Б.Шижирбат "Авьяаслаг Азиуд" шоунд 4-р байр эзэллээ

Twitter Print
2017 оны 12-р сар 15-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр “Asia's Got Talent” шоу нэвтрүүлгийн журмаар ялагчийг олон нийтийн санал хураалтаар  тодрууллаа. Энэхүү шоунд амжилттай оролцож финалийн шатанд үлдээд байсан “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат дөрөвдүгээр байрт шалгарчээ. 

Энэ талаар Б.Шижирбат өөрийн цахим хуудаснаа “Би дөрөвдүгээр байрт орсон. Яг үнэндээ эхний өдрөөс эхлээд та бүхэн маань нулимсаа цийлэгнэтэл дэмжсэн, ерөөсөө надад хангалттай. Угаасаа ч анхнаасаа финал хүртэл л явбал болоо, мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэе гэж бодож байсан юм чинь. Яалт ч үгүй надаас ч хамаарахааргүй хүн амын тоо гэдэг хэцүүхэн асуудалтай тулгарчих шиг боллоо. Гэхдээ энэ өнгөрсөн хугацаанд хөгшин залуугүй, нам харгалзахгүй, жалга довны үзэлгүйгээр #agtvOTE8 гэж бусад орны өрсөлдөгч нарыг айтал хашхирцгаасан та бүхэндээ дахин дахин баярлалаа” хэмээн бичжээ.

Тус шоуны ялагчаар аймшгийн дүрээр гарч ирж ер бусын илбэ шид, хар домын үзүүлбэр үзүүлж үзэгчид болоод шүүгчдийг айлгаж бас алмайруулж байсан Филиппин улсын иргэн Риана гэх охин түрүүлжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.