Австралид суралцахаар болсон өмнөд монгол хөвүүнийг хилээр гарахыг хориглов

Twitter Print
2017 оны 12-р сар 06-нд 15:19 цагт
Мэдээний зураг,

Хятадад ард иргэдээ хардаж сэрдэх, эрхийг нь хасах нь хэрээс хэтрээд байгаа билээ. Нэг төрлийн харгислал нь гадаад улсад очихыг хориглодог явдал юм. Ийм иргэний паспортыг хураадаг. Тэгэхдээ мэдээлэл нь зөрж будилж, энгийн иргэдийг хохироох явдал гарна. Сүүлийн үед БНХАУ-ын хэд хэдэн иргэнд тийм явдал тохиолдож, шуугиан тариад байгаагийн дотор өмнөд монгол хөвүүн Бао Жуошуан багтаад байгаа билээ.

Энэхүү авьяаслиг хүү эрдэм номондоо гаргууд бөгөөд IELTS шалгалтаа амжилттай өгөөд, Австралийн Мельбурны их сургуульд суралцах болжээ. Гэтэл Тянжин хотын олон улсын Бинхай онгоцны буудалд гаалийн ажилтан түүний гадаад паспортыг хүчингүй гэж мэдэгдэж, хоёр талаас нь хайчилж, дугаарыг алдагдуулж, хэрэглэх аргагүй болгосон байна. “Өвөр Монголоос ирсэн мэдээллийн дагуу чи бол БНХАУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч аюултай этгээд байна, тиймээс хилээр гаргахгүй” гэжээ. “Яаж заналхийлсэн хэрэг вэ” гэхэд “тэрийг бид нарийн мэдэхгүй, мэдсэн бүхнээ л хэллээ” гэжээ.

Хүүгийн хамаг гэрэлт ирээдүй, хүсэл мөрөөдөл эрсдэлд оржээ. Төрийн байгууллага буруугаа хүлээхгүй, өөрийгөө хамгаалаад өнгөрөх нь энгийн үзэгдэл. Үүний тулд, хэн нэгнийг хэлмэгдүүлэх ч энүүхэнд. Бао хүү өдгөө сэтгэл санааны гүн хямрал гутралд ороод байгаа аж. Эх эцэг нь ч бухимдлын туйлд хүрч, “Новшнууд аа, хүний эрхийг боогдуулахаа хэзээ болих юм бэ? Миний жаахан хүү яаж үндэсний аюулгүй байдалд заналхийлэх юм бэ?” гэж цахим сүлжээнд бичжээ.

Эх сурвалж: http://southmongolia.org/mn/2017/12/05/news-13/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • монгол

      (98.206.8.254) 2017-12-06 20:46
      • 0
      • 1

      гятад нэртэй гятад хүүхэд юм бишүү

      Хариулах

    • Ner tomyondoo anhaar!

      (51.7.190.30) 2017-12-06 17:15
      • 0
      • 1

      Uvur Mongol gej bichdeg shuu dee. Umnud Afrik gej baigaa. Gazar Zuin hicheelee martsan bol Delhiin Atlasaas uls ornii neriig harna uu?

      Хариулах