МЧБХ-ны удирдлагууд хууль бус үйлдэл хийдэг гэлээ

Twitter Print
2017 оны 12-р сар 06-нд 15:26 цагт
Мэдээний зураг,

Монголын чөлөөт бөхийн холбооны /МЧБХ/ Онц их хурлыг зарлан хуралдуулах Түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа болон МУГТ О.Пүрэвбаатар нар оролцлоо.

Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр “Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага гэх хүмүүс биднийг гүтгэж байна. Шүүхийн шийдвэрийг үндэслэн үнэн бодит мэдээлэл хүргэх гэсэн юм. 2015 оны Катарт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох байсан гурван тамирчинд Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хуурамч виз хийж өгөн, улмаар тэд Арабын улсад 40 цаг саатуулагдаж, тэмцээндээ оролцож чадаагүй. Оронд нь хэдэн багш нар барилдаад ирснийг та бүхэн мэдэж байгаа. Н.Чинбат, А.Сүхбат, Д.Сумъяабазар гэх мэтийн хүмүүс дээрх визний асуудлыг няцааж мэдээлэл хийж байсан. Үүний хариуд бид шүүхэд хандсан.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол гарсан. Тогтоолоор Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан О.Баянмөнх нь тамирчдад санаатайгаар хуурамч виз хийж өгсөн нь нотлогдсон. О.Баянмөнх ялаа авсан” гэв.

Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа “2013 онд гаргасан Монголын чөлөөт бөхийн холбооны дүрмийг хэрэгсэхгүй болгосон. "Рио"-гийн олимпт оролцогч Мандахнарангийн барилдаан дээр шүүлтийн булхай явагдсан. Энэ үйл ажиллагаанд чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, "Рио"-гийн олимпт тамирчдаа бэлдсэн хоёр багшийн эрхийг гурван жилээр хасах шийдвэр гаргасан байгаа.

Уг хоёр багшийн зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм. Шүүхээс хоёр багшид хариуцлага тооцох тогтоолыг хүчингүй болгосон. Энэ мэтчилэн Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд хууль бус үйл ажиллагаа их хийж байна. Мөн тэд чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчидтай сүүлийн гурван жилд нэг ч удаа уулзаагүй” гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (41.85.161.183) 2017-12-06 22:22
      • 0
      • 0

      Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

      Хариулах