Алдарт “Любэ” хамтлаг өнөөдөр тоглоно

Twitter Print
2017 оны 12-р сар 08-нд 08:33 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ардын жүжигчин, Төрийн Думын гишүүн Николай Расторгуев “Конь”, “Комбат”, “Позови меня тихо по имени”, “Давай за", “Солдат”, “Ты неси меня река”, “Там за туманами”, “Березы" зэрэг сэтгэлд хоногшсон олон хит дууны эзэн билээ.

Тэрбээр Монгол дахь шүтэн бишрэгчдэдээ зориулан энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Буянт-Ухаа Спортын ордонд “Любэ” хамтлагтайгаа тоглолтоо хийхээр бэлтгэлээ хангаад байгаа юм. Тоглолтыг “Любэ” хамтлагийн Монгол дахь фэн хуудсын админ н.Энхдалай болон “Тэнгэрийн Модун” ТББ хамтран зохион байгуулж буй юм. 

Өнөөдөр буюу эхний тоглолтын өдрийн 13:00 цагт Чингис Хаан нисэх онгоцны буудалд ОХУ-ын алдарт ЛЮБЭ хамтлагийнхан хүрэлцэн ирнэ. ЭНэ нь ОХУ-ын алдарт ЛЮБЭ хамтлагийн Ази тивд хийх анхны тоглолт юм.

Эх орон, ээж аав, цэрэг, дайн, анд нөхдийн дуунуудаараа Оросын төдийгүй Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн ЛЮБЭ хамтлаг нь 1989 онд байгуулагдаж, өдгөө 30 шахам жил фэнүүддээ аялгуут дуугаараа бэлэг барьсаар иржээ. 

Тасалбарыг www.ticket.mn сайтаас онлайнаар захиалан авах боломжтойгоос гадна 1900-1800 дугаараар захиалан гэртээ хүргүүлэх, “Петровис”-ын хэрэглэгчид ШТС-ын бүх салбараас тасалбараа 5000 Red Point оноогоор, ВИП тоглолтын тасалбарыг 8900-5555 дугаараар холбогдон үнэгүй тус тус хүргүүлж авах боломжтой юм байна. Тоглолтын тасалбарын үнэ 30-65,000 төгрөг байна. Харин ВИП тасалбарын үнэ 300 000 төгрөг ажээ.

lube

lube

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (41.85.161.183) 2017-12-06 22:30
      • 0
      • 0

      Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

      Хариулах