Энергийн давтамжаа өндөр түвшинд байлгах гол арга бол бясалгал

Twitter Print
2022 оны 10-р сар 31-нд 14:25 цагт
Мэдээний зураг,

Бид энергийн бөөгнөрөл, эрчим хүчний үүсгүүрүүд юм. Бидэнд гэрлэн бие бий. Бодол бол энерги гэж ярьдаг. Амьд биетүүд дулаан илчтэй байдаг (ихэнх нь). Энэ бүхэн биднийг махан биед оршсон бурханлиг энергийн оршихуйнууд гэдгийг хэлж байна. Мөн энэ биеэ л түшиглэн орчлонд амьдардаг. Бас энэ биетэй холбоотой элдэв зовлон шаналал үүсдэг. Санаа сэтгэлийн байдал, баяр гуниг, уур, өвчин эмгэг энэ бүхэн энергийн хэлбэлзэл давтамж өөрчлөгдөхтэй салшгүй холбоотой.

Энергийн давтамж маань илүү нарийн, өндөр хэмнэлийнх болох тусам бид илүү аз жаргалтай байдлыг мэдэрдэг гэж ойлгож болно. Харин сул, нам хэмнэлтэй үед гуниг уйтгар, харанхуй бараан байдал сэтгэлд давамгайлдаг. Тэгэхээр энергийн давтамжаа өндөр түвшинд байлгах гол арга бол бясалгал байдаг.

Бас бусад өндөр ухамсартай, энерги сайтай хүмүүсийн тусламжтайгаар хэсэг зуур сайхан байдлыг мэдэрч болно. Та хэдий хэр нам түвшний, сул дорой хэлбэлзэлтэй байна төдий чинээ бусдын нөлөөнд амархан ордог, хямардаг, уйтгар гуниг, үл итгэх байдалтай байдаг. Тиймээс л бидний зовлон шаналал хэмээгдэх сэтгэл зүйн түвшнээс гарах, өөрийгөө хамгаалахын тулд бид дээшээ өгсөх буюу энергийнхээ хэлбэлзэл, давтамжийг өсгөн нэмэгдүүлэх хэрэгтэй болдог.

Мэдээж маш олон арга засал бий. Гэвч хамгийн үр дүнтэй, удаан хугацаанд баттай нөлөөлж чадах арга нь бясалгал байдаг. Нэгэнт давтамж чинь өндөр болсон үед энэ орчлонгийн олон зүйл танд нөлөөлж чадахгүй болдог. Ингэж л тайван амгалан жаргалтай амьдрахын тулд олон хүн бясалгал төвлөрөл хийж сэтгэл ухамсартаа эзэн нь болохыг хүсэх болжээ.

Нэмж хэлэхэд биеийн маань энергийн давтамжинд хоол хүнс маань маш их нөлөөлдөг учраас л амьтны амь тасалж бүтсэн хоолноос татгалздаг гол шалтгаан ч энд л оршдог юм.

Бас та өөрчлөгдвөл хорвоо өөрчлөгдөнө гэдэг ч энергийн давтамжаа өөрчилж сайжруулахад л бүх зүйлийг та өөрөөр, өөр өнцгөөр харж эхлэхийг л хэлээд байгаа юм. Зүйрлэвээс уулын оройгоос доорх бэл, хөндийн амьдралыг харахтай ижил. Бас дотоод энергиэ хөгжүүлэхэд архи тамхи мансууруулагч зүйлс маш хүчтэй хаалт саад болдог ба түр зуурын хуурмаг тайвшралд оруулснаар жинхэнэ бурханлиг гэрэл гэгээнээс улам холтгож доош гүн унагадаг...

Хамгийн чухал зүйл бол биднийг дээш өргөж татаж, гэгээрүүлэх хүч гаднаас ирэхгүй. Тэгж боддог, хүлээдэг хүмүүс их байдаг. Харин тэр агуу хүч, мянган нар мэт их гэрэл, төгс аялгуу гагцхүү бидэнд өөрсдөд минь оршин, таныг өөрсөд рүү нь анхаарч сэрэх цаг мөчийг хүлээн суух ажгуу...

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ахмад настан

      (66.181.161.96) 2022-01-20 16:04
      • 0
      • 0

      Баярлалаа хэрэгтэй мэдээлэл оруулж байдаг т

      Хариулах

    • Зочин

      (124.158.106.4) 2014-03-15 11:51
      • 0
      • 0

      ан намийхан бас нэг худал шоу зохиож дээ үнэн бол нэртэй устай нь он сартай нь тавиач байж байгаад л нэг юм гаргаж ирээд шоу хийж байхийн бүх эрх мэдэл шүүх цагдааг өөрийн дураар хөдлөгдөг болчихсон байж нэрийг нь хэлээд шууд баривчилаад улсийг хохиролгүй болгооч тэт таван толгой гэж яриад байсан БАТСУУРИЙН өмч хөрөнгийг хурааж шоронд хий

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.20) 2014-03-14 19:37
      • 0
      • 0

      Aimaar aimaar. Zugeer l toglochihdog. Ner ustai ni zarlaval zugeer yum. Hen gedeg hun ingeed budiluulaad baigdiig.

      Хариулах

    • Зочин

      (202.5.196.87) 2014-03-14 16:32
      • 0
      • 0

      uursdiin hi tusuv bzdee. neriig ni taviach esvel hudlaa yum bicheed bna uu altai

      Хариулах

    • Зочин

      (202.131.248.210) 2014-03-14 14:33
      • 0
      • 0

      Ардын намын үед л авилга гаарсан шүү дээ үүнийгээ мэдэж байгаа байлгүй

      Хариулах