Мэдрэлийн ядаргааг хэрхэн тайлах вэ?

Twitter Print
2018 оны 06-р сар 11-нд 12:31 цагт
Мэдээний зураг,

Ядаргаа нь хэдэн ч насны хүнд тохиолдож болох шинж тэмдэг юм. Үндсэндээ ядаргаа нь дотроо Мэдрэлийн, Биеийн хүчний буюу энергийн, Бэлгийн үйл ажиллагааны, Дархлааны тогтолцооны гэсэн төрлүүдтэй байдаг. Энэ удаагийн нийтлэлээр мэдрэлийн ядаргаа болон түүний шинж, эмчлэх аргуудын талаар дурдъя.

Мэдрэлийн ядаргаа гэж юу вэ?

Төв мэдрэлийн системийн ачаалал хэт ихэссэнтэй холбогдон мэдрэлийн систем хэвийн ажиллаж чадахгүй болох үед хүн мэдрэлийн ядаргаанд ордог. Ийнхүү мэдрэлийн систем ядаргаанд орсон үед төв мэдрэлийн тогтолцоон дахь мэдрэл дамжуулагчийн концентрацад мөн өөрчлөлт орно. Уг өөрчлөлтөөс үүдэн бие мах бодийн бүхий л булчингийн үйл ажиллагаа доголдож эхэлнэ.  Тиймээс мэдрэлийн ядаргаа, архагшиж хүндэрвэл хүн  үхэлд ч хүрч болох аюултай. Судалгаагаар оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс илүүтэй мэдрэлийн ядаргаанд өртөх эрсдэлтэй нь тогтоогдсон. Тиймээс энэ төрлийн ажил, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байнгын зөв амьдралын хэв маягтай байх хэрэгтэй.

Мэдрэлийн ядаргаанд орсны шинж тэмдэг

Мэдрэлийн ядаргаанд орсноор дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:

  • Толгой байнга өвдөх

  • Ой тогтоолт муудах

  • Анхаарал сулрах

  • Даралт ихсэх

  • Шилэн хүзүү хөших

  • Уур уцаартай болох

  • Шөнө нойр хүрэхээ болих

  • Хоолны шингэц муудах

  • Зүрх өвдөж, гар салгалах

  • Булчин өвдөх

  • Ачаалал даах чадвар муудах

  • Үе мөч өвдөх, улайх зэрэг шинж тэмдэг илэрдэг.  

Төв мэдрэлийн системийн ачаалал хэт ихэссэнтэй холбогдон мэдрэлийн систем хэвийн ажиллаж чадахгүй болох үед хүн мэдрэлийн ядаргаанд ордог. Ийнхүү мэдрэлийн систем ядаргаанд орсон үед төв мэдрэлийн тогтолцоон дахь мэдрэл дамжуулагчийн концентрацад мөн өөрчлөлт орно. Уг өөрчлөлтөөс үүдэн бие мах бодийн бүхий л булчингийн үйл ажиллагаа.jpg

Мэдрэлийн ядаргааг хэрхэн тайлах вэ?

Хэрэв танд дээрх шинж тэмдгийн ихэнх нь илэрч байгаа бол та өөрийн бие, мах бод сэтгэл санааг анхааралдаа авах цаг болсныг илтгэж байна. Мэдрэлийн ядаргаа нь ихэвчлэн архаг, ядаргаа, стресс, байнга юм бодох, байнгын асуудалтай байх зэргээс үүддэг. Тиймээс мэдрэлийн ядаргааг тайлахын тулд дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

  • Эрүүл зөв хооллох

  • Хоногт 8-аас дээш цаг унтаж амрах

  • Чанартай унталтын техник /Good sleep management techniques/-ээс сурлцах

  • Тайвшруулах, дасгал бясалгал хийх

  • 7 хоногт 3-4 удаа идэвхтэй хөдөлгөөн хийх

  • Стрессээ бууруулах

  • Сэтгэлээ тайван байлгах

  • Цэвэр агаарт гарах

  • Хүүхдийг компьютер тоглоомоос хол байлгах

  • Ажил амралтаа зөв зохицуулах

Эдгээрээс гадна хамгийн гол нь өдрийн ядаргааг хуримтлуулалгүйгээр тухайн өдөрт нь тайлж сурах хэрэгтэй. Хуримтлуулсан ядаргаа нь архагшиж, бие мах бод, сэтгэл санааг доройтуулдаг. 

Мэдрэлийн ядаргаа хүндэрвэл ямар аюултай вэ?

Ихэнх хүмүүс мэдрэлийн ядаргааг тоохгүй орхих нь бий. Гэвч уг ядаргаа нь хүндэрснээр хүний сэтгэцэд өөрчлөлт ордог. Мөн нойр булчирхай болон бөөрний үрэвсэл бий болох, судас хатуурах, цус багадах, ходоодны шархлаа үүсэх, сэтгэл гутралд орох улмаар амиа хорлоход хүргэдэг аюултай болохыг анхаарах нь зүйтэй. 

Эх сурвалж: tipmonos.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (27.123.214.84) 11 цаг 42 минутын өмнө
      • 0
      • 0

      Medreliin yadargaanaas bolood hooloig yum teeglej goroih tohioldol bdsg uu

      Хариулах

    • zochin

      (103.57.93.241) 2017-12-18 22:39
      • 0
      • 0

      heregtei medeelel bainga hurgedegt bayrlalaa

      Хариулах