Б.Жаргалсайхан - Монголын хэвлэлүүд ийм арчаагүй, сул дорой болсон гэж үү...

Twitter Print
2017 оны 12-р сар 16-нд 22:09 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед УИХ-д гурвантаа сонгогдсон, Уул уурхайн сайд асаны охины бичлэг олон нийтийн анхаарлын төвд байна. Охин бичлэгтээ Монголын томоохон бизнесмэнүүдийн хүүхдүүд хэрхэн хууль журмыг уландаа гишгэж, мансуурч, бусдыг эрхшээлдээ оруулж, хүчиндэж, наргиж цэнгэж зугаагаа гаргадаг талаар илэн далангүй ярьсан.

Улмаар бүх нотлох баримт байгаа гээд, энэ сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцэгдэнэ гэжээ.

Тэрбээр 2015 онд түүний болон дүүгийнх нь ууж байсан зүйлд хар тамхи хийж мансууруулж байгаад хүчиндсэн, шүүх хуралд хүчин болон хар тамхи, танхай, хүн дарамталсан, авлига өгөхийг санаархсан, хэрэг нуун дарагдуулсан, гэмт үйлдлийг таслан зогсоогоогүй гэх зэргээр энэхүү хэрэгт нийтдээ 100 гаруй өсвөр насныхан холбогдсон гэсэн юм.

"Яг ямар шүүх хурал болох гээд байгаа вэ гэхээр миний оюун ухаан болон биед хохирол учруулсан. Би өөрийн өмгөөлөгч болон гэр бүлийн бүх хүмүүстэйгээ ярьж байгаад энэхүү лайвыг хийж байна. Мөн энэхүү хэрэг прокурорт шилжсэн байгаа. Хэрэв та бүхэн намайг инстеграм дээр дагадаг бол ер юу болсныг мэдэж байгаа. Юун түрүүнд энэ асуудал олон жилийн өмнөөс фэйсбүүк болон инстеграмаар явж байсан. Хамгийн анх надтай хэрэлдсэн ...., түүний дараа ....., тухайн үед хамт байсан...., гэрчээр... гэх мэт маш олон хүнийг хамарсан шүүх хурал болох гэж байгаа. Ер нь хар тамхи, хүчингийн хэрэгтэй холбоотой байж болох Эрүүгийн хамгийн хүнд гэмт хэргүүдтэй холбоотой гэмт хэргийг өсвөр насныхан хийсэн учраас өмгөөлөгчтэйгөө яриад прокурорын зааврын дагуу ерөнхийдөө юу болох гээд байгааг мэдээлэх гэсэн юм. Энэхүү шүүх хурал нээлттэй учраас маргааш та бүхэн хүрэлцэн ирж болно. Мөн жагсаал цуглаан зохион байгуулж болно гэсэн. Яагаад гэхээр энэ хэрэг нэг талаас охид эмэгтэйчүүд, өсвөр насны охидын сэтгэл зүйд хамгийн хүндээр туссан. Жишээ нь, би өөрөө хэргийн хохирогч болсон. Энэ талаар манай найзууд бүгдээрээ гэрчилнэ. Тийм учраас надад айх аюул байхгүй. Надад бүх баримт нотолгоо байна. Хэн юу хэрэглэдэг, хэнээс хаанаас авдаг, ургуулдаг, ургуулдаггүй ургамал, мөс хэрэглэдэг. Энэ талаарх бүх мэдээллийг Тагнуулын ерөнхий газартай хамтарч нэлээн том хавтаст хэрэг үүсгэсэн байгаа.

Хүчингийн хэргийг яагаад ингэж хүндээр хүлээж авч байна вэ гэхээр хүчин хийсэн болон тэнд хамт байсан, харсан бүх хүмүүс болон найз нөхөд гэх бүх хүмүүс энд холбогдоно. Маргааш шүүх хурал эхлэхэд бүх хүнээс цусны шинжилгээ авна. Яагаад гэхээр тэр ирсэн хүмүүс дунд хар тамхи хэрэглэдэг хүмүүс байгаа. Учир нь би хуулийн бүх шатанд өөрийнхөө гэм буруугүй гэдгийг нотолсон. Надаас мөн адил бүх төрлийн шинжилгээнүүдийг авсан. Хэрэг гардаг өдөр миний уух юман дотор нунтаг зүйл хийсэн. Тэр өдрийн орой нь зүрхний хэм алдагдаад, манай найз залуу бид хоёр түргэн дуудсан. Гэтэл пармадол гэх нунтаг эм хийсэн байсан. Хэн гэх хүн хийснийг одоо хэлэхгүй. Бидэнд бол өвстэй адилхан үйлчилгээтэй гэж хэлж, хэрэглэхэд тэр нь солиорлын үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Би уруу татагдсан гэдэг утгаараа хэрэг үүрэхгүй.

Үүгээр намайг боож, хэрэг үүрүүлнэ гэвэл яг үнэндээ хохирогч нь би, та нар биш. Ээж рүү минь залгаж сүрдүүлэх, гэр бүл рүү залгаж хахууль өгөхийг оролдох хэрэггүй. Танай аав, ээж нар чинь Таван богд, АПУ, "Монос" байна уу үнэхээр хамаагүй. Тагнуулын албаны дарга байсан Б.Хурцын хамаатан байна уу тэр бол хамаагүй шүү. Яагаад гэхээр та нар хэрэг хийсэн. Миний биед гар хүрсэн, бас хүчингийн хэрэг хийсэн. Ийм учраас зохих ёсны хариуцлагаа хүлээ. Хамгийн багадаа тэнд байсан хүүхдүүд "Corpоrate"-д болсон, санаатайгаар хүний биед гар хүрсэн гэдэг зүйл ангиар зургаан сар хоригдоно.

Тэнд байсан хүмүүсийн өмсөж байсан хувцас хунар эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол гээд доод тал нь 20 сая төгрөг болно. Тэнд байсан бүх охид болон тэдгээртэй хамт байсан найз залуу, хамт алхаж байсан бүх хүмүүс хамаарах учраас шалгана шүүнэ, байцаалт авна. Та нарыг ямар айлын, хэний хүүхэд болохыг би мэдэж байгаа. Миний аав, ээж амьд сэрүүн байна. Хуулийн байгууллага миний талд байна. Одоо эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж сэргээх цаг болсон юм бишүү. Би энэ жил сургуулиа хамт төгссөн, нэг ангийн сайн найз хоёр залууд хүчиндүүлсэн. Мөнхцацралтын гэрт байсан хүмүүс бүгд гэрчилнэ. Тэнд байсан бүх хүний нэрийг цагдаад бичээд өгсөн. Би "Цаасан дээр бичиж, хэргээ өөрсдөө хүлээх юм бол хэрэг чинь хөнгөрнө" гэж хэлсэн. Тэгсэн харин эсрэгээрээ залгаж сүрдүүлсэн, дарамталсан, хахууль амалсан. Монголд хар тамхи үнэхээр дэлгэрсэн. Та нар /түүний нэг сургуулийн болон найз нөхөд, өсвөр насныхан/ өөрсдөө хэрэглэдэг. Танай аав ээж, хамаатан садангууд тээвэрлэж оруулж ирдэг. Хар тамхитай холбоотой бүх айлд нэгжлэг үзлэг хийнэ. Энэ хэрэг хуулийн байгууллагын хамгийн том ололт амжилт болж байна. Монголын томоохон баячуудын хүүхдүүд ард түмний мөнгөөр хэр их хар тамхи хэрэглэж, хэр их охин хүчиндэж, ямар олон муухай хэрэг хийж буй талаар эхнээс нь илрүүлж байна.

Эхнээсээ та нарын тогтоол чинь гарсан. Монголд яагаад мөнгөөр бүх хэргийг шийдэж болдог юм бэ. Охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, өсвөр үеийнхний аймшигт хэргүүдийг бид бүгдээрээ зогсоох хэрэгтэй. Олигархи, УИХ-ын гишүүний хүүхэд гэхээрээ хүн алчихаад зугтаж болдог юм уу. Та нар манай аавын тухай ярьж болно. Манай аав Уул уурхайн яамны сайд байсан. Хэдэн охин аавын намыг унагаана гэсэн. Тэрний бүх нотлох баримт хэлсэн үг, дуу бичлэг, захидал зэрэг бүгд байгаа. Хэрэгт холбоотой хүмүүсийг сүүлийн арав хоног утас болон чатыг нь чагнаж хянасан. Би эхэндээ хүчингийн хэргийн тухай ярихаас айдаг, ичдэг, нуудаг байсан. Сүүлийн 2-3 жил би хүчингийн хэргийн улмаас сэтгэл санааны цочролд орж, сэтгэцийн эмнэлгээр явж, нойрны эм уусан. Энэ ялзарсан нийгмийг сайд дарга нар болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч өөрчлөхгүй. Бид өөрчлөх ирээдүй нь байх ёстой. Би энэ улсын ирээдүй. Мөн энэ бүх аймшигт хэргийн хохирогч. Та нарын хамтран хар тамхи хэрэглэсэн, бүлэг зодоон, хүчин, ах эгч нар чинь амиа хорлосон гэх мэтчилэн бүх мэдээлэл надад байгаа.

2015 оны зургадугаар сарын 16-нд би төрсөн өдрөө "Blue Sky"-д хийсэн. Түүний дараа кино үзэх гэж байснаа болиод, хөлбөмбөг тоглоод, Удирдлагын академид байдаг Мөнхцацралын гэрт очиж уусан. 16 насны төрсөн өдөр гээд би ээжийнхээ зөвшөөрлөөр согтууруулах ундаа авч орсон. Тэнд байсан хүмүүс юу гэж өөрсдийгөө хамгаалж байна вэ гэхээр намайг өөрөө дуртай байсан гэж байгаа. Дуртай байсан бол би орилж хашгирч, эсэргүүцэл үзүүлэхгүй. Энэ хоёр жилийн хугацаанд ийм сэтгэлийн дарамттай амьдрахгүй байсан. Тэр үед эрүүлжүүлэхээс манай жолооч та нарыг авсан шүү дээ.

"Ramada"-д байдаг нэг айлд 2-3 охинтой хамт ...... хийсэн гэхээсээ илүү манай дүү хүчиндүүлсэн. Тэр хүн бол олны танил хүн учраас нэрийг нь хэлмээргүй байна. Одоо энэ лайвыг үзээд сууж байна. Та манай дүүтэй бэлгийн харьцаанд орсон. Гэхдээ манай дүү хүсээгүй байсан. Анир гэх охин байсан. Мөн Анархүү, Мөөнөө, Цог байсан. Таны нэрийг хүндлээд би хэлэхгүй. Манай дүүтэй бүгд унтсан. Юу хэрэглэж, тэнд юу болсныг чинь мэдэж байгаа. Өнөөдөр би МИАТ руу залгаж асуухад нийт 32 хүн Бээжин чиглэлд нисэх хүсэлтийг нэг цагийн дотор гаргасан байна лээ. Гэхдээ та нарыг хил гаргахгүй. Бүх нэрийг чинь өгчихсөн байгаа. Саяын хоёр дахь өдөр "Crew"-д байсан бүх хүнийг шалгана. Биднийг дэмжих хүмүүс маргааш нэг цагаас Сүхбаатар дүүрэг дээр хүрч ирээрэй. Анхан шатны шүүх хурал болно. Энэхүү шүүх хуралд нийтдээ 100 гаруй хүн ирнэ гэж тоо гарсан байна. Энэ шүүх хурал миний талд гарч, орцонд болон машинд, юм хэрэглэж байгаад хүчиндүүлсэн бүх хөөрхий охидын өмнөөс дуу хоолой болно. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө, өсвөр насныхны эрх хаана зөрчигдөж байна тэрний төлөө энэ шүүх хурлыг эхлүүлж байна" хэмээн ярьсан байна.

 

Гэвч энэ хэргийн талаар прокурорын газар болон ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. 

Харин УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг өөрийн твиттер хуудаснаа арванхоёрдугаар сарын 11-ний 24.00 цаг орчимд "Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна" гэсэн тайлбарыг жиргэжээ. 

Нийгэмд бугшсан бусармаг явдлыг илчилж, "салхи татуулж", эр зориг гаргасных нь төлөө олон хүн тэр дундаа эхчүүд сайшаан дэмжиж, сэтгэлийн урам зориг өгч буй. Энэ талаар олон хүн үзэл бодлоо илэрхийлж буй.

Тэдний нэг УИХ-ын гишүүн асан "Буян"-гийн хэмээх Б.Жаргалсайхан өөрийн үзэл бодлоо нийгмийн сүлжээгээр илэрхийлснийг хүргэе. 

Монголын хэвлэлүүд ийм арчаагүй, сул дорой болсон гэж үү 

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн хийсэн хар тамхи, хүчингийн хэргийн талаарх мэдээллийг хэвлэлүүд хэрхэн гаргахыг харж суулаа. Гэтэл Eagle TV "тийм зүйл болоогүй" гэж мэдээлэв. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "хэргийн талаар мэдээлэх боломжгүй, мэдэхгүй" гэсэн хариулт өглөө. 

Дарга Н.Лүндэндорж хүн дайрч алсан гэж Ц.Нямдорж хэлдэг. Тийм хүнээр удирдуулсан байгууллага арга ч үгүй биз. Хэд хоногийн өмнө Д.Ганхуяг "улс төрөөс гарах"-аа мэдэгдлээ. Түүний хувьд үр хүүхдийг нь тойрсон явдал хүнд туссан байгаа.

Хоёр охин нь хүчиндүүлчихлээ. Амиа хорлож магадгүй гээд чимээ шуугианаас холдуулан Япон явуулжээ. Тэр охиныг Япон явлаа гэж буруутгав. Үүнээс өөр яах вэ дээ. Хэвлэлүүд эл хэргийг яагаад бичихгүй байна вэ.

Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн эзэд, эрхлэгч, томоохон харилцагч нарын хүүхэд оролцсон. Нийтдээ 100 гаруй хүүхэд бий. УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй улсад дээрэлхүүлж байна.

Хүчин, хар тамхины хэргийг хэвлэл мэдээллийг булзааруулдаг, олон нийтийг төөрүүлдэг болжээ. Хэвлэл мэдээлэл эздийн гарт байгаа цагт шударга ёс хайгаад хэрэггүй.

Улс төрч хүүхнүүд ээ, хүчирхийллийн эсрэг хүчээ нэгтгээч, дуугараач

Адгуус амьтан ч төрсөн үрээ хүчирхийлдэггүй дээ. Охид хүүхдийг тарчлаах, хүчирхийлэх байдал хэрээс хэтэрлээ. УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Номуундарийг дүүгийн хамт хүчиндсэн, мансууруулсан баячуулын гэх хэрэгт эрхэм эмэгтэй гишүүд яагаад дуугүй байна вэ.

Саяхан л онигор "Нүдээ нээ" гээд байсан С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл нар хаачив. Баячуулын хүүхдийн хэрэг дээр нүдээ аньсан уу. Ардын намын эмэгтэйчүүд хэзээнээсээ хүчирхийллийн эсрэг дуугардаггүй, унтчихдаг улс. Д.Ганхуягийг хохь, үйлийн үр гэх мэтчлэн доромжилж байна. Д.Ганхуягийг биш юм гэхэд охиныг нь өмөөрч дуугараач. Хөдөлгөөн өрнүүлээч. Шүүхийн хараат бус байдлыг ханга. Хүчирхийлэгч нарыг илчлээч. Уул уурхайгаас төрсөн баячуул гэх даварсан нөхдүүд, тэдний мэдэл байдаг хэвлэлүүдийн амыг барин "Ийм хэрэг болоогүй" гэсэн мэдээллийг ШЕЗ-тэй хамтран тарааж эхэллээ. Нөгөө ХЗЯ-ны сайд Нямдорж нүдээ нээгээч. Ард түмэн шударга ёсыг эрж цөхөрч байна.

Мөн энэ асуудлаар нийгмийн сайн сайхны төлөө "цогтой тэмцэгч" цэнхэр үст Цэрэн "Улсын их хурлын гишүүн агсан Ганхуягийн охин энэ нийгэмд бугшсан идээ бээрийг насандаа баймгүй зоригоор илчлэв.

Тэр охиныг олигархын охин, хохь нь гэх хүн санаснаас олон аж.

Бид хар тамхины асуудалд нэр дурдагдсан хүүхэд залуусыг харааж, ерөөх нь дэндүү гэнэн асуудал юм. Мөнгөтэй, үр хүүхэддээ санхүүг тултал өгдөг хүмүүсийн хүүхдийг урхидаж хар тамхинд донтуулдаг нь мансууруулах бодисны сүлжээны гол нууц!!!!
Энэ бол бидний бодсоноос гүнзгий сүлжээ! Монголын хүчний байгууллага ч оролцсон байж мэдэх гэж иргэн би хардана. Гол нь тэд хэнийг золиослохоо мэднэ. Мөнгөтэй хүний хүүхэд асуудал үгүй...

Маргааш нөгөөдрөөс эхлээд энэ охиныг эцэг, эхтэй нь бүх сайт хэвлэлээр гутаан сэтгэцийн асуудалтай, гэр бүл нь хэвийн бус хэмээн доромжлох том компанит ажил эхлэх гэж буй тухай хэвлэл мэдээлэл дотроос нь надад өгөв. Эцсийн эцэсг цалин хөлсөндөө л баригдсан хүмүүс..

Миний уур хүрч байна. 
Миний уур аймаар хүрч байна.
Өнөөгийн Ийм муухай нийгэмд бидний хараадаг ганц улс төрчид, баячууд хүргээгүй. Үүнийг уншаад юу ч хийгээгүй файсбүүкчин та ч буруутай" гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 

Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэтгэхийг нийгэмд уриалж байгаа цөөхөн хэдэн хүний нэг Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан мөн энэ талаар өөрийн бодлыг илэрхийлжээ.

Тэрбээр "Энэ охин овоо зориг гаргаж бүхэл бүтэн сүлжээ маягийн хар тамхи, хүчин, садар самуун, танхайтай холбоотой хэргийг илчиллээ. Одоо тэгтэл нийгмийнх нь хандлага түүнийг хамгаалах биш "Өөрөө яах гэж алцаганаж явсан юм, хохь нь" гэх холгүй. Зүгээр л алцганасан байна уу, үгүй юу хамаагүй, ямар ч тохиолдолд бага насны хүүхдийг хүчиндэж, хар тамхинд хордуулж болохгүй гэдэг өнцгөө л бариад сурчихаач! Овоо босгоогүй бол энэ тэр гээд л улиад суух юм" хэмээжээ.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (27.123.212.134) 2017-12-18 11:15
      • 0
      • 0

      Mongo az jargal avchrahgui gedgiig ene tom humuus oilgodoggui, genen ch yum uu gemeer... Ger bul ur huuhdee martan uhen hatan ulairch hulgailj yavdag ch nogoo talaaraa hed dahin nugaraad garch baidag ertontsiin jamiig hen ch sorj chaddaggui bui za!

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.138) 2017-12-17 21:39
      • 0
      • 0

      Novshiin iim yalzarsan shaaruudiig niigmees archaad hayah yumsan. unen zuv shudraga huuli, huuli sahiulagchid bidend heregtei bn.

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.138) 2017-12-17 21:39
      • 0
      • 1

      Novshiin iim yalzarsan shaaruudiig niigmees archaad hayah yumsan. unen zuv shudraga huuli, huuli sahiulagchid bidend heregtei bn.

      Хариулах

    • Aagii

      (103.229.121.208) 2017-12-17 20:09
      • 0
      • 2

      Hevlel medeelel, shuuh tsagdaa, prokuror bugd hudaldagdag gedeg ni unen l baigaa bhgui yu

      Хариулах

    • зочин

      (66.181.178.156) 2017-12-17 19:50
      • 0
      • 1

      Нэгэндээ тохиолдсон гайтай явдлыг буруу зөв гэж шүүхдээ гол нь биш МИний бодол гэр орноосоо хол яваа оюутан хүүхдүүдэд л ийм гай таарчих вий гэхээс айж байдаг Гай газар дороос гэж хар тамхичид чинь хоол ундаанд нь хийчихээд нэг удаа хоруулчихад л нөгөө хүн хүний эрхэнд орчихдог юм бишүү Би монголын нэг киног үзэж байсан тэгж л ойлгосон шүү Үр хүүхдүүддээ л анхаарч байцгаа Энд мөнгө төгрөг баян ядуу хамаагүй шүү

      Хариулах

    • Батаа

      (202.9.43.56) 2017-12-17 16:15
      • 0
      • 2

      Жаргалсайхан олны анхааралд оруулж чадлаа

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.135) 2017-12-17 10:25
      • 0
      • 4

      Монголын хэвлэлүүдэд нэг сурталчилгаа, болон захиалга хийхгүй байх нь зөв

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.135) 2017-12-17 10:25
      • 0
      • 4

      Монголын хэвлэлүүдэд нэг сурталчилгаа, болон захиалга хийхгүй байх нь зөв

      Хариулах

    • Тамын улс торчид

      (71.218.164.82) 2017-12-17 10:18
      • 0
      • 3

      Монголын улс торчид та нар удахгуй оорсдийнхоо байгуулсан Чотгорийн улсынхаа намагт ур хуухдуудтэйгээ живж зовох болох нь тодорхой

      Хариулах

    • zochin

      (66.181.176.231) 2017-12-17 10:10
      • 1
      • 3

      Mongolchuud odoo l serj ehelj bainadaa. ohinig demjij baigaa shvv.

      Хариулах

    • Zochin

      (172.56.42.110) 2017-12-17 09:35
      • 1
      • 3

      Zov zov.muu buzar nusnuudiig bugdii ni shorond hii.odoo ard tumen bosoh tsag bolson shuu.

      Хариулах

    • Зочин

      (188.166.178.55) 2017-12-17 08:39
      • 2
      • 4

      Ur huuhed ger bulee hamgaalj duu negtei temtseh tsag ni bolson

      Хариулах

    • Zochin

      (202.9.40.4) 2017-12-17 07:58
      • 2
      • 4

      Ohini zuv.Demjij bna

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.238) 2017-12-17 06:48
      • 1
      • 7

      Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг л болж бгаан бздээ. Анх удаагаа ядуу бгаадаа баярлах шивдээ би. Учир нь би ядуу учраас охин маань гэрээсээ гардгүй бүрэг томоотой. Би сэтгэл амар бдаг.

      Хариулах

    • Зочин

      (103.57.95.206) 2017-12-17 15:01
      • 0
      • 3

      teneg gar ve chi! hunii huuhdiig uuriin huuhedtei adil hairla!

      Хариулах

    • Soongo

      (103.229.121.81) 2017-12-17 06:15
      • 0
      • 4

      Уг нь бол амьдралын мөн чанар нь үр хүүхдээ зөв амьдралд чиглүүлэх юм байгаам даа, даанч 90 оноос хойш өөрсдийгөө улс төрчид гээд ойлгочихсон шуналын далай болсон хүмүүс баг болж улс орны мөнгийг хахаж цадахаа мэдэхгүй идэж уусаар одоо ийм байдалд оччихлоо шүү дээ, биднээс нууж яах юм бэ, бас бидэн мэдлээ гээд яах юм бэ, мөнгөний төлөө шуналтаж явсаар үр хүүхдийнхээ хүмүүжлийг анхаарахгүй тавиад туучихлаа шүү дээ, хичнээн нуугаад яахын, хичнээн мөнгөтэй байгаад яахын эхнээсээ цөхөрч байна шүү дээ, товчхондо үр хүүхдээ мөнгөөр сольчихлоо

      Хариулах

    • Зочин

      (139.5.219.231) 2017-12-17 02:19
      • 0
      • 4

      Ene niigmiig uurchluh tsag ni boljee bid deer bgaa dandaa songogdoj bdag songogdooguich ali neg gazar darga boldog iim ulsuudaas salah tsag bolson.

      Хариулах

    • zochin

      (77.92.196.156) 2017-12-16 23:11
      • 1
      • 8

      Mongol ornii gazriin baylagiig hulgailj bayjsan humuusiin huuhduud iim l humuujitei baina daa. argagui yh yum daa eh eceg n hulgaich yum chini yaj ch zuv zamaar yavah ve dee. uiliin uree gej naad zahaasaa ehelj l bna daa....

      Хариулах

    • Зочин

      (103.57.95.206) 2017-12-17 15:03
      • 0
      • 4

      chamaig yu huleej hen ch medehgui.

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.134) 2017-12-18 11:18
      • 0
      • 0

      Sanaa mini sain bval zaya mini sain bna gedgiig bol medne ee.

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.252) 2017-12-16 22:52
      • 0
      • 10

      Арай ч иймдээ тулчихаагүй гэж бодож явсан шүү. Энэ нийгэм юу болж байна а, нөхдөө.

      Хариулах

    • Зочин

      (103.57.95.206) 2017-12-17 15:02
      • 0
      • 3

      iim sedev dald yavagddadg.

      Хариулах

    • иргэн

      (202.9.41.77) 2017-12-17 03:26
      • 0
      • 6

      ялзрал, дампуурлын туйл болж байна.

      Хариулах