
ЗХУ-ын баатар Рихард Зорге дэлхийн шилдэг 10 тагнуулчид зүй ёсоор багтдаг. Японы жанжин штабаас БНМАУ-д гэнэт халдан довтлохоор бэлтгэж байгааг мэдээлснээр Улаан арми хариу цохилтонд бэлдэж Халхын голд япончуудыг бут цохисон гэдэг. 1939.08.25-нд Японы Квантуны армийн Халхголд хийх сөрөг довтолгооны тухай мэдээг дамжуулснаар маршал Жуков Сталины заавраар 08.24-ний үүрээр гэнэдүүлэн довтолж түүхэнд байгаагүй агаарын довтолгоог хийсэн ч гэдэг. Эдүгээ Халхголын Ялалт музейд Рихард Зорге-гийн зургийг ийнхүү өлгөсөн байдаг.
Зорге 1895.10.04-нд Бакугийн ойролцоох Сабунчи тосгонд герман инженер Густав Вилгельм Зоргегийн гэр бүлд төржээ. Бага байхад нь гэр бүлээрээ Герман руу нүүж, Рихард Зорге 1914 – 1918 онд Германы армид элсэж дэлхийн I дайнд оролцож явахдаа 3 удаа шархдаж эмнэлэгт хэвтсэн гэдэг. Карл Марксын зохиолыг уншсанаар улс төрийн үзэл бодол нь өөрчлөгдөж, 1919 онд Германы коммунист намд элсэж 1924 онд Москвад ирж Зөвлөлтийн иргэншил авчээ. 1929 оноос Зөвлөлтийн тагнуулын албанд ажиллаж “сэтгүүлч” нэрээр улс орнууд руу явж улс төрийн байдал, эрх мэдэлтнүүдийг тагнан судалж мэдээ мэдээлэл дамжуулдаг байжээ.
Рихард Зорге 1933 оноос Ика Рихардович Зонтер, Рамзай, Инсон зэрэг нууц нэрээр Франкфуртер цайтунг сонины сурвалжлагч болж Японд 8 жил Зөвлөлтийн тагнуулчаар ажилласан бөгөөд Япон, Герман, Хятадтай холбоотой цэргийн мэдээ баримтыг Зөвлөлт рүү дамжуулдаг байв. Тагнуулын нууц мэдээнүүдийг Владивосток хотод хүлээн авдаг байжээ. Япон улс Зөвлөлттэй дайтахгүй, япончууд 2 дахь фронтыг нээхгүй гэдэг маш чухал мэдээг Зөвлөлтийн удирдлагад мэдээлснээр Алс Дорнодод байсан 40 дивизийг баруун фронт руу татах боломжтой болсон гэдэг.
Дэлхийн II дайн эхлэх үед Германы ЗХУ-д довтлох төлөвлөгөөг илрүүлж чаджээ. Рихард Зорге 1941 оны 10-р сард баривчлагдаж 1944 оны 11.07-нд Токиогийн Сугамо шоронд дүүжлүүлжээ. 1964 онд ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнасан байдаг.
Рихард Зорге хоёр удаа гэрлэж байсан гэдэг. 1926 онд анхны эхнэр Кристина Герлах нь салаад Герман руу явжээ. Хоёр дахь эхнэр Екатериа Максимова 1940 онд баригдан Сибирьт цөлөгджээ. Харин Японд байхдаа Ханака Ииси гэгч бүсгүйтэй олон жил хамт амьдарчээ.
1944 онд Рихард Зоргегийн шарилыг олон цогцосны хамт нэргүй булшинд оршуулсан байсныг япон эхнэр Ханако Ииси 5 жилийн турш хөөцөлдсөний эцэст 1949 онд тусад нь оршуулах зөвшөөрөл авч өөрийн зардлаар Токиогийн Тама дахь оршуулгын газарт бага хэмжээний газар түрээслэн бунхалжээ. Ханако Ииси 1956 онд булшин дээр нь чулуу босгон нэрийг нь бичиж, 2000 он буюу нас барах хүртлээ булшийг нь эргэдэг байв. Хожим Ханако Ииси-г Зоргегийн шарилтай зэрэгцүүлэн оршуулжээ.
Тагнуулчийн мэндэлсний 125 жилийн ойгоор, эхнэрийнх нь гэрээслэл ёсоор Япон дахь ОХУ-ын ЭСЯ Токио хотын захиргаанд хүсэлт тавьснаар Рихард Зоргегийн булшийг эргэж дурсгалыг нь хүндэтгэх, булшийг хамгаалах зөвшөөрөл авчээ.
Ч.Буянбадрах
Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочинzochin
(103.26.194.17) 2014-03-15 22:06Ene nuhuriig Ganhuu gedeg uu
Хариулах
Зочин
(112.72.13.151) 2014-03-14 14:36Хот тойрсон амралтын газар, турист кампуудад очиж шантааж хийж хагас бүтэн сайнгүй архидаж, хоол идэж, мөнгө төгрөг төлөлгүй гэр авч хонож өнждөг мэргэжлийн хяналтын албан хаагчид олон байна шүү. Дарга нар нь анхааралдаа авна биз дээ. Эс авбал хэвлэл мэдээллийн байгууллага дуудаад зураг хөрөгтэй нь гаргаад явуулна шүү. Энэ хүмүүсч өөрсдөө анхаарна бизээ. МХГ гэдэг энэ авилгиын уурхай болсон газрыг хэзээ хааж, татан буулгах гэж байна даа, төр минь.
Хариулах