“Монгол Улсын Филармони-45” баярын концерт болно

Twitter Print
2017 оны 12-р сар 12-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 15-ны өдөр “Монгол Улсын Филармони-45” баярын концерт болно. Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, дуучид гээд 160 гаруй уран бүтээлчдийг багтаасан Улсын Филармони ойн баярын концертын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

БНМАУ-ын Соёлын яамны 1957 оны 06-р сарын 05-ны өдрийн 118 тоот тушаалаар Монголын Радио Хорооны дэргэд Симфони найрал хөгжим байгуулагдсан байдаг. Ингэснээр Улсын Филармонийн үндсэн суурь тавигдаж, улмаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1972 оны 07-р сарын 20-ны өдрийн 283 тоот тогтоолоор Мэдээлэл, Радио Телевизийн улсын хорооны "БаянМонгол" жазз найрал хөгжим, Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын "Соёл Эрдэнэ" дуу хөгжмийн хамтлагийг нэгтгэн АЖ, ТШ Ц.Намсрайжавын санаачлагаар Монгол Улсын Филармонийг зохион байгуулсан байдаг байна. 

Монгол улсын Филармони нь "Симфони найрал хөгжим", "БаянМонгол" жазз найрал хөгжим, "Морин хуурын чуулга"-ыг эгнээндээ нэгтгэсэн 180 гаруй уран бүтээлч, ажилтан албан хаагчидтай концертын томоохон байгууллага бөгөөд жилд өөрийн болон Олон Улсын тайзнаа 100 гаруй тоглолт, арга хэмжээг зохион байгуулдаг билээ. 

“Монгол Улсын Филармони-45” баярын концертын талаар МОНХАлбаны дарга Т.Алтан-Од “Энэ удаагийн “Монгол Улсын Филармони-45" баярын концерт дундаа завсарлагатай хоёр цаг үргэлжлэх ба хөгжмийн өвөрмөц дуугаралт, гайхамшигтай орчин, шинэ хэв маягийн тайз засалт мэргэжлийн уран бүтээлчдийн сэтгэл сэргээм тансаг хөг аялгууг танд мэдрүүлж, мартагдашгүй дурсамжийг үлдээх болно" гэлээ. 

Тоглолтод өөр өөр, төрөл жанр, дуугаралт бүхий мэргэжлийн 180 гаруй гаруй уран бүтээлчид нэгэн тайзнаа цуглах тус тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим Удирдаач Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар /СТА/ Баянмонгол жазз найрал хөгжим Удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, Б.Нямдорж /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/ Морин хуурын чуулга Удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, Н.Жигжиддорж /СТА/ Улсын Филармонийн гоцлол дуучин С.Эрдэнэцэцэг /МУГЖ/, Б.Мөнхбаатар /МУГЖ/ С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/ Ц.Хулан /СТА/ Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр, Б.Монголхүү  нар оролцох аж 

Мөн урилгаар ДБЭТ-ын дуучин С.Мөнгөнцэцэг /МУГЖ/, Ш.Наранчимэг /СТА/, Б.Энхнаран, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун /МУУГЗ/, Номин Талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн /СТА/ нар оролцохоор болсон байна. Тоглолтын тасалбарыг Улсын Филармонийн тасалбарын касс болон онлайн худалдаа https:/www.ticket.mn-ээс авч болох бөгөөд unitеl-ийн хэрэглэгчид 100 GG оноогоор 5000 төгрөг хөнгөлүүлэн авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012. 8800-4849. 9919-6623 дугаараас тодруулна уу.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.