Оройн цагаар нэмэгдэл автобус үйлчилж, амралтын газрууд үнээ бууруулна

Twitter Print
2017 оны 12-р сар 04-нд 13:54 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудаас иргэдэд хандсан арга хэмжээг авсаар байгаа аж. Өнгөрөгч долоо хоногоос эхлэн Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээний тоог нэмж, шөнийн цагаар явах автобусыг нэмэгдүүлжээ. Мөн амьсгалын замын цочмог халдварт болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан хүүхдийн кабинетийг уртасгасан цагаар ажилуулж эхлээд байна. Үүнээс гадна утааны улирал эхэлсэнтэй холбогдуулан хотын ойролцоох амралт, сувиллын газар, жуулчны баазууд иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэхийг Аялал, жуулчлалын газраас уриалаад эхэлжээ. Мөн иргэдийг “Эрүүл агаарт гэр бүлээрээ” аяныг эхлүүлээд байна. 

Өнгөрөгч долоо хоногт нийслэлийн иргэдэд төр захиргааны байгууллагууд ямар шийвэр гаргасныг эргэн хүргэе. 

ОРГИЛ АЧААЛАЛТАЙ 19:30-22:00 ЦАГИЙН ХООРОНД НЭМЭГДЭЛ АВТОБУС ҮЙЛЧИЛЖ БАЙНА

Нийслэлийн тээврийн газраас иргэдээс тавьж буй санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлээд эхэлжээ. Нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачаалалтай үе буюу 19:30-22:30 цагийн хооронд дараах чиглэлүүдэд 90 гаруй тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргаж байгаа аж. Үүнд, Таван шар, офицеруудын ордон, Зүүн салаа, Халдвартын эмнэлэг, Нисэх, 7 буудал, Орбит, Ард кино театр зэрэг газруудад нэмэлт автобус гаргасан байна.

1. Ч:1 “5 шар-Офицеруудын ордон”

2. Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”,

3. Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”,

4. Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”,

5. Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”,

6. Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”,

7. Ч:47 “Орбит -Ард кино театр”,

8. Ч:51 “3,4-р хороолол-МУИС–Дүнжингарав худалдааны төв”,

9. Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”,

10. Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”,

Мөн оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут, Ард кино театр -Орбит, Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордноос- ХМК чиглэлүүдэд 17:30-19:20 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3 автобус нэмэлтээр явуулж байна.

ХҮҮХДИЙН КАБИНЕТ 22.00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА

Амьсгалын замын цочмог халдварт болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн Хүүхдийн кабинетийг уртасгасан цагаар ажиллуулахаар болжээ. Өнгөрөгч долоо хоногоос эхлэн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд амралтын өдрүүдэд 22.00 цаг хүртэл ажиллаж, зөвлөгөө мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлж байна.

ГОРХИ ТЭРЭЛЖИД БАЙРЛАХ АМРАЛТЫН ГАЗРУУД ҮНЭЭ ХЯМДРУУЛЖЭЭ

Мөн нийслэлийн иргэдэд нэн таатай мэдээг нийслэлийн Аялал, жуулчлалын газраас гаргаад байна. Утааны улирал эхэлж, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн энэ үед “Эрүүл агаарт гэр бүлээрээ” аяныг мөн өнгөрөгч долоо хоногоос эхлүүлжээ. Энэхүү аяны хүрээнд хотын ойролцоох амралт, сувиллын газар, жуулчны баазуудыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэхийг уриалж байна. Нийслэлчүүдэд эрүүл, цэнгэг агаарт гэр бүлээрээ амрах боломжийг нээж байгаатай холбогдуулан тус аяныг Горхи Тэрэлжид байрлах найман аж ахуйн нэгж нэгдээд байгаа бөгөөд үйлчилгээний үнээ 10-50 хувиар хөнгөлөөд эхэлжээ.Мөн нийслэлийн Аялал, жуулчлалын газраас хотын төвд ойр амралт, жуулчны баазуудад “Эрүүл агаарт гэр бүлээрээ” аяныг эхлүүлээд эхэлсэн байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.172.53) 2017-12-04 22:44
      • 0
      • 0

      Оройн тээвэрт автобус нэмж байгаа нь сайн боловч гүйцэтгэлд нь хяналт тавихгүй бол автобусны жолооч нар ажлаа хийдэггүй шүү, энд тэнд хоолны газар бараадаад хоорондоо худлаа яриад сууж байдаг. Зорчигчд нь буудал дээр хүлээгээд л. Нөгөөдүүл нь зорчигчдоос бэлнээр хураасан мөнгөөрөө гуанзанд шоудаад л...

      Хариулах