“Увертюра” хамтлагийн “...ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ...” өнөөдөр болно

Twitter Print
2013 оны 10-р сар 23-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийнхан анхны бие даасан тоглолт “Төгсгөлгүй эхлэл” нэртэйгээр энэ сарын 23, 24-нд буюу өнөөдөр маргааш Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 18.30 цагт болох гэж байна.

Mongolian pop opera “УВЕРТЮРА” хамтлаг байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл цөөнгүй уран бүтээлийг дуунд дуртай дуучин Монгол түмэндээ толилуулсан байна. Тодруулбал МУСГЗ Ж.Бадраагийн шүлэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын аялгуу “Халуун элгэн нутаг”, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу Л.Өлзийтөгсийн шүлэг “Өнө мөнх орон”, Монгол улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуу Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарамын шүлэг “Цагийн аяс”, уг дуугаараа 2010 онд “Mongolian music video awards”-аас шилдэг дебют хамтлагаар шалгарч байсан. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Д.Пүрэвдоржын шүлэг, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржын алгуу “Дөрвөн цагийн тал” дууг Шуранхай хамтлагийн дуучин МУСТА Д.Үүрийнтуяатай хамтран дуулсан. МУАЖ Ш.Чимэдцэеэгийн шүлэг, Ш.Батсайханы аялгуу “Тэнгэр ээж минь өршөө” дууг МУАЖ Ш.Чимэдцэеэтэй хамтран дуулсан , Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын шүлэг, Хөгжмийн зохиолч, продюсер, хөгжмийн найруулагч МУСТА Б.Алтанхуягийн аялгуу “Амьддаа бие биеэ хайрла”, МУУГЗ Т.Сэр-Одын аялгуу, Б.Цогнэмэхийн шүлэг “Тэнгэрийн хүү” жүжгийн дуу  зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдийг “Mongolian pop opera” стилиэр дуулж амьдруулсаар 4 жилийн хугацааг туулсан байна.

Ийнхүү төгсгөлгүй үргэлжилсээр мөнхөд эгшиглэх дуун аялгуугаа эхлүүлж буй “УВЕРТЮРА” хамтлагийн анхны бие даасан “...ТӨГСГӨЛГҮЙ-ЭХЛЭЛ...” нэртэй тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, хамтран зохион байгуулагчаар “Төрийн банк”, Ерөнхий найруулагчаар Төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарам, Ерөнхий продюсерээр МУСТА Б.Алтанхуяг, Тайзны зураачаар “Гэсү дизайн”, Гэрэлтүүлэг “D Light”, Хөгжим техник “Тotal music”, “Art sound” нар ажиллаж байгаа бөгөөд тоглолтын тайз 3D-ээр чимэглэгдсэн байх нь ээ.

Тоглолтонд урилгаар МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУУГЗ Ч.Гансүх, МУГЖ Г.Эрдэнэ-Бат, ЦДБЭЧ-ын симфони оркестр, Найрал дуучид, Хөгжим бүжгийн коллежийн симфони оркестр, Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжигчид, Язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, Уртын дуучин МУСТА Л.Болормаа,  МУСТА Д.Үүрийнтуяатай нар оролцоно.

Тасалбарын үнэ суудлын байршлаас хамаарч Белтаж-2 20.000,  Белтаж-1 40.000, Партер 60.000-100.000 төгрөгний үнээр худалдаалагдах юм. Түүнчлэн 100.000 төгрөгний тасалбар худалдан авсан үзэгч бүр 2014 оныг дуустал Төрийн банкны “VIP” үйлчилгээгээр үйлчлүүлэх эрх, мөн “Flex Geм” аоробик, фитнес, бодибилдингийн 10%-ийн хөнгөлөлтийн эрхийн эзэн болох юм.

   Дэлгэрэнгүй мэдээллийг: Хамтлагийн албан ёсны www.UVERTURA.mn сайтаас болон 86683000, 86684000, 1905 дугааруудаас лавлаарай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.33) 2013-10-24 21:51
      • 0
      • 0

      Uzlee, uzlee. 4 zaluu maani mergejliin tuvshind uneheer chadvarlag duullaa. Toriin soyorholt, gaviyat, manai urlagiin ah argagui bileg tanai aviyastan, Hongor nutgiin huu Dogmidiin Sosorbaram gaihamshigtai nairuuljee. Anir studiin Altanhuyagiin hodolmor zutgeliin tailan toglolt davhar bolloo gehed hilsdehgui ee. Bugded ni bayar hurgej, uran buteeliin amjilt husiye!

      Хариулах