Эх орон намын даргаар Б.Эрдэнэбатыг бүртгэж, МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг хүлээж авахаас татгалзжээ

Twitter Print
2017 оны 12-р сар 04-нд 15:46 цагт
Мэдээний зураг,

Эх орон намаас ирүүлсэн тус намын даргыг шинэчлэн бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 12  дугаар сарын 4-ний өдөр хэлэлцлээ.

Эх орон намын Бага чуулганы хурлын 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Б.Эрдэнэбатыг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсэн байна.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ. 

Монгол Ардын Хувьсгалт намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх мөн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд өөрчлөлт оруулахдаа Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагаа зөрчсөн гэж үзэж, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.47) 2017-12-04 15:58
      • 0
      • 0

      Энэ дээд шүүх нь улс төрийн намуудтай зууралдаад байдаг тогтолцоог өөрчилмөөр юм. хүссэн хүн нь намаа байгуулж л байг л дээ. Улс төрчидийн захиалгад дээд шүүх оролцдог нэг суваг нь энэ болоод байна. Зүгээр л улсын бүртгэлийн байгууллага нь бүртгээд хасаад явж болохгүй нь юу байна

      Хариулах