Улсын филармонийн 45 жилийн ойн баярын концертонд урилгаар Монголын сор дуучид оролцоно

Twitter Print
2017 оны 12-р сар 06-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

1972 онд Соёлын яамнаас Улсын Филармони байгуулж концертын байгууллагуудыг төвлөрүүлэх шийдвэр гарч байжээ. Тэр цагаас хойш хөгжмийн их хүрээлэн хүрээгээ тэлсээр өдгөө Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, БаянМонгол жазз найрал хөгжим, Улсын Филармонийн гоцлол дуучид, захиргаа удирдлагын ажилчдаас бүрдсэн их айл энэ жил 45 дахь жилтэйгээ золгож байна.

Ойн хүрээнд “Монгол Улсын Филармони- 45” баярын концертыг 12-р сарын 15-нд Соёлын төв өргөөний тайзнаа тоглох гэж байна.

Тоглолтод Улсын Филармонийн нийт уран бүтээлчид оролцохоос гадна урилгаар ДБЭТ-ын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг/МУГЖ/ С. Мөнгөнцэцэг /СТА/ Б. Энхнаран, Никитон хамтлагийн дуучин Б. Батчулуун /МУУГЗ/, Номин талст хамтлагийн дуучин Т. Дэлгэрмөрөн /СТА/ нар оролцоно.

Тоглолтын тасалбарыг Улсын Филармонийн тасалбарын касс онлайн худалдааны https://www.ticket.mn/event/date/833/ сайтаар худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mglphilharmonic.mn сайтаас болон 7011-8012, 8800-4849, 9919-6623 дугаараас тодруулна уу.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (41.85.161.183) 2017-12-06 22:30
      • 0
      • 0

      Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

      Хариулах