Ямар үйлд ямар ном уншуулдаг вэ...

Twitter Print
2019 оны 02-р сар 10-нд 14:51 цагт
Мэдээний зураг,

Буддын шашинтан монголчууд буян номын ажил үйлдэхдээ ямар номыг ямар үйлд уншуулах ёстойг тэр болгон мэддэггүй. Иймд доорх мэдээллээс эрж яваа зүйлээ олно гэдэгт итгэж байна.

1. Алтан ганжуур - Энэ ба хойд насны буянд
2. Алтангэрэл /Сэр од/ - Энэ ба хойд насны буянд
3. Алтангэрэлийн даллага - Эдээр элбэг баян байлгахад
4. Авидын чого - Өнгөрсөн хүний хойтын буянд
5. Арван хангал - Бүхий л аюул зовлонгоос аврах
6. Ариун сан - Аливаа бузрыг арилгах
7. Арван гурван сан - Аливаа бузрыг арилгах, байгаль эх дэлхийгээ аргадах
8. Бадам хатан - Ажил үйлс бүтээх, гэр орон амгалан байлгах
9. Базар сад - Мэнгэний засал, гэм алдаагаа наминчлах
10. Балган донойн сэржим - Хулгайн бузрыг зайлуулах
11. Банзрагч - Хүүхэд болон малын өвчинд
12. Барчид ламсэл - Гай барцадыг арилгах
13. Бардсолдив - Өнгөрсөн хүн дараа төрлөө хурдан олох
14. Бумчин - Хүүхэд тогтоох, өвчингүй байлгах
15. Бага манал - Өвчин эмгэгт
16. Бурхан багшын нялчог - Хүүхдийн өвчинд
17. Гавсүмба - Эрүүл энх аз жаргалтай байлгах
18. Гар юм - Заслын ном
19. Ганшигууд - Ажил үйлс эрүүл мэндээ сахиусандаа даатгах
20. Говий лха - Айлын жил золгосоны болон хүний сүлд хийморь сэргээх
21. Гомбо /Махагал/ - Аюул ослоос хамгаална
22. Гомбо Гонгорын сэржим  -Ажил үйлс бүтээх, аюул ослоос хамгаална
23. Гурван гүрэм - Үхээрээс бузартах, хулгай дээрэмд өртөх, гай барцад зэргийг арилгана
24. Гүсэн түгийн мандал - Бие, хэл, сэтгэл гурваа бурханд даатгах
25. Дагий жанчив - Ажил үйлс бүтээхийн ерөөл
26. Дадог сэрсүм - Ажил үйлс бүтээхэд
27. Дамчой бадгар - Өвчин эмгэгт
28. Дар эхийн сан, даллага - Ажил үйлс бүтээх, буян хишиг арвижуулах
29. Дар эхийн мандал шиваа  -Ажил үйлс бүтээх, жирэмсэн хүнд
30. Дашдондов - Аян замын засал, хулгайн гарз хаахад
31. 4 уулын сан, сэржим - Газар лус аргадах, газар дэлхийн эздийг баясгах
32. Дашзэвэг - Шинэ гэрт орох, ннүх суух, ажил үйлст
33. Дашчирав сан, даллага - Бүхнийг ариусгах их сан. Буян хишгийн сан
34. Догсүм - Ажил үйлс бүтээх, хийморь сэргээх
35. Доди галсан - Өвчин зовлонгоос ангижруулах
36. Доди жажа - Өвчинг үтэр түргэн арилгах, мэнгэний засалд
37. До дүдва - Буян хишиг, эд хөрөнгө тогтооход
38. Дорж дэрэм - Хар цагаан хэл ам арилгах
39. Дорж жодов - Муу зүүд арилгах, энэ ба хойд насны буянд
40. Дорж намжим - Аливаа бузрыг арилгах
41. Дүншиг - Хилэнц нүглээ наминчлахад
42. Див сан - Аливаа бузрыг арилгах
43. Дэвжид сэржим - Гай барцад, хорлолыг арилгах
44. Дэмчиг молом - Ашиг орлого өсгөхөд
45. Дэмбэрэл додба - Хийморь лундаа сэргээх, хишиг буян арвижуулах
46. Дамцагдоржын дайв - Эв түнжинг сахих
47. Далха - Заслын ном
48. Жадамба - Энэ ба хойтын буянд, санасан үйлс бүтээх
49. Жайвий чойжад - Бүх төрлийн засалд
50. Жамбал цанжид - Заслын ном
51. Жамбын чого - Энх амгалан амьдрах, нас уртсгах, буян хишиг арвижуулах
52. Жамсран - Бүхий л аюул ослоос хамгаална
53. Жамсрангийн сан сэржим - Аюул ослоос хамгаалах, хатуу үйлд
54. Жанаг гагдог - Харш жил, мэнгэ суудал хар хэл амны засал
55. Жанлав цогзол - Эв түнжинтэй байлгаж, барцад арилгах
56. Жанцан зэмүү бүнжин - Өвчин арилгах, хийторь лундаа сэргээхэд
57. Жигжид - Хамаг аюул ослоос хамгаална
58. Загд зүсэм - Хүүхдийн энх тунх өсөн торниход
59. Зүгдор намжил - Заслын ном
60. Зургаан ерөөл - Энэ ба хойд насны буянд
61. Итгэл - Бурханд аврал одуулахад
62. Ламаадан - Оюун ухаан хурц сэргэлэн байлгахад
63. Ламын чодовын цогчид - Бурхан багш, лам багшыг шүтэж буян хишиг гуйх
64. Лүй ванган - Лус савдагын засал
65. Лусын сан - Лусыг аргадах, бузрыг арилгах
66. Лүйагидсүн жандол - Бие хэл сэтгэлийг ариусгах, ажил үйлс бүтээхэд
67. Лхам - Аюул ослоос хамгаалах
68. Лхамын сан сэржим - Хийморь сэргээх аливаа гай барцад арилгах
69. Лхам Норжмаан сүн - Хулгайн бузрыг зайлуулах, хохирол гарзгүй байлгах
70. Лхоготой гүнрэг - Өнгөрсөн хүний төрлийг дээшлүүлэхэд
71. Лүмбэнгарав - Гал усны аюул, лус савдаг аргадахад
72. Ланчиг дором - Заслын ном
73. Ламрим молом - Ажил үйлс бүтээхэд
74. Найдан - Энэ ба хойд насны буянд, ажил үйлсээ бурханд даатгах
75. Найдан чого - Айл гэрт буян хишиг тогтоох, гарзгүй байлгахад
76. Найман гэгээн - Шинэ газар буух, шинэ гэр барих зэрэг бүх төрлийн засалд
77. Намдаг сан даллага - Газар лус аргадах, буянхишиг арвижуулах
78. Намсрай - Буян хишиг, эд хөрөнгө тогтооход
79. Намсрай сан даллага сэржим - Буян хишиг арвижуулах, эдээр элбэг байлгах
80. Намхай нямбуу - Огторгуйд өнцөгдсөний засал
81. Ниваа гүнсэл - Гай түүтгэр бүгдийг арилгах, заслын ном
82. Нит - Өвчинг арилгахад, заслы ном
83. Ногоон дарь эх - Өвчин гай барцад, муу цээр арилгахад
84. Нүрзэд - Ажил үйлсыг нэн даруй бүтээхэд
85. Оройн ерөөл /Овоо маань/ - Өнгөрсөн хүнд буян үйлдэх
86. Очирваань - Аюул ослоос хамгаална
87. Очирвааний сан сэржим - Ажил үйлс бүтээх, аюул ослоос хамгаална
88. Ондогжан - Заслын ном
89. Уманжүг - Заслын ном
90. Усан балин - Заслын ном
91. Палчин - Заслын ном
92. Саа юм - Заслын ном
93. Санжид молом - Энэ ба хойд насны буянд
94. Санжид моломын сэржим - Хулгай дээрмээс сэргийлэхэд
95. Сундуй - Бүх төрлийн засалд
96. Сүр - Өнгөрсөн хүнд
97. Сэдэд /Ц.шүхэрт, Дугар/ - Цагаан хэл амыг хаахад
98. Сэн дом - Хэл амны гай барцад арилгах
99. Сэдэдийн сэржим - Цагаан хэл амыг хаахад
100. Тарав чинбу - Муу төрөлд төрөх аюулаас аврах
101. Таван хаан. сэржим - Ажил үйлс бүтээхэд
102. Улаан юм - Өвчин эмгэг, айлын цээр арилгах
103. Үлгэрийн далай - Буян хишиг, цог заль дээшлүүлэх
104. Хажидын чого - Аливаа гэм барцадыг арилгахад
105. Хамчу нагбу - Хар хэл амыг хаахад
106. Хамчу гарбу - Цагаан хэл амыг хаахад
107. Хамчу нагбын сэржим - Хар хэл амыг хаахад
108. Хийморийн сан - Хийморь лундаа сэргээх, хишиг буян арвижуулах
109. Цагаан дарь эх - Үйлс бүтээх нас буян уртасгах
110. Чаа сүм - Газар лусыг аргадахад
111. Чойжоо - Аюул ослоос хамгаалахад
112. Чойжоогийн сан сэржим - Ажил үйлс бүтээхэд
113. Чойжоо дүгжүү - Гай барцадыг арилгахад
114. Шалши - Аюул ослоос аварна
115. Шалшийн сэржим - Санасан санааг бүтээхэд
116. Ширнэн - Гай барцадыг хаахад
117. Юмжай брэндүйн сүм - Нас буян уртасгах, өвчин зовлонг арилгахад
118. Ямбий дончир - Олзны үүд нээж, гарзын үүдийг хаахад

Эх сурвалж: Гандантэгчинлэн хийд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (45.117.32.5) 2019-04-11 13:03
      • 0
      • 0

      Nom unshuulahad une n hd bdg we 4nom unshuulad suldee duudulah gsn yma

      Хариулах

    • Гүрдоржийн Цэнд

      (64.119.20.125) 2019-02-13 09:51
      • 0
      • 0

      Олон зуун жилийн түүхтэй Монголын бурхан шашны тѳв Гандантэгчинлэн хийдэд жил бүр заслын номоо бичүүлдэг.Сүжгээрээ болдог байхаа.Бид ѳѳрсдѳѳ тэр болгон сууж уншуулдаггүй ээ.Гэхдээ энэ сайхан буяны үйлийн хүч энерги бидний замыг засаж.сэтгэлийг ариусгаж.буян заяаг минь тэтгэж явдаг гэдэгт итгэж үнэмшдэг.Буяны зам мѳр тэгш ариун байх болтугай.

      Хариулах

    • unshigch

      (202.21.106.149) 2018-07-26 10:05
      • 0
      • 0

      Ганданд ном уншуулах мөнгөө касс-д тушааж , уншуулах хүнийхээ нэрийг хэлдэг . Цаашаа лам нар яаж цэгцэлж уншлагадаа багтаадаг нь ойлгомжгүй байна. Энэ тухай хүмүүсд ярьж таниулах хэрэгтэй байна.

      Хариулах

    • Г.Баярсүрэн

      (103.26.194.212) 2018-03-22 07:52
      • 0
      • 1

      Та бүхний номын үйлс нь арвин байг. Ажилд нь ажилт хүсье. Маш таалагдлаа.Уншлага номондоо нэрийг минь оруулаарай.

      Хариулах

    • Зочин

      (139.5.216.215) 2017-12-18 00:51
      • 0
      • 0

      shirnen sundui arvan hangal shirnen garlagiig haahad

      Хариулах