаныг, хэвтэрт байсан ээжийг нь эмчилж өгнө гэхээр нь тэдний ярь гэсэн болгоныг ярьсан тухайгаа хажууд гэрч суулгаж байгаад уйлан хайлан ярьж өгөөд надаас уучлалт гуйж билээ.

Яагаад үүнийг бичих болов гэвэл хүчтэний өмнө хүчгүй нь буруутай болдог. Хэвлэл мэдээлэл, мөн өнөөдөр Номундарь охиныг өмөөрч байгаа та бүхэн маргааш гэхэд тархиа угаалгачихаад үзэн ядах болно. Эрх мэдэлтэн албан тушаалтны өмнө над мэтийн сэтгүүлчид, хохирогч охид буруутай болдог. Утасны цаанаас цээжээ дэлдэж хэл амаа билүүддэг та бид хүртэх ёстойгоо хүртэж байгаа юм.

Сарангэрэл охиныг би дарамталж ярилцлага авсан болж үзэн ядагдаад, Тэмүүжин өндөр нэр хүндтэй учраас гутаагдсан шударга улстөрч болж үлгэр төгсөхөд хэн ч 18-хан настай охиныг яагаад 40 хүрч яваа улстөрч саунд урьж хамтдаа төрсөн өдөр тэмдэглэсэнийг , хөөрхий түүн шиг өчнөөн охиноор наадсан тухай хэн ч эргэцүүлээгүй юм даа...

Бас Тэмүүжинтэй хамт байсан нэгэн улстөрч өөрийгөө илэрээгүйд өнөөдрийг хүртэл залбирч явааг би мэднэ!!!! Эрх мэдэл албан тушаал мөнгө нийлээд ийм л байдаг...

Өнөөдөр намайг Г.Номундариас ярилцлага аваач гэж байна. Авсаны маргаашнаас хэрхэн гутаан доромжилж галзуурцгаахыг чинь би мэдэхийн дээдээр мэднэ. Гэхдээ хэн нэгэн шатаж энэ бүхний төлөө үрэгдэж дуусах ёстой тийм үү?!

Б.Мөнхбаясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.120.252) 2017-12-18 18:21
      • 1
      • 2

      Цэрэн гэж өөрийгөө монголын шүүх цагдаа гээд бодцон мал байнаа. Олон залуучуудын нэр хүндэд халдах эрх тэрэнд хэн өгчсийн . Залуучууд шүүхэд өгөөрэй.

      Хариулах

    • шуумж

      (103.9.90.130) 2017-12-18 16:36
      • 0
      • 0

      үнэхээр л үнэний эрэлд сэтгэлээ зориулсан сэтгүүлч бол хэн юу гэж хэлэх нь хамаагүй үнэний төлөө дуу хоолойгоо сонсгох л учиртай хэн нэгэн мөнгө амлаагүй болохоор эсвэл түүнд мөнгө төлөгчийн нэр төр хөндөгдөх гээд байгаа болохоор л дуугарахгүй байгаа хэрэг тэгээд бас элдэвээр хэлүүлэхээс айж гэнэ битгий шал худлаа жүжиг тавь

      Хариулах

    • Д

      (43.228.130.185) 2017-12-18 16:18
      • 0
      • 0

      Ийм үед л хэн нь хэн бэ гэдгээ таниулж байна л даа. Үнэний төлөө жинхэнээсээ тэмцэж ирсэн хэн ч байсан тэр тусмаа эмэгтэй сэтгүүлч нар бүр илүү тэмцэх ёстой. Тэр утгаараа Мөнхбаясгаланг ард түмэн харсан байх. Харин тэр одоо бас хэн нэгний утсан хүүхэлдэй гэдгээ л харуулж байна. Уинхэнэ багаа хууллаа даа.

      Хариулах

    • Сора26

      (202.9.41.192) 2017-12-18 16:01
      • 0
      • 0

      Шударга ёс зүйтэй байж шударга үнэнийг л хамгаалах нь шударга сэтгүүлчийн зарчим байх байлгүй дээ.Үнэний төлөө тэмцэгч гэж өөрийгөө тунхагладаг Сэтгүүлч хүн намын чиг шугамыг дагахгүй зөвхөн чиг үнэний төлөө шударга ёсны төлөө чин сэтгэл зүрхээрээ тэмцэх ёстой байх.

      Хариулах

    • Baas

      (211.107.79.19) 2017-12-18 13:14
      • 0
      • 0

      Munhbaysgalan uuriinh ni erh ashigt niitseegui yumni tuluu yavah hun bish gedgee hurtstai hudlaa hutsaldaj haruulsan uchiraas ter avgai dugrahguiee

      Хариулах

    • Баадай

      (124.158.93.131) 2017-12-18 13:01
      • 0
      • 0

      Мөнхбаясгалангийн зөв ш дээ. Өөр хэн энэ сэдвээр бичиж байгаа юм бэ. Тэмүүжин бол Хүзүүгүй мангасын гаргаж ирсэн зуудаг нохой л байсан. Нохой нохй чигээрээ л үлдэнэ. Хэзээ ч хүн болохгүй.Хүзүүгүй мангас Мэнгэт Нямдорж руу Тэмүүжин гэдэг гадаад хэлгүй ямар ч боловсролгүй хашааны банхарыг турхираад өөрөө зуулгасан даа.

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.145) 2017-12-18 11:46
      • 0
      • 0

      Х.Баттулга агаагийнхаа хар тамхичин хүүхэд нь хүчрнгдэхээ больсон гэсэн тэрийг нь эхлээд сурвалжилаач тэгвэл баярлах байна.Үргэлж нэг талйг барьж тальчганадаг захийлгат нэвтрүүлэг их хийдгийг чинь ард түмэн мэдэхгүй биш. ХУРЦ найз чинь томилогдсон. Чамд ер нь ичих нүүр гэж байна уу? Нээх шудрага царайлсан новшийн хогнууд... нийгмээс цэвэрлэгдэхгүй юм байхдаа

      Хариулах

    • Инга

      (73.181.57.208) 2017-12-18 10:46
      • 0
      • 1

      Ерөнхийлөгч Баттулгын хүү нь хар тамхичин энэ хэрэгт холбоотой ч байж магадгүй тул Мөнхбаясгалан энэ удаа дуугарбал эсрэг талд нь л дуугарах юм байна л да?

      Хариулах

    • зочин

      (122.201.23.226) 2017-12-18 10:10
      • 0
      • 1

      Сэтгүүлч Мөнхбаясгалан бол Тэмүүжин мэтийг бодоход харин ч ард түмэнд тустай үнэн мөнийг хир хэмжээгээрээ хэлээд яваа хүн шүү. Олигархиудын муусайн гар хөлүүд битгий гутаагаад байгаарай.

      Хариулах

    • зочин

      (122.201.23.226) 2017-12-18 10:10
      • 0
      • 1

      Сэтгүүлч Мөнхбаясгалан бол Тэмүүжин мэтийг бодоход харин ч ард түмэнд тустай үнэн мөнийг хир хэмжээгээрээ хэлээд яваа хүн шүү. Олигархиудын муусайн гар хөлүүд битгий гутаагаад байгаарай.

      Хариулах

    • Мик

      (66.181.161.95) 2017-12-18 09:01
      • 1
      • 0

      Цэрэн Мөнхбаясгалан 2л биш шүү. Бурхан минь.

      Хариулах

    • Zochin

      (66.181.183.130) 2017-12-18 08:58
      • 0
      • 1

      Nogoo zorigtoi huuhen chini haachihabaa aigaad bdag bolson yumba daa yun shudraga niigem gej alga daa ene delkhii deer manaih shig uls oron baihgvi bgaasaa muu yum negeer togsoosei

      Хариулах

    • утсан хүүхэлдэй

      (66.181.161.79) 2017-12-18 07:45
      • 1
      • 0

      Улс төрийн янхан Мөнхбаясгалан Женкотой нийлснээс хойш ёс зүйгүй, моралгүй,сэтгүүл зүйн үнэр ч байхгүй байхгүй болсон доо хөөрхий

      Хариулах

    • GBold

      (103.23.50.2) 2017-12-18 08:25
      • 0
      • 1

      Нэрэндээ таарсан нөхөрүү ? эн чинь.

      Хариулах

    • Зочин

      (103.212.117.152) 2017-12-18 01:46
      • 0
      • 3

      Мафитай тэмцлээ гэж Тэмүүжинг унагаасан Женкогийн гар хөл болсон авгай одоо болтол Тэмүүжинтэй тэмцэлдэх найдвартай артай гэдэгтээ итгэлтэй. Тэмүүжин хэнтэй унтаж хэвтэх нь чамд ямар хамаа байна аа? Хулгай хийсэн биш, хүчин хийсэн биш.

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.148) 2017-12-18 08:53
      • 0
      • 1

      Чи бас л нэг ухна юм даа

      Хариулах

    • Zochin

      (27.123.212.142) 2017-12-18 01:00
      • 0
      • 4

      Ichinnorov munkhbayasgalan 2 ulsturiin ashig hardag humuus uls turchid tomchuudiin huuhduud olnooroo oroltson heregt hoshuu durehees aigaad ganhuyagiig gsntsaarang n garguund n gargaj bgaa yum bhdaa

      Хариулах

    • Зочин

      (66.181.160.43) 2017-12-17 22:13
      • 0
      • 3

      За тэгээд Мөнхбаясгалан минь чи иймэрхүү шантажнаас айж хулчийх гэж үү, нийгмийг эрүүлжүүлэх аймаар эрсдэлтэй ч том сэлэв штэ

      Хариулах