2017 оны 12-р сар 14-нд 11:09 цагт

Сургууль дээрээ дээрэлхүүлдэг хүүгийн чин сэтгэлийн өчил

Энэ хүүг Китон гэдэг. Китоныг сургуулийнхаа үдийн цайны цагаар хүүхдүүд хамрыг нь шоолж дээрэлхэн, чамтай найзлах хэн ч байхгүй хэмээн доромжилж, үдийн хоолонд өгсөн гахайн махыг чулуудаж, сүүг дээрээс нь асган доромжилсон аж. 

"Бусдаас өөр төрснийх нь төлөө дог тохуу хийж хөхрөлдөж баяр хөөр болох нь зөв гэж бодохгүй байна. Ийм зүйл хийж таашаал авах нь буруу гэж бодож байна. Надад ямар ч буруу байхгүй. Би бусдад муу юм огт хийгээгүй" хэмээн хүү сэтгэлийн гүнээс хэлж, нулимс дуслуулж байна. "Надтай адид бусад хүүхдүүдэд хэлэхэд хэн нэгэн чамайг дээрэлхэж байгаа бол тоолгүй, хүчтэй байх хэрэгтэй. Хэзээ нэгэн өдөр энэ бүхэн ард хоцорч би тайвшрах байх" гэлээ. 

Өнгөрөгч Ням гарагт тавигдсан хүүгийн энэхүү бичлэгийг зөвхөн фэйсбүүк хуудсуудаар дамжуулан 20 сая гаруй хүн үзсэн бөгөөд хүч хэрэглэн бие биеэ дээрэлхэн тохуурхдаг үзэгдлүүд өнөө үед ч байсаар байгаа нь бүх нийтийн анхаарлыг хандуулаад байгаа аж. Түүний бичлэгийг үзээд маш олон хүн харамсаж буйгаа илэрхийлэн хүүхдүүд бие биенээрээ доог тохуу хийж дээрэдхдэг явдлыг зогсоохын төлөө олон нийтээс чармайлт гаргахыг уриалжээ. Олон алдартай хүмүүс үүнд нэгдэж, Китонд урам зориг өгсөн бөгөөд хүү одоо олон алдартайн найзтай боллоо.

Теннессигийн Их Сургуулийн хөл бөмбөгч Жарретт Гуарантано "Би чиний шинэ анд чинь болно". хэмээн Китонтой хамт зураг авахуулан сошиал медиагаар цацжээ.

Америкийн каунтри дуучин Келси Баллерини "Дараагийн удаа би танай хотод очихоод хоёулаа сургуулийн чинь цайны газарт чамаар тохуурхдаг хүүхдүүдээр уучлалт гуйлгах болно" гэжээ. Бас нэгэн хөл бөмбөгч Китоны гэр бүлд тоглолтынхоо билетийг өгчээ.

Мөн "Ахмад Америк" (Captain America) киноны гол дүрийн жүжигчин Крис Эванс ирэх жил нээлтээ хийх цоо шинэ "Өшөө авагчид (Avengers)" киноныхоо нээлтэд оролцох эрхийн бичгийг Китонд бэлэглэжээ.

"Оддын дайн"-ы Марк Хамилл "Тэднийг битгий тоо. Тэд зүгээр л чамд атаархаж байгаа юм. Учир нь чи ухаантай, царайлаг хүү" гэжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.