Шилдэг боксчдын тэмцээний 64 кг-ын жинд У.Мөнх-Эрдэнэ өрсөлдөнө

Twitter Print
2017 оны 12-р сар 05-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 7-10-ны өдрүүдэд Спортын төв ордонд шилдэг боксчдын тэмцээнийг "Монголын боксын холбоо" зохион байгуулах гэж байна. “Капитрон” банкны нэрэмжит тус тэмцээнийг олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат нарын шилдэг боксчид өнжихөөр болсон аж.

Харин 2012 оны Лондонгийн олимп болон 2009, 2013 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-д өрсөлдөх хэвээрээ гэв. Мөн тэмцээнд Б.Чинзориг, Г.Баярхүү, З.Шинэчагтага, М.Батбаяр, У.Мөнх-Эрдэнэ, П.Сүхмягмар нар оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд тамирчид өрсөлдөх юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.