Европын холбоо 17 орныг хар жагсаалтанд оруулсны нэг нь Монгол улс

Twitter Print
2017 оны 12-р сар 06-нд 09:43 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр Европын Холбоо түүхэндээ анх удаа оффшор бүст хууль бус данстай  Сэйнт Лучиа, Барбадос, Өмнөд Солонгос зэрэг 17 орны нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарлалаа.

Тэрчлэн Европын холбооны шаардлагыг хангахын тулд татварын хуулиндаа өөрчлөл оруулах ёстой ёстой хэмээн шаардлагад багтан хар листэнд багтаагүй ч одоогоор "харзнаж" байгаа гэх 47 орны нэрийг мөн зарласан юм. Энэхүү саарал жагсаалт гэж нэрлэгдээд буй дансанд Хонг Конг, Жерси, Бермуда, Кэйман арал, Щвейцарь болон Турк улс багтаад байгаа юм. Эдгээр орнуудыг татварын системдээ өөрчлөлт хийх явцыг тодорхой нөхцөл шаардлага тавин хэсэг хугацаанд харзнах ба нааштай өөрчлөлт хийж чадвал жагсаалтаас гаргаж, чадахгүй бол хар жагсаалт руу шилжүүлэх юм.

Европын холбоо Panama Papers, Paradise Papers зэрэг нууц мэдээллүүд ил болсноор дэлхийн улс орнуудын компани, хувь хүмүүс татвараас зайлсхийж хэрхэн өмч хөрөнгөө оффшор бүст нуудаг нь ил болсноор энэхүү арга хэмжээг авахаас өөр аргагүйд хүрсэн гэжээ.

Европын Холбооны татвар хариуцсан комиссийн дарга Pierre Moscovici энэхүү хар жагсаалт гаргасан нь нэг том алхам боллоо. Европын холбоо энэ жагсаалтыг анхлан гаргасан нь дэлхийд түгээмэл байгаа татвараас зайлсхийх, хууль бус үйлдлийн эсрэг зогссон анхны зоригтой алхам, дэвшил боллоо гэж үнэлжээ. Учир нь хар жагсаалтад орсон орнууд юуны өмнө дэлхийн хамгийн том зах зээл гэгддэг Европын санхүүгийн зах зээлд хандах эрхгүй болох юм.

Эдгээр орнуудыг хар жагсаалтад оруулахдаа тухайн улсын татварын орчны ил тод байдал, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартай эсэх зэргээр нь үнэлжээ. Мөн Европын Холбооны татварын стандарттай хэр зэрэг нийцэх нөхцлийг харж үзсэн байна.

Тэрчлэн Европын холбоо гишүүн орнууддаа эдгээр орнууд татварынхаа системд нааштай өөрчлөлт хийхгүй бол хамтран ажиллахаас татгалзаж, зах зээлээ хууль бус үйлдлээс хамгаалахыг уриалжээ.

Их Британид төвтэй Oxfam хүмүүнлэгийн байгууллага өөрийн гэх 35 орныг багтаасан хүмүүнлэгийн тусламж хандив авахад багтахгүй орнуудын хар жагсаалтыг мөн гаргасан байна. Уг хүмүүнлэгийн байгууллагын татварын бодлого хариуцсан зөвлөх энэ хар жагсаалтанд багтсан ихэнх орнууд жижиг, ядуу буурай улс орнууд байгаа нь эдгээр орнуудад хээл хахууль, хууль бус бизнес хэрхэн явагддаг нь харагдаж байна. Саарал жагсаалтанд орсон орнуудын хэд нь хар жагсаалтанд нэмэгдэх бол гэдэг айдас дагуулж байна гэлээ. 

Одоо тус холбооны гишүүн орнууд дээрх орнуудын эсрэг ямар хориг арга хэмжээ авах ёстойг хэлэлцэх үлдэж байгаа юм.

Хар жагсаалтад орсон улсуудын нэрс:

  • Америкийн Самоа
  • Бахрейн
  • Барбадос
  • Гренада
  • Гуам
  • Өмнөд Солонгос
  • Макао
  • Маршаллын арлууд
  • Монгол
  • Намиби
  • Палау
  • Панам
  • Сэйнт Лучиа
  • Самоа
  • Тринидад ба Тобаго
  • Тунис
  • АНЭУ

Далайн хар салхины гамшигт өртсөн Карибын тэнгисийн сав газрын зарим орнуудыг энэ удаа хар жагсаалтад оруулахыг хойшлуулснаа Европын Холбоо бас мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Орчуулсан М.Билгүүн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.3.33) 2017-12-07 11:32
      • 0
      • 0

      Haha tegj l taarna. Heden hulgaichtaigaa temtsej chadahgui archaagui ard tumentei uls odoo tgd huwi zaya ni todorhoi bolj baina doo

      Хариулах