Наритад нэг удаа...

Twitter Print
2017 оны 12-р сар 14-нд 10:46 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр эх орны нийслэл Улаанбаатар хотоос миатынхаа онгоцоор наран улс руу нислээ, ялимгүй утаа үнэртүүлээд буусан байх. Хими цэвэрлэгээнд өгсөн хувцаснаас хүртэл үнэртдэг гэхээр үнэмшихгүй байх даа.

За тэгээд буулаа ачаагаа авлаа гарах гэтэл нохойтой үзлэгт ордог юм байна. Нутгийн танил эгч маань эвгүйтжээ. Охин нь төрөх гээд эх хүн л болсон хойно чемодан дүүрэн махтай явжээ баригджээ, хөөтэй ч юм болж.

Аврал эрсэн нүдээр харж байна над руу би ч гүйгээд очлоо. Яалтай билээ. Япончуудад найраа байх биш дээ. Юм хэлж чадсангүй ээ.

Чемодан дүүрэн махыг паклаад шуузлаад чихээд боогоод савлаад уутлаад хонины дандгар сүүлийг цэмбийтэл вакумлаад хийснийг нь нүд нь орой дээрээ гарах шахсан ажилтнууд маскны цаанаас гайхширсан янзаар мэлтийтэл ширтээд гаргаж тавих ажээ. Нутгийн эгч нүднээсээ нулимс бөмбөрүүлж зогсоно.

Мэргэжлийн хяналт хил гаалийнхан олон хүн монголчуудыг шалгаад эхлэв. Энд тэндгүй хураалгаж байна. Нүдний булай ч боллоо доо, бид.

Охин нь төрөх гээд авчирсан гээд хэлээд өг дөө гэнэ. Би өөртөө итгэл муутайханаар амаржсан эхэд өгдөг юмаа гэж бувтналаа. Доогтой мушилзаад хайхрах ч янзгүй.

Соёлын ялгаа үзэл бодлын зөрүү ойлголтын хол зай байнаа байна бидэнд. Төрсөн эхээ япончууд махаар борддоггүй нь эдний ёс ядарсан биеийг нь шөлөөр босгодог нь манай ёс. За нэг иймэрхүү.

Энэ хоёр улсын соёлын холбоосыг чангаруулахад би ухамсарт амьдралынхаа 20 жилийг зориулжээ. Холбоос хатуу хэвээрээ л байна.

За ингээд би гэдэг хүн нутгийнхаа эгчийг мэлмэртэл нь уйлуулаад мэлтийтэл харж зогсоод 20 шахам кг махыг нь хураалгав, хатуу сэтгэлтэй хүн юм даа би.

Наад хүндээ хүүхдийнхээ утсыг өг дөө гэж хэллээ.

Эцэст нь би өөрөө зүгээр байгаагүй ээ хө. Шавь маань надаас ирж сиди авах ёстой, түүндээ авч очсон ерөнхийлөгчийнхөө үйлдвэрийн годгор хиам нэжгээдийг хураалгасаан хураалгасан. Би монгол хүн шүү дээ.

2017.12.11

Эх сурвалж: Жаргалсайхан Очирхүү

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Soongo

      (150.129.142.137) 2017-12-15 05:33
      • 0
      • 0

      Манай мах үнэхээр онцгой, гэхдээ одоо болих хэрэгтэй шүү, олон улсын хилээр хүнсний зүйл оруулахыг хориглосоор байтал манайхан өлсөж үхэх гэж байгаа юм шиг дандаа хүнс зөөдөг, хэрэггүй шүү дээ, охин нь тэнд төрсөн юм бол суугаа орныхоо хоол хүнсэнд дассан л байгаа шүү дээ, бас нэг зүйлийг нэмээд хэлэхэд хоол багадаж хүн үхдэггүй шүү, хоол ихдэж л үхдэг

      Хариулах

    • Зочин

      (172.58.63.57) 2017-12-14 17:39
      • 0
      • 1

      Mongol geheer makh gedeg bolood udaj bna. Odoo bolimoor um . Makhgui bsan ch shalguuldag.

      Хариулах