АМГТГ-ын дарга Д.Баатарцогтыг чөлөөлж, Х.Хэрлэнг даргаар томилжээ

Twitter Print
2017 оны 12-р сар 08-нд 08:48 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Баатарцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Хэрлэнг тус албан тушаалд томилжээ.

 

Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Тэрбээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, "Монгол Шуудан" компанийн ТУЗ-ын дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байжээ.

 

Товч намтар:

 

1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ерөнхий боловсролын сургууль

1985-1991 онд Политехникийн дээд сургууль

1999-2001 онд МУИС-ийг Эрх зүйч

2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсан.

 

Ажилласан жилийн туршлага:

 

1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч

2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга

2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга

2007-2010 онд “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал

2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга

2012 оноос “Эйч Ти Эм” ХХК-ийн Захирлын албан тушаалыг хашиж байжээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (202.21.98.10) 2017-12-08 10:32
      • 0
      • 0

      zub hunee songoj demjij bn bayar hurgei ajliin amjilt husie tand

      Хариулах