Өргөст хэмх нь эрүүл мэндэд олон ач тустай

Twitter Print
2018 оны 06-р сар 13-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Өргөст хэмх нь эрүүл мэндийн олон ач тустай:

1.Өргөст хэмхний шүүс нь арьс чийгшүүлэх, тэжээл өгөх, гадаад орчны таагүй нөлөөллөөс хамгаалах ач тустай учир арьсны арчилгаа, эмчилгээнд өргөн хэрэглэнэ.

2.Өргөст хэмхийн найрлагад хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулах, дархлаа дэмжих, үрэвсэл намдаах, атниоксидант үйлчлэлтэй кафеен хүчил хэмээх бодис байдгийг тогтоожээ.

3.Өргөст хэмх нь кали, магни, ислэгээр баялаг учир тогтмол хэрэглэснээр цусны даралт бууруулах, судасны холестериныг цэвэрлэх нөлөөтэй.

4.Ходоодны хүчил ихдэх, улаан хоолойн сөргөө өвчний улмаас үүсэх цээж хорсолтыг намдаах үйлчлэлтэй.

5.Өргөст хэмхийг тогтмол хэрэглэснээр бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлэх, бөөрний чулууг уусгаж гадагшлуулах ач тустай болохыг тогтоогоод байна.

6.Илчлэг багатай бөгөөд нойр булчирхайгаас инсулин ялгарах үйл ажиллагааг дэмжих үйлчлэлтэй тул чихрийн шижин өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, биеийн жин барихад тустай.

Өргөст хэмхийн хэрэглээ

Өргөст хэмх нь ус их агуулахаас гадна С аминдэм, кофеен хүчил (caffeic acid), ислэг, кали, магнигаар баялаг. Өргөст хэмхийн найрлага дахь силика (silica) нь арьс, булчин, шөрмөс, мөгөөрс, ясны эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлнэ.

Өргөст хэмхийг хөргөгчид хадгалах шаардлагатай.

Тасалгааны температурт хадгалсан өргөст хэмх нь зөөлөрч, чийгээ хурдан алдаж хатаж хорчийдог. Өргөст хэмхийг гол төлөв түүхийгээр нь хэрчих зууш хийхээс гадна цуужуулж, давслах хэрэгтэй.

Өргөст хэмхийн давуу талууд

  • Дархлаа дэмжинэ.

  • Цээж хорсолтыг намдаана.

  • Бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлнэ.

  • Цусны даралт, саахартогтворжуулна.

  • Биеийн жинг хэвийн байлгана.

  • Хорт хавдраас сэргийлнэ.

Эх сурвалж: “Хүнсний ногооны ач тус, хэрэглээ” гарын авлага

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.