Хүн ахтай, дээл захтай гэдэгсэн...

Twitter Print
2017 оны 12-р сар 04-нд 16:56 цагт
Мэдээний зураг,

Монголчууд хэдэн үеэрээ “Хүн ахтай, дээл захтай” хэмээн хэлэлцэн ярилцаж, ажил амьдралдаа дээрх үгийг мөрдлөг болгон сахин дээдэлсээр ирсэн ард түмэн. Бас “Ах нь сургадаг, дүү нь сонсдог” гэх нь ч бий. Харин эдгээр сайхан сургааль үгс, ахас ихсээ хүндлэх ёс жудаг алдагдаж байгаагаас үүдэлтэй нэгэн базаахгүй хэрэг алс хол арлын Японд амьдран сууж, сүмо бөхийн өнгийг тодорхойлж байгаа Монголын хүчирхэг хөвгүүдийн дунд өрнөж Японыг байтугай Монголчуудыг доргиосон нь саяхны явдал.

Өнгөрсөн 11 дүгээр сарын 12-нд эхэлж 26-нд дууссан Кюшү башёгийн өмнө 10 дугаар сарын 25-нд монгол бөхчүүд Тоттори хотод наргих үеэр ах захаа хүндэлсэнгүй гэх шалтгаанаар 33 настай 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 27 настай залуу бөх Таканоива А.Баасандоржид алганы амт үзүүлсэн байдаг. Анх пивоны шилээр толгойг нь хага цохисон гэгдсэн ч тэнд байсан их аварга Хакухо М.Даваажаргалын нотлон өгүүлснээр үнсний сав, зурагтын удирдлагаар цохиж толгойг нь хагалсан гэдэг. Хэдийгээр өөрөөсөө хамаагүй өндөр цолтой, ахмад настай аваргуудаа хүндэтгэж үзээгүй А.Баасандоржийн буруу боловч энэ асуудалд мөн л Монголчуудын хэдэн үеэрээ хэлцсээр ирсэн “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” хэмээх мэргэн үгийг тухайн үед мартсан Д.Бямбадоржид ч буруу бий. Дээрх ширүүхэн явдлын улмаас Таканоива тархиндаа доргилт авч, гавлын яс цуурсан гэх оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай Японы хэвлэлүүд шуугисан.

Тэгвэл энэ хэргийн гол эзэн А.Баасандорж 11-р сарын 23-ны оройн зургаан цагт Кёкүшюзан Д.Батбаяр руу “Ёкозүна Харумафүжи аварга залуу сумочдод анхааруулга өгч байхад нь "утсаар ярьж байсан" гэдэг нь худлаа. Тэнд байсан хүмүүс бүгд ярьж байхад би утсаа оролдож суусан нь үнэн. Тэгсэн гэнэт Харүмафүжи аварга ойртож ирээд үнсний сав, караокений удирдлага гэх мэт гартаа таарсан зүйлээрээ зодсон. Би хоёр гараараа толгойгоо хамгаалсан. Бараг 40-50 удаа цохисон байх. Энэ асуудлыг хэнд ч хэлэхгүй гэж бодсон боловч аргагүй эрхэнд ояката мэдэж цагдаад өргөдөл өгсөн” хэмээн ярьсан байдаг. Харин үнэн хэрэгтээ зодоон болсон өдрөөс хойш Таканоива бэлтгэлээ ердийнөөр үргэлжлүүлж, биеийн байдал нь хэвийн байсан, түүгээр ч барахгүй арваннэгдүгээр сарын 2-нд Такава хотын захирагч Таканохана дэвжээд зочилоход багшийнхаа хамт хүлээн авч, “Кюүшюү башёд 10 даваа авах зорилготой байгаа”-гаа ч хэлж байсан гэдэг.

 

Ингэж байсаар нэлээд хожуу буюу башё эхлэхийн өмнөхөн Кюүшюүд очоод, хэд хоногийн дараа /2017.11.05-09/ тэндхийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдаг. Хамгийн гол нь хоёр Монгол сүмочийн энэ хэргийг өндөр авхуулж, сүр дуулиан болгосон хүн нь А.Баасандоржийн дэвжээний эзэн, саяхны их аварга Таканохана байгаа нь цаанаа ихээхэн учир шалтгаантай байсан нь одоо нэгэнт тодорхой болж байна. Энэ хэргийн талаар ояката Таканохана хэрэг гарсан Тоттори хотын цагдаад анх гомдол гаргахдаа “Миний хайртай шавь, хэдий нас залуу цус шингэн ч өндөр амжилтад хүрсэн хайртай шавь минь учир түүнийг гэмтээж, хохироосон хүмүүст хариуцлага хүлээлгэхийг хүссэн” гэсний цаана 2018 онд болох Японы сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлийн хурлаар Д.Бямбадоржийн багш Исэгахамаг шахан зайлуулаад өөрийн төлөөний хүнээ шургалуулахаар улайрсан шунал хүсэл нуугдаж байгааг Японы хэвлэлүүд шуугиж байгаа.

Энэ тухайд Сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлийн нэгэн гишүүн хэвлэлд мэдээлэхдээ “Болсон бүх хэрэг явдал 2018 оны нэгдүгээр сард болох Японы сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлийн сонгууль, залгуулаад ерөнхийлөгчийн сонгуульд чиглэсэн Таканоханагийн тавилттай жүжиг юм биш үү” гэсэн нь А.Баасандоржийн гэмтлээр шалтаглаж түүний багш Таканохана ямархуу башир арга хэрэглэж байгаагийн нотолгоо юм.   

Хохирогч гэгдэх А.Баасандоржийн багш Таканохана, толгойг нь хагалсан Д.Бямбадоржийн багш Исэгахама нар хоёул Сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлийн гишүүд аж. 2016 оны эхэнд болсон сонгуулиар хамтран ажиллахаа илэрхийлж, санаа нэгдэн, гар барьж сонгуулийн ард гарсан ч бодит байдал дээр тэдний харилцаа тун ёозгүй, нэгнийгээ үзэж чаддаггүй гэдэг.

 

Тэдний харилцааны талаар бас нэгэн гишүүн “Тэд сонгуульд ялахын тулд гар барилцсан төдий. Насны хувьд ч хол зөрүүтэй, үзэл бодол, үг яриа ч нийлэхгүй хүмүүс. Сонгуулийн дараа шууд л харилцаа нь эвдэрч, өөд өөдөөсөө харахаас ч цэрвэдэг болсон. Таканоханагийн талаас ирэх жилийн сонгуульд шинэ хүн дэвшүүлж, Исэгахамаг Захирлуудын зөвлөлөөс шахаж гаргах санаатай байгаа. Тэгээд ч энэ удаагийн хэрэг Таканоханагийн хувьд маш том бэлэг боллоо” гэж тэр ярьснаас үзвэл хоёр Монгол сүмочийн ах нь дүүдээ арай жаахан чангахан хайрласан сургааль “Хүний нохойн хоол” болсон нь тодорхой болж байна.

Арваннэгдүгээр сарын башёд 40 дэх түрүүгээ хүртсэн ёкозүна Хакухо М.Даваажаргал “Энэ удаагийн тэмцээн сэтгэлзүйн их дарамттай өнгөрлөө. Нийт бөхчүүдийг төлөөлж би бүх сүмогийн фэнүүдээс уучлал гуйж байна. Би Харумафүжи, Таканойва хоёрыг дэвжээндээ эргэж гараасай гэж хүсэж байна” хэмээсэн нь сүмогийн Холбооны тэргүүн Хаккакү болон олон гишүүний эгдүүцлийг төрүүлж, Холбооны хурлаас хатуу анхааруулга өгсөн нь энэ удаагийн хэрэг явдал зөвхөн Д.Бямбадорж, А.Баасандорж хоёрт хамаатай бус сүмогийн ертөнцөд ноёлж байгаа нийт Монголчууд, тэр дундаа их аваргуудад ихээхэн халгаатай шүү гэдгийг битүүхэн сануулсан хэрэг болов. Японы Сүмогийн Холбооны тэргүүн Хаккакү сүмогийн үзэгч, фэнүүдээс уучлал гуйж байгаагаа Фүкүокагийн Кокусай төвд мэдэгдэж, хэргийг аль болох хурдан шийдвэрлэхээ амласанаас хойш тун удалгүй өнгөрсөн сарын 29-нд мэргэжлийн сүмогийн 70 дахь ёзозуна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама  мэдэгдэж Харумафүжигийн зодог тайлах хүсэлтийг  Японы сүмогийн холбоонд хүргэж өгснөөр Монголын нэгэн сайхан аварга залуу нас, хамаг бүхнээ зориулсан сүмогийн дэвжээг эгнэгт орхилоо. Энэ талаар Японы хамгийн том Киодо агентлаг  “Нутаг нэгт монгол сүмочийг зодож, танхайрсан хэрэгт нэр холбогдсон ёкозуна Харумафүжи сүмогийн нэр хүндийг сэвтээсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, ийнхүү зодог тайллаа” хэмээн мэдээлсэн.

Хоёр Монгол сүмочийн дээрх хэргийн талаар Сүмогийн холбооноос хараат бус, гэхдээ нэр нөлөө бүхий, зөвлөх үүрэгтэй Ёкозунагийн зөвлөлийн тэргүүн Масато Китамура “Харумафүжигийн асуудал сүмогийн ертөнцийг донсолгож байхад Хакухо яаж үзэгчдээс уухайн түрлэг /банзай/ хүсэж чадав. Энэ бол байж боломгүй явдал” гэсэн нь А.Баасандоржийн эхлүүлсэн энэхүү ёозгүй асуудал тун удахгүй өндөр авч Японы сүмогийн бүх дээд амжилтыг эзэмшиж хосгүй гавьяа байгуулсан Хакухо М.Даваажаргалыг ч тойрохгүй дайрч болзошгүйн дохио гэж ойлгож болох юм.

 

Энэ бүхнээс дүгнэлт хийхэд бөх хүний эрхэмлэн дээдлэх ёс журмаа сахиагүй, ах захаа хүндлээгүйнхээ төлөө алганы амт үзэж, өөрөө ч эрүүл мэндээрээ хохирч монголчууд төдийгүй япончуудын хайр хүндлэлийг хүлээсэн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн хойшид үзүүлэх байсан олон сайхан амжилтын замд хад чулуу болон хөндөлсөж, сүмогийн ертөнцөөс зүй бусаар зодог тайлуулсан Таканоива А.Баасандоржийн ард түүний дэвжээний ояката Таканохана болон Харумафүжи Д.Бямбадоржийн багш Исэгахама нарын далд өрсөлдөөн явагдаж үр дүнд нь Монголчууд л хохироод үлдэж байна.

Ер нь Монголчууд хэзээнээс нааш эв эвдрэлцэхээрээ бусдын хоол болж, эвлэлдэн нэгдэхээрээ дэлхийн талыг ч морин дэл дээрээс засан тохинуулж явсан агуу түүхтэй ард түмэн билээ. Эцсийн эцэст болчимгүй зантай, ахас ихсээ хүндлэх ёс жудаггүй А.Баасандорж мэтийн “Нялх Сэнгүм”-үүдээс болж Монголын хүчирхэг хөвгүүдийн нэр төр арлын Японд сэвтээд үлдэхэд нэгэн цагт төрсөн ах Ваканаханатайгаа эд хөрөнгө, эрх ямба булаацалдаж ураг төрлийн барилдлагаагүй болсон Таканохана мэт нь завшаад хоцрох нь тодорхой болж байна. Тэгээд ч сэргэлэн дэнжид гэрээ барьж, усны тунгалаг, өвсний соргогийг даган хэдэн үеэрээ нүүдэллэсээр ирсэн Монголчуудын сэтгэхүй, ахас ихсээ хүндлэх нандин ёс жудаг нь хэдэн үеийн суурин соёл иргэншилтэй, хөгжлийнхөө оргилд хүрч хүн нь хүнээсээ алсран холдсоор байгаа Япончуудын зан дадал, ёс суртахуунаас тэс ондоо, алс хол нь үнэн билээ.

Нэг нь “Ахыгаа алд дэлэм хүндэлсэн” бол, нөгөөх нь хөлөөрөө бус хэлээрээ зааж сургасан бол ийм таагүй явдал болохгүй л байх байлаа. Хэдийгээр энэ явдал хоёр Монгол сүмочийн ахмад нь болох Д.Бямбадорж хамаг бүхнээ зориулсан сүмогоо үүрд орхиж, А.Баасандорж нь хагархай толгойныхоо сорвийг насан турш барьж үзэхдээ хожимдсон гэмшлээр духаа алгадах мэтээр төсөөлөгдөж болох хэдий ч ахас ихсээ умартаж, эрдэм номоор биеэ чимэхийн оронд өнгө мөнгө, алдар нэрийн хойноос үхэн хатан тэмүүлэх болсон ухаан мөчид зарим нэгэнд томоохон сургамж болон үлдэж байна.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (106.184.21.206) 2017-12-05 09:13
      • 1
      • 0

      Baasandorj gegch ene nuhur huchin hiisen ni unen yum bileemash daviluun nuhur gesen gol ni ene hergiig ankh zarlaj olond delgesen sumoch ni Ganerdene gene lee ene unen gesen. Ataarhal gedeg tom gai ganerdened bjee.uvdud ni berteltei mes zasal hiilgehees naash edgerehgui barildah nuhtsul ni humigdaad ireheeree baasandorjdoo hoeulaa zodog tailii ed nariig horlii gej yarisaniig ni hamt baisan mongol bagsh ni gaihaad yarisan bn lee humuust uneheer hun chanar muutai yumaa bi gaihaad bhiin ene hoer minii shavi nar shuu dee geed bn gesen huurhiiduu mungu ungu ataa horsoloos l bolson bn daa

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.130) 2017-12-05 09:04
      • 0
      • 2

      Архи ууж танхай балмад аашлахаа л больчих. Юундаа зэрлэг танхай авирыг өмөөрч, эцэг эхгүй өнчин бор хүүг буруутгана вэ. Нийгмээрээ ийм өчүүхэн бодолтой, хүчирхийллийг дэмждэг, номхоныг муучилдаг, дээрэлхдэг байж болохгүй ш дээ. Харумафүжи Хакуход бууж өг, дахиж давж болохгүй гэж л зодсон дүр зураг харагдаж байна. Хакухо эхлэлийг нь тавьж шорджээ. Булай юм даа.

      Хариулах

    • Зочин

      (66.181.187.35) 2017-12-05 08:28
      • 0
      • 3

      Onoogiin zaluuchuud bugdeeree iim. 2 alhamiin tsaadahiig harah chadvargui, bertegchin shunahai. Emnelegt ochood uzuulehed zaluu emch nar ni chadah ch yum bhgui medeh ch yumgui, gudamjind garaad yavahaar gartsaar gargadaggui, mashinii zogsoold mashinaa zov bairluulj ch chaddaggui, ulaan nogoon gerliin ongo yalgadaggui, 2 mor yum unshaad utgiig ni oilgodoggui, zalhuu, holduu duinge hariltsaanii soyoliin A ch baihgui humuus ih bolson. Tednii huuhduud mon hoorhii ya!

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.41) 2017-12-05 08:02
      • 2
      • 0

      Баасандорж гэдэг явдаг жорлон япон багшийнхаа захиалгаар ийм хорон юм хийж дээ. Тэр таканахона гэдэг чинь төрсөн ах аавтайгаа ч таарахгүй тангараг тасарсан мэдээлэл сонин хэвлэлд гардаг байсан. их л ёрын амьтан байх нь. Манай хэдэн улстөрчидтэй адилхан араншинтай хог байх нь л дээ. манай аврагууд яах вэ? монголдоо ирээд сайхан амьдарна. Баасандорж л залуу хүн монголд ирэх нүүргүй болж байна даа. Монгол залуус минь жаахан ч гэсэн монгол хүний ухаантай амьдрахгүй бол бид монголоо алдаж байгаагийн нэг жишээ. үндэсний бөхчүүд ингэхгүй шүү хаа ч гэж. залуу бөхчүүд бол ахмадууд ах цолтой бөхийнхөө нүдний харцаар л суудал намдуу байдаг юм билээ.Хүн ахтай дээл захтай нь дээрээ

      Хариулах

    • Зочин

      (66.181.189.52) 2017-12-05 02:01
      • 1
      • 0

      ENERGE HURTEL BAIDG

      Хариулах

    • Зочин

      (66.181.172.53) 2017-12-04 22:39
      • 1
      • 1

      Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэдэг шиг өөрөө шунаж, шүлэнгэтэж байж хүнийг өдөөн хатгаж, эрүүл мэндээ хохироосон байна.

      Хариулах

    • Зочин

      (66.181.172.53) 2017-12-04 22:35
      • 1
      • 0

      Эд мөнгөнд шунаж, хэн нэгний өгөөш болж, сайн яваа нутаг нэгтнээ буруутгаж, өөрөө эрүүл мэндээ хохирооно гэдэг Монгол ёс жудаг биш.

      Хариулах

    • unshigch

      (61.122.48.23) 2017-12-04 20:53
      • 1
      • 0

      manaihan ehlej hereg hiichiheed suuld n busdiig buruutgaj tenegtehee bolimoor um ene hereg henees ehlesen bilee

      Хариулах

    • Уншигч

      (103.229.121.14) 2017-12-04 19:41
      • 0
      • 1

      Даанч харамсалтай. Мэдээж энэ хоёрын дээрх асуудлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхээр улайрч байгаа сүмогийн томчууд байгаа. Тэдний толгойд их аварга байсан өнөөдрийн ояката Таканохана байгааг япончууд өөрсдөө ил тод хэлж байгаа. Таканохана барилдаж байхдаа гайгүй сайн нэртэй байсан бол ояката болоод жинхэнэ царайгаа үзүүлсэн гэдэг. Нэг хэсэг ахтайгаа эд хөрөнгө булаацалдаад сүйд болж байсныг санаж байна. Түүний хорт явуулгад Д.Бямбадорж өртчихлөө дөө. Үнэхээр тусгүй.

      Хариулах

    • з

      (66.181.183.21) 2017-12-04 17:36
      • 1
      • 1

      гээндээ ч гоондоо ч гэдэг л боллоо ах захаа хүндэлдэг ёсоо аль эрт уландаа гишгэсэн залуусын алдаа л юмдаа

      Хариулах

    • Ганболд

      (49.0.157.69) 2017-12-04 17:30
      • 1
      • 4

      Нэг муу далчгар бацаанаас болж энгүй сайхан аварга, жинхэнэ эр хүн цаг бусаар зодог тайллаа даа. Бөхчүүд байтугай залуучууд ахас ихсээ хүндлэх, тэдний үгийг тэвчээртэй сонсох ёстой юм, уг нь. Даанч энэ сэтгүүлчийн бичсэнээр эрдэм номоор биеэ чимэхийн оронд өнгө мөнгө, эрх ямбанд шүтэгсэд олширсон нь энэ цагийн эмгэнэл юм даа. Хайран аварга.

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.130) 2017-12-04 17:24
      • 0
      • 4

      Хүн зодсон хүнийг өмөөрсөөр байгаад одоо зүгээр ажил хийж суралцахаар очсон залуучууд нь хаа сайгүй зодолдож, хараал зүхэл хэлж байдаг жишиг тогтлоо. Би хуьвдаа ямар ч дэг жаяг зөрчсөн байлаа гэсэн хүнд гар хүрч, балмад танхайгаар эрүүл мэндийг нь хохироосон хүнд буруу өгсөөр байх болно. Монголчууд балмад танхай зангаа дээр дооргүй зас. Өөр хэлэх үг алга.

      Хариулах